Монголыг хохироосон  27 хүний нэрийг тэнгэрт мэдүүлнэ гэв

4-р сарын 18, 2018 5:10 pm Нийтлэгч: Ангилал Uncategorized Уншсан: 98
IMG_9709

Ч.ЗОТОЛ

Арга заль, хөрөнгө мөнгөөр төрд шургалж, харийнхантай хуйвалдан газрын доорх байгалийн баялгийг зарж хувьдаа хөлжигсөд  хууль, шүүхийн байгууллагыг хахуулиар аргалж ямар ч хариуцлага хүлээхгүй, ард түмэн хаана хандахаа мэдэхгүй аргаа барлаа. Төр, хууль, шүүхийн байгууллага нь шийдэхгүй бол улс түмээ засч ирсэн бөө нар нэгдэн  байгалийн хуульд мэдүүлье, тэнгэрт дуулгах зан үйл хийнэ хэмээн  “Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбоо”, Монгол бөөгийн Голомт”, “Монгол бөөгийн Дүнгэр”, “Хөх луу” “Онгодын хөх тамгат бөөгийн төв” зэрэг 30 гаруй ТББ хамтран “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тэд хэлэхдээ “Монголын газар шороог үнэгүйдүүлж, баялгаас хувьдаа ашиг олж, ард түмнээ хоосруулж, амьдралыг нь там болгосон нэр бүхий хүмүүс байна. Бүгд л тэдний талаар  ярьж, бичиж байна. Тиймээс  төр нь, хууль цагдаа нь дийлэхгүй байгаа тэдгээр хүмүүсийн нэрийг тэнгэрт дуулгана,  тэр хүмүүсийг засч зөв бодолтой, зөв энергитэй болгож өгөөч гэж мэдүүлнэ. Энэ үйлээ “Хатуу хариу нэхэх зан үйл” гэж нэрлэсэн. Гэхдээ энэ зан үйл бол   хараал жатга муу үйл биш, бид тийм зүйл хийдэг хүмүүс биш. Харин улс түмнийхээ төлөөх сайн үйлийн төлөө бүгдээрээ нийлээд залбирах залбирал гэж ойлгож болно. Зан үйлийг энэ сарын 21-нээс 22-нд шилжих үүрээр Налайхын Нисэхийн ойролцоо хийхээр болсон. Олон нийтэд нээлттэй, даган баясах, хамт залбирах жирийн иргэд болоод  үйлээ нэгтгэн хэц хэнгэргээ барьж ирж оролцох тэнгэрийн сахиустай зайран, удган хэнд ч нээлттэй” гэв. Хэвлэлийн хуралд Дэлхийн тэнгэр шүтлэгтний  нэгдсэн холбооны ерөнхийлөгч, зайран  З.Өсөхбаяр,  тус холбооны гишүүн   “Хуйтан тэнгэр” бөөгийн төвийн тэргүүн, удган О.Туул, удган Ж.Оюунцэцэг, “Танхай балчир” буюу урианхайн зайран У.Ганхуяг,  Онгодын хөх тамгат халх,ойрд бөөгийн төвийн тэргүүн, удган Н.Хишигжаргал, “Хөх луу” бөөгийн төвийн тэргүүн,зайран С.Хурцбаатар, “Чононгоо” бөөгийн төвийн тэргүүн, зайран П.Зоригтбаатар нар хүрэлцэн ирж   оролцсон юм. Тэдний  заримаас   цөөн асуултад хариу авлаа.

З.Өсөхбаяр /Дэлхийн тэнгэр шүтлэгтний  нэгдсэн холбооны ерөнхийлөгч /:

– Дэлхийн тэнгэр шүтлэгтний  нэгдсэн холбоо ямар үйл ажиллагаа явуулдаг вэ. Энэ сарын 21-22-нд  хийх гэж буй “Хатуу хариу нэхэх зан үйл” –ийн зорилго юу вэ?

-Манай холбоо нь  тэнгэрийн олон улаачдын захиас даалгаврыг  нэгтгэн биелүүлж, үйл ажиллагаагаа  явуулахын тулд Монголд байгаа бүх тэнгэр шүтлэгтэн, бөөгийн зан үйл явуулдаг хүн болгоныг нэгтгэсэн, эгнээндээ 30 гаруй ТББ, төвийг нэгтгэсэн байгууллага юм. Өнөө цагийн өнгө болж яваа олон бөө, зайран, удган нар нь улс орндоо тулгарсан хүнд бэрх, муу муухайг арилгая, байгаль орчноо хамтын хүчээр хамгаалъя, байгалийнхаа нөхөн сэргээлтийг бүгд сэтгэл тавьж хийе гэсэн зорилгыг өмнөө тавин  ажиллаж  байна. Бөө ,удган, зайран нарын тэнгэрээс өгсөн даалгаврын дагуу “Хатуу хариу нэхэх зан үйл”-ийг хийхэд бэлэн болоод байна. Бид уоаг төрлийг засдаг бөө нар биш улс Монголыг засдаг бөө нар. Бид нэг жалга дээр байрласан  бөө нар биш, дэлхий дахины  асуудлыг шийдэж чадах хүч чадалтай . Тиймээс бүгд нэгдэн улс нийгэмдээ хүч чадлаа өгье. Уул, ус, байгаль дэлхий рүүгээ бууддаг, мөнх тэнгэр рүүгээ буудаж бороо оруулах биш мөнх тэнгэр шүтээндээ залбирч, бороо хур оруулж, Сэлэнгийн газар тариалангийн бүсэд очиж өргөл буян үйлдэж, түүнийгээ төрийн болоод төв байгууллагын хяналт дор хамтран хийж, хүч чадлаа төр нийгэмд үнэлүүлэх, тус дэмээ өгөх зорилгоор холбоо байгуулан хамтран ажиллаж байгаа. Өнгөрсөн хэдэн жил Монгол орны газар шороо, тусгаар тогтнолын байдал алдагдлаа. Бид эрдэнэт хүмүний биеийг олж төрсөн энэ биедээ эр чадал суулгасан хэдий ч эх орон газар шороогоо гэж явдаг цохилох зүрхтэй. Тэгвэл өнгөрсөн  жилүүдэд  төр засаг маань  даанч гомдмоор байлаа.  Ард түмний амьдрал хаанаа ч хүрэхгүй, өргөн хэрэглээний бараа, таваарын үнийн хурдыг гүйцэхгүй байна. Ийм их баялагтай улс атал ард түмнээ энэ  байдалд оруулсан  учраас бид нэгдэж,  тэнгэр шүтээндээ мэдүүлж, энэ зан үйлийг хийхэд хүрлээ. Нэр бүхий хүмүүсийг тэнгэрт мэдүүлнэ.

Н.Хишигжаргал / Онгодын хөх тамгат халх,ойрд бөөгийн төвийн тэргүүн, удган/:

-“Хатуу хариу нэхэх зан үйл”-д бөөгийн хэчнээн холбоо, ТББ оролцох вэ?

Хувь хүмүүсээс гадна 25 байгууллага бидэнтэй нэгдэж хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Бидний энэ удаагийн үйл бол онгод тэнгэртэй бүх хүний, бидний өөрсдийн хэллэгээр бол онгодын буулт буюу захиас даалгавраар хийгдэж буй зан үйл байгаа юм. Энэ зан үйл олон жил хийгдэж ирсэн. Тус, тусдаа өөр өөрийн отог, өөр өөрийн уул усан дээр энэ зан үйлүүд нийтийг хамрахгүйгээр  зөвхөн өөрсдийн хүрээнд хийгдэж байсан. Энэ бол нэгдүгээр үе юм. Хоёрдугаар үе нь өөр өөрсдийн төв, холбоод дээр хийгдсэн. Одоо гуравдугаар үе нь бүх төв, холбоод нэгдэж хийх гэж байгаагаараа онцлог юм. Яг ямар үйл хийх вэ гэвэл, Монгол төрд шургалж, зөвхөн өөрийн хар амийг хоохойлж, улс ,түмнээ  хохироож, газар шороогоо ухаж хувьдаа идэж , уусан хэсэг бүлэг хүний нэр усыг нийгэм мэдэж байгаа. Хуулийн байгууллагууд ч жагсаалтыг нь гаргаад, эхнээс нь барьж хориод явж байна. Нийтдээ 27 нэр гарсан байгаа. Энэ удаа эхний есөн хүнийг уг удам, угсаа гарвалтай нь  тэнгэрт мэдүүлнэ. Энэ есөн хүнийг тэнгэрт мэдүүлж, нартын хууль буюу  төрийн хууль цааз нь  тэднийг дийлэхээ больсон юм  бол, шүүх, прокурор нь хахууль аваад хэргийг нь дарчихдаг юм бол, өөрсдөө буруугаа хүлээж хариуцлага, шийтгэл хүлээдэггүй юм бол, бид  байгалийн хууль  буюу тэнгэрт мэдүүлье гэж байгаа юм. Монголын баялгийг яаж идэж, уусан, улс түмнийг яаж хохироосон, гэрээ хэлцлийг хэрхэн гуйвуулсан, дундаас нь хэрхэн ашиг олсон зэргийг баримттайгаар тэнгэрт мэдүүлж, дуулгах зан үйлийг хийх юм.

Энэ үйл нь энэ сарын 21-22нд шилжих шөнө болно. Хүмүүсийн нэрийг одоо зарлах боломжгүй, тухайн үедээ дуудаж  тэнгэрт мэдүүлээд  явна. Өргөн олонд нээлттэй. Удган, зайрангуудаа бүгдийг урьж байна. Тэнгэр шүтлэгтэй хэн боловч таны залбирал хүч нэмэх болно гэж уриалъя.

Эх сурвалж: www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 3

Propecia Sale Canadian Pharmacy Canadian Drug Store No Script cialis 20mg for sale Zithromax 5 Day For Sale Provera Pills Overseas

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *