“Монголиа опен” тэмцээний түүх зузаарлаа

6-р сарын 12, 2018 9:29 am Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Спорт , Урлаг, спорт Уншсан: 48
6-12-9
Эмэгтэйчүүдийн 62 кг-д медаль хүртсэн П.Орхон, С.Батцэцэг, Д.Түмэнцэцэг нар.

Д.ЦЭРЭННАДМИД

Монголын спортын түүхэнд хамгийн тодоор бичигдэх нэгэн өдөр өнгөрсөн ням гариг буюу зургадугаар сарын 10 байлаа. Үүний учрыг хэлбэл Монголд жил бүр болдог “Монголиа опен” чөлөөт бөхийн олон улсын найм дахь тэмцээний хоёр дахь энэ өдөр жинхэнэ гал гарсан олон сайхан барилдаан болсон явдал юм. Энэ жилийн тэмцээний дэвжээг газар газрын шилдгүүд чимж өрсөлдөөн ширүүн байж медалийн тавцанд хүрэх босго тун өндөр байсан гэж хэлж болно. ОХУ, Казахстан шигшээ багийн тамирчдаа илгээсэн. Тэдэн дотор олимп, дэлхийн аваргын медальтнууд, тивийн аваргууд олон байсан юм. Тэр дотор Монголын багийн гол лидер тамирчид тэмцээний хоёр дахь өдөр барилдлаа. Аварга аваргаараа л байх учиртайг харуулсан нэгэн тохиолдлыг энд сонирхуулъя. Энэ нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон нарын барилдаан. Чөлөөт бөхийн 62 кг-д дэлхийн өнгийг тодорхойлж байгаа бөх гэвэл энэ хоёр л доо. Тэд өөрийнхөө дэвжээн дээр нэг өдөр хоёронтоо барилдсан юм. Энэ нь дэлхийн спортын түүхэнд ч ховор тохиолдол байсан байх. Тэдний барилдаан чөлөөт бөхийн ур чадвар, урлаг ямар байх ёстойг жинхэнээр нь харууллаа.

Аваргууд үдээс өмнө тойргийн барилдаанд таарахад С.Батцэцэг П.Орхоныг хоёр удаа шидэх мэхээр удаа дараа таван оноо авч гайхамшигтай ялалт авч дэлхийн хошой аварга хүн ийм байдаг юм гэж сануулах шиг л болсон. Тэгвэл үдээс хойш алтан медалийн төлөө дахин тулав. Тэгэхэд П.Орхон огт өөр тактикаар санаачилгыг авч гялалзтал барилдаад С.Батцэцэгийг яах ийхийн зуургүй ялчихлаа. Тэр хоёрын барилдааны явцад нэг удаагийн мэх л гэхэд цаашид 4-5 хувилбартай байсан нь бусдад ёстой л “хичээл заах” шиг болж харагдав. Мэхнээс мэхэнд шилжих тэр агшныг хараа гүйцэмгүй байсан гэхээр ёстой уулга алдах ч зав өгсөнгүй барилдаан энэ байлаа. Тээр жилийн наадмаар хоёр Мөнхийн барилдаан л удсан болохоос биш хараа салгамгүй байсантай дүйх сайхныг дэлхийн бөх хоёр бүсгүй харууллаа гэж үзэгчид ярьж байв. Тэдний барилдааныг ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч К.Шахмурадов тун анхааралтай харах зуураа ардаа жагссан эмэгтэй тамирчиддаа хоёр аваргын барилдааны мөч бүрийг тайлбарлан хэлж харагдсан. Хашир дасгалжуулагч дотроо ихийг бодож том судалгаа хийсэн биз ээ.

Монголын эмэгтэй­чүү­­дийн багийн рейтинг өндөр байдгийн илэрхий­лэл зөвхөн тэр хоёрын барилдаанаар дуусаагүй ээ. Дэлхийн аварга С.Цэрэнчимэд босоо бөх гэдгээ харуулж 57 кг-д алтан медаль хүртсэн бол дэлхийн залуучуудын аварга, ОХУМ А.Бат­цэцэг энэ жинд мөнгөн медаль зүүлээ. Дэлхийн авар­гын мөнгөн медальт Э.Сумъяа, туршла­гатай тамирчны нэг Ш.Түмэн­цэцэг нар жин­дээ торолгүй тү­рүүл­сэн юм.

Бас нэг сонир­холтой барилдаан эмэг­тэй­чүүдийн 76 кг-д дэл­хийн аваргын гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насан­бурмаагийн Казахстаны нэрт тамирчин, Риогийн олимпийн хүрэл медальт Сыздековатай хийсэн барилдаан байв. Олимпийн наадмын хагас шигшээд энэ хоёр таарч Сыздекова ялж улмаар медаль хүртсэн учир энэ удаа даагаа нэхэх барилдаан хийлээ. Барилдаан үзэгчдийг өндөлзүүлсэн тун өрсөлдөөнтэй болж өрнөсөөр зочин тамирчин ганцхан онооны илүүгээр ялж алтан медалийн тавцанд зогссон. Ма­най шилдгийн нэг О.Насан­бурмаа анх удаа 76 кг-д жин өгсөж барилдсан юм. Мөн өдөр барилдсан манай эрэгтэйчүүдээс 79 кг-д П.Өнөрбат алтан медалийн төлөө барилдаандаа залуу бөх Төгс-Эрдэнийг туршлага заан давахыг харахад аргагүй л илүү байна даа гэсэн сэтгэгдэл төрж байв.

Гадны бөхчүүдээс ОХУ-ын бөх Бегомаев, Жербаев гэсэн хүчитнүүд жиндээ аваргалсан нь “Монголиа опен-2018” тэмцээний нэр хүндийг өргөлцөв. Уг тэмцээний эхний өдрийн барилдааны дүнгийн тухай манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Тиймээс энд хоёр дахь өд­рийг онцгойлон энэ­ сурвалжлагаа зориу­лав. Тухайн өдрийн барилдаануудыг Буянт-Ухаа спортын ордонд очиж юм уу, зурагтаар үзээгүй хүн бол өөрий­гөө азгүй хүн л гэж тоо­цо­хоор санагдвай. Тэр өдрийг Монголын чө­лөөт бөхийн түүхэнд бич­сүгэй. “Монголиа опен” тэмцээ­ний түүх улам зузаарлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 23 Сэтгэгдэл

Maglia Ajax Poco Prezzo
2018 оны 8-р сарын 25

Thank you so much! It is definitely an very good webpage.
Maglia Ajax Poco Prezzo http://www.theconservatarianreview.com/Ajax-31-Goalkeeper-Norbert-Alblas-p-9210

Bayern Munchen Tröjor
2018 оны 8-р сарын 26

You’ve got good knowlwdge here.
Bayern Munchen Tröjor http://www.fashionradicalsnews.com/David-Alaba-p-26716

fotbolldrakter
2018 оны 8-р сарын 26

You have very well knowlwdge in this case.
fotbolldrakter http://www.socalhardwoodflooring.com

Napoli Trøjer
2018 оны 8-р сарын 26

Really, such a important websites.
Napoli Trøjer http://www.shannonmdrealty.com/Rafael-jerseyID-936150432

Manchester City Drakt
2018 оны 8-р сарын 27

You’ve got probably the greatest internet sites.
Manchester City Drakt http://www.mydescubrimientos.com/Manchester-City-25-Fernandinho-2018

Maglia Valencia Poco Prezzo
2018 оны 8-р сарын 27

You’ve gotten among the best internet sites.
Maglia Valencia Poco Prezzo http://www.zeropartypolitics.com/valencia/maglia-fabian-orellana

Schalke 04 Tröjor
2018 оны 8-р сарын 27

Keep up the good job and generating the crowd!
Schalke 04 Tröjor http://www.bettermensolutions.com/Schalke-04-Guido-Burgstaller

Napoli Trøjer
2018 оны 8-р сарын 27

You’re a very useful internet site; could not make it without ya!
Napoli Trøjer http://www.asleftasfound.com/jose-callejon/napoli/2169423

fotbollströjor
2018 оны 8-р сарын 28

Your advice is rather intriguing.
fotbollströjor http://www.afterglowvp.com/

fotballdrakter barn
2018 оны 8-р сарын 28

Thanks really beneficial. Will share website with my good friends.
fotballdrakter barn http://www.travelstobhutan.com/

maglie calcio a poco prezzo
2018 оны 8-р сарын 28

Maintain the excellent work !! Lovin’ it!
maglie calcio a poco prezzo http://www.synchronizationofus.com/

fodboldtrøjer med tryk
2018 оны 8-р сарын 28

Seriously, such a handy site.
fodboldtrøjer med tryk http://www.crimsontee.com/

fodboldtrøjer børn
2018 оны 8-р сарын 29

Hey, neat web-site you’ve gotten there.
fodboldtrøjer børn http://www.zamanthajoeh.com/

fotballdrakter barn
2018 оны 8-р сарын 29

Thanks pertaining to offering these superior info.
fotballdrakter barn http://www.nottheitgirls.com/

fotbollströjor barn
2018 оны 8-р сарын 29

Love the website– really individual pleasant and great deals to see!
fotbollströjor barn http://www.tampabaygoodliving.com/

magliette calcio
2018 оны 8-р сарын 30

Wow, attractive portal. Thnx …
magliette calcio http://www.doralcentermall.com/#

Inter Milan Fotballdrakt
2018 оны 9-р сарын 3

Whoa this is a beneficial websites.
Inter Milan Fotballdrakt http://www.socalhardwoodflooring.com/Eder-C-Inter-Milan-P-3862

maglie calcio a poco prezzo
2018 оны 9-р сарын 23

You’re an extremely useful site; couldn’t make it without ya!
maglie calcio a poco prezzo http://www.synchronizationofus.com/chelsea-terry-bambino-poco-prezzo-35560

Rufus
2018 оны 9-р сарын 25

I’m not sure why but this web site is loading extremely slow for me.
Is anyone else having this issue or is it a issue
on my end? I’ll check back later and see if the problem still
exists.

Juventus drakt 2019

Maglie Fiorentina
2018 оны 9-р сарын 27

Love the site– extremely user pleasant and great deals to see!
Maglie Fiorentina http://www.synchronizationofus.com/fiorentina-bakic-poco-prezzo-15672

maglia Liverpool
2018 оны 9-р сарын 27

Wonderful Web page, Carry on the useful job. Thank you.|
maglia Liverpool http://www.haeroo.com/Liverpool-bambini-30/

Liverpool maglia
2018 оны 9-р сарын 27

Thanks a lot! This a incredible website!
Liverpool maglia http://www.glivytech.com/liverpool-ilori-pid-52192

maglie del calcio
2018 оны 10-р сарын 9

Thanks a ton for sharing your superb webpage. sites:ggglese.com
maglie del calcio http://www.dota2.tech/966489-eugenio-maglie-inter-roberto

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *