“Монголын Алт” МАК компанийн тэтгэлэгт оюутнууд батламжаа авлаа

10-р сарын 3, 2012 11:28 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 355

“Монголын Алт” (MАК) ХХКдотоодын их, дээд сургуулиудын оюут­нуудын дунд зар­ласан тэт­гэлэгт хөтөл­бөрөө дүгнэж, шалгар­сан оюутнуудад бат­ламжаа гардууллаа.  

Тэтгэлэгт хөтөлбөрт уул уурхай, баяжуулалт, авто ашиглалт, меха­никийн чиглэлээр их, дээд сургуулиудад ам­жилттай суралцаж байгаа 11 оюутан шал­гарсан байна. Тэдгээр оюутнуу­дын бүтэн жи­лийн сур­галтын төлбө­рийг төлө­хөөс гадна сар бүр тэтгэлэг олгох гэнэ. Мөнсуралцаж байх хуга­цаанд нь компа­нидаа дадлага хийлгэх, төгс­сөний дараа ажлын бай­раар хангах зэрэг болом­жуудыг олгож байгаа аж.

Тус компани нийг­мийн хариуцлагыг хэрэг­жүүлэх, оюутан залуучуу­дын боловсролд хөрөнгө оруулалт хийх, төсөл хөтөлбөрүүддээ ажиллах мэргэжилтнүүдийг бэлт­гэх зорилгооргадаад, до­тоо­дын их, дээд сур­гуулиу­дад амжилттай су­рал­цаж байгаа оюут­нуудад сургалтын тэтгэлэг олгох, үйлдвэрлэл явуулж байгаа орон нутгийн иргэдийг мэргэжлийн сургалтанд хамруулах, ажлын байраар хангах ажлуудыг тогтмол зохион байгуулсаар иржээ. Тухайлбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын дунд сургуулийн сурагч­даас10 сурагчийг Дорнод аймгийн Политехникийн коллеж, Дорноговь аймгийн МСҮТ-д сур­гажээ. Түүнчлэн Өмнө­говь, Дорноговь, Дорнод аймгаас 50 гаруй  залуусыг хүнд даацын автосамосвал белазын операторч мэр­гэжлээр компанийн зардлаар сургаж ажлын байраар хангасан байна.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *