Монголоос цахиурын хүдэр экспортолно

5-р сарын 31, 2018 11:43 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 29
5-1

Д.ЭНХЭЭ

 Алс дорнод руу хөрөнгө оруулалт татах ОросЯпоны хөтөлбөрийн  хүрээнд эхний дөрвөн төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан гэж СанктПетербургийн олон улсын эдийн засгийн форум дээр Алс дорнодын хөгжлийн сангийн тэргүүн Алексей ЧекунковРИА Новостиагентлагт тавдугаар сарын 25-нд мэдээлжээ.

Хөтөлбөрийгэнэ оны хоёрдугаар сард Японы олон улсын хамтын ажиллагааны банк  (JBIC) болон Хөрөнгө оруулалт татах, экспортыг дэмжих Алс дорнодын агентлагийн дэмжлэгтэйгээр Алс дорнодын хөгжлийн сан үүсгэн байгуулсан. Энэ хөтөлбөр Японы капитал, Оросын хөрөнгө оруулалтын боломжийн хооронд холбох хэрэгсэл болно гэсэн хүлээлт байгаа ажээ. “Алс дорнодод хөрөнгө оруулах ОросЯпоны хамтын хөтөлбөрийн эхний төслүүдээр Японы олон улсын хамтын ажиллагааны банктай гарын үсэг зурлаа. Энэ бол бидний төлөвлөж байснаар дунд бизнесийн секторт нийт дүнгээрээ 3.5 тэрбум рублийн дөрвөн төсөл юм”  хэмээн Чекунков танилцуулаадЭнэ бол Японы томоохон компаниудын дунд зэргийн төслүүд гэдгээрээ ач холбогдолтойхэмээн тодруулав. Түүний өгүүлснээр бүх төсөл өндөр технологийн юм байна. Тухайлбал, Hokkaido Corporation– ны Якутад өндөр технологи хэрэглэн барьж байгуулах 1.5 тэрбум рублийн өртөг бүхий хүлэмж -50-аас +50 хэмд буюу 100 хэмийн диапозонд ажиллах боломжтой. Якутын нэг адил эрс тэс цаг ууртай олон бүс нутагт хэрэгтэй.

Приморийн хязгаарт барьж байгуулах хуучин автомашины устгалын завод дараагийн төсөл юм байна. “Өөр нэг төсөл сонирхолтой бол Монголоос цахиурын хүдэр экспортолж, зохицуулалтын болон татварын давуу тал бүхий түлхүү хөгжлийн бүс нутагт боловсруулалт хийсний дараа бүтээгдэхүүнээрээ Азийн улс орнууд руу реэкспорт хийх явдал юмхэмээн Чекунков санаа бодлоо хувалцав.

Хөтөлбөр бүхэлдээ хэрхэн хэрэгжих вэ гэдгийг эдгээр төсөл тодорхойлж байна хэмээн тэрээр нэмж хэлэв. Хөтөлбөрийн оффис, удирдлага Владивостокт байгаа нь түүний бодлоор мөн чухал ажээ.

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *