Монголчууд ядууралд нэрвэгджээ

9-р сарын 21, 2015 10:05 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 56
ex

Г.ГАНЧИМЭГ

Өнгөрсөн бямба гаригт хэдэн мянган хүн III хороолол дахь “Номин” их дэлгүүрийн салбарын үүдэнд цугларсан юм. Тэдний дийлэнх нь “Exclusive” компаниас үнэгүй хувцас авахаар ирсэн байлаа. Уг нь “Exclusive” компани нэрийн бүтээгдэхүүнээ сурталчилдаг албан ёсны хуудсандаа анх зар тавьжээ. Төрийн хүнд суртал, авилгыг эсэргүүцэж, бодлого боловсруулагчдыг буруу тогтолцоогоо өөрчлөөсэй гэдэг үүднээс энэхүү эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байсан юм. Харин үүнийг нь олон нийт “Exclusive” компани дампуурч байгаа учраас үнэгүй хувцас тараана гэж ойлгожээ. Тиймээс үүр шөнийн заагаар ирсэн нэгэнтэй ч таарав. Энд ирсэн иргэд эхлээд дугаарлаж зогсч байснаа дэлгүүр нээгдэх цаг болонгуут эмх замбараагүй болжээ. 10:30 цагт эхний 10 гаруй хүнийг дэлгүүр рүү оруултал хоорондоо түлхэлцэн муудалцаж, лангууг нь дайрч унагаад, доторх хаалганы шилийг нь хагалсан аж. Мөн гадаа олон хүн байгаа учраас ганц, ганц бараа сонгохыг сануултал хүлээж авалгүй харсан бүгдээ давхарлаж өмсөх зэргээр зохисгүй авирласан гэдэг тайлбарыг зарим ажилтан нь өгөв. Тиймээс “Номин”-гийнхон эд хөрөнгөө хамгаалах зорилгоор цагдаа дууджээ. Ингэснээр маргаан дэгдэж, цугларсан олон бухимдан зарим нэг нь “Бүгдээрээ дайраад оръё”, “Чулуу шидээд цонхыг нь хагалчихъя” гэх мэтээр бусдыгаа турхирсан байна. Тэдний дотор согтуу хүмүүс ч байсан нь цагдаагийн хүчийг дахин нэмэгдүүлэхэд хүргэв. Ингээд 12:00 цагийн үед энэ арга хэмжээг цуцлах болсноо цагдаагийнхан цагаан хоолойгоор зарлатал цугларсан хүмүүс эсэргүүцэн хашгиралдаж байлаа.

Энэ үеэр тус компанийн захирал Г.Майцэцэг гарч ирэн “Зохион байгуулалтгүй, эмх замбараагүй байдал үүссэнд харамсаж байна. Тиймээс энэ арга хэмжээ маань цуцлагдлаа. “Номин”-гийнхоноосоо уучлалт гуйя. Би та бүхний хохирлыг бараг­дуулах болно. Харин хэрэг­­лэгчиддээ зориулан даваа гаригт бүх салбар дэлгүүртээ 70 хувийн хямд­ралтай худалдаа зохион байгуулъя. Үнэгүй бараагаа өнчин ядуу хүүхдүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүд гэх мэт зорилтот бүлэгт үүнээс ч илүү зохион байгуулалттайгаар заавал хүргэнэ. Тиймээс манай хэрэглэгчид даваа гаригт ирээд худалдан авалт хийгээрэй. Худалдан авалт хийсэн хүн бүрт нэг, нэг бараа бэлэглэнэ. Мөн боломжгүй нэгэн ч гэсэн албан ёсоор манайд хандвал бид хүсэлтийг хүлээж авна. Өнөөдөр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж ирсэн та бүхэнд баярлалаа” гэв.

Энэ үг нь бухимдсан олны дургүйцлийг дээд цэгт нь хүргэчихэв. Тэд тарахгүй, эцсийг нь үзнэ хэмээн гүрийж байлаа. Зарим нь “Жаахан цөө­рүүлж байгаад үнэгүй бараагаа тараана. Тэгээд дараа нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгсөн гээд баахан зураг хөрөг гаргана. Явалгүй жаахан харзная”, “Өгөх нь үнэн юм бол одоо өгвөл таарна. Хороо хори­ноор дамжуулбал шал худал. Хэдэн дарга нар нь хуваагаад авчихна”, “Хүүе, тэр дээр цонх онгойчихлоо. Ингэж байгаад дээрээс шидэж сюрприз барих гэж байгаа юм байна” гэх мэтээр өөр хоорондоо ярьж, зарим нь “Хэдүүлээ гурван талдаа хуваагдаж зогсоё. Зүүн талын хаалга онгойвол зүүн талынхан орчихно” гэх мэтээр тактик ч боловсруулж байх юм. Нөгөө нэг нь “Чи юу гэж зөвшөөрөлгүй зураг аваад байгаа юм бэ. Би зургаа авахуулахгүй шүү. Хүний эрхийг зөрчөөд яасан бүдүүлэг амьтан бэ. Наадахаа устгаач чи. Энэ бас юу вэ. Нөгөө дуу хураадаг юм нь уу” хэмээн албан үүргээ гүйцэтгэж яваа хэвлэлийнхэн рүү ч дайрч байлаа. Иймэрхүү байдалтайгаар 15:00 цаг хүргэж, цугларсан олон шингэрсэн ч арай бүгд тарчихаж чадахгүй ямар нэгэн юманд хоргоод байв. Тэнд байгаа иргэдийн заримтай нь ярилцаж үзлээ.

Баянзүрх дүүргийн иргэн Д.Оюунгэрэл: АРД ТҮМЭН АРГАА БАРЖ БАЙНА

Та өглөө хэдэн цагт ирэв?         

-Би өглөө хаа байгаа Баянзүрх дүүргээс 07:00 цагт ирсэн.

Хоёр, гурван автобус дамжиж иржээ?

-Тийм ээ.

Тар гэж зарласан шүү дээ?

-Эцсийг нь үзэхээр зогсч байна.

Үнэгүй бараа авах гэж ирсэн юм уу?

-Өгч чадахгүй байсан юм бол яах гэж анхнаасаа худал зар тараасан юм бэ. Ядарсан ард түмнээрээ тоглоод ийш тийш нь гүйлгээд байх юм. Өглөө Саппоро дээр тараана гэхээр нь тийшээ явлаа. Бидэнд илүүдээ гарсан мөнгө байхгүй. Нааш цааш нь явуулаад байхаар чинь автобусанд мөнгө үрэгддэг юм байгаа биз дээ. Гомдлын мөрт зогсч л байя.

Тарааж магадгүй гэсэн хүлээлттэй байгаа юм уу?

-Тараана л гэсэн шүү дээ.

Тараахаа болилоо гэж мэдэгдсэн шүү дээ?

-Тэгвэл яах гэж анхнаасаа худал хэлж ард түмнийг цуглуулсан юм бэ. Ард түмэн ядарч байна. Аргаа барсандаа л ингэж яваа шүү дээ.

Сүхбаатар дүүргийн иргэн П.Оюунгэрэл: ЭВГҮЙ БАЙДАЛ ҮҮСЧИХЛЭЭ

Та хаанаас мэдээлэл авч ирэв?

-Би телевиз үзээд ирсэн.

Одоо тар гэж байна?

-Боливол таарна. Энд эмх замбараагүй байдал үүсчихлээ. Зарим хүн цонхыг нь хагалъя, чулуу шидье, дайрч оръё гэж байна. Ингэж болохгүй. Өчнөөн олон хүн дээр дээрээсээ давхаралдаж унаад бэртэж гэмтвэл яана. Үнэхээр өгөх гэж байгаа бол хороо, багаар нь дамжуулж нэн ядуу хүмүүстээ тарааж болно шүү дээ. Өнөөдрийн хувьд даруйхан тараахгүй бол байдал эвгүй тийшээгээ хандчихлаа.

Энэ мэтээр цугларсан олон ч хоёр талд хуваагдаж, ирсэн хүмүүс цөөрсөөр байв. Цагдаагийн хүч нэмэгдүүлсэн хамгаалалт буусан ч эргэн тойронд Баянгол дүүргийн цагдаа нар ажиллаж байгаа нь андашгүй байлаа. Байн байн эргүүл хийж, зарим нь алсаас харуулдан зогссоор байв. Иймэрхүү байдлаар 19:00 цаг хүргэлээ.

“Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг “Би энд цугласан бүх хүнээс уучлалт гуйж байна. Эмх замбараагүй байдлыг зохицуулж чадсангүй. Их олон хүн ирж, ийм зүйл болно гэж тооцоолоогүй нь миний алдаа байлаа. Бидний бүтээгдэхүүнээ үнэгүй тараах гэж байсан зорилго маань ямар ч үнэ цэнэ, утга учиргүй болчихлоо доо. Энэ нь зөвхөн миний биш үндэсний үйлдвэрлэгчдийн хаш­ги­раан байсан юм. Эрх баригч, бодлого боловс­руулж буй хүмүүст тат­варын таатай орчныг хүсч, мөн авилгын эсрэг дуу хоолойгоо хүргэе гэж бодсон юм. Тиймээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжигч иргэддээ үнэгүй хувцас тараахаар шийдсэн. Гэвч энд ихэнх нь “Үнэгүй юманд нугасгүй” гэж ярьдаг тэр хүмүүс нь үлдчихлээ. Үнэ­хээр монголчууд бид зэрлэгшжээ. Энэ хү­мүүсийг ч буруутгах аргагүй. Өнөөдөр “Үнэгүй юм тараана” гэсэн ойлголтоор арга хэмжээний маань үнэ цэнийг ойлгохгүй хүмүүс ихэвчлэн ирсэн байлаа. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж ирсэн хүмүүс “Арга хэмжээ зогслоо, тараарай” гэнгүүт бүгд явчихсан. Би өнөөдөр үнэхээр их харамсч байна. Ард түмнээ хуурах бодол надад байгаагүй. Үндэсний үйлд­вэр­лэгчдийн гол хөрөнгө оруу­лагч нь ард түмэн та нар шүү. Харамсалтай нь, өнөөдөр Монголын ард түмэн мөнгөгүй, ядуу, ажилгүй байна. Өнөөдөр орлого, ажилтай иргэн хүн Монгол Улсад хэрэгтэй. Өнөөдөр хөрөнгө мөнгөнөөс гадна оюун ухааны асар их доройтолд оржээ. Тиймээс бид их зүйл хийх ёстой юм байна. Гэхдээ 120 сая төгрөгийн бараагаа тараана. Хэн нэгэнд хохирол учруулж, хүндрэл гаргахгүйгээр зохион байгуулна” гэдгээ ч хэлэв.

Тэрээр татвар төлөхгүй гэж эсэргүүцээгүй. Тавьсан актыг нь хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж, 150 сая төгрөгийн торгууль төлөхөөр болжээ. Гэтэл Татварынхан дансыг нь 1.6 жил хааснаар энэ мөнгийг төлөх боломж олгоогүй аж. Тиймээс НӨАТ-ын хуурамч падаан үйлдсэн хэмээн бу­­руут­­гагдсан тэрээр эсэр­­гүүцлээ илэрхийлж энэ арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байсан юм. Г.Майцэцэг “Үнэндээ энэ бол завхрал шүү дээ. Нарийн ярьвал, НӨАТ-ын падааныг хэв­лэ­сэн, тараасан, баримт бүрдүүлээд өгөхөд хүлээн авсан нь ч Татварын ерөнхий газар. Гэтэл энэ завхралыг яахаараа бизнес эрхлэгч, үндэсний үйлд­вэрлэгчид үүрэх ёстой юм бэ. Өнөөдөр маш олон аж ахуйн нэгж энэхүү НӨАТ-ын падааны асуудлаас болж хаалгаа барьсан. Зарим нэг нь шоронд орсон шүү дээ” гэсэн байр суурьтай байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 27 Сэтгэгдэл

Salomon Shoes
2016 оны 9-р сарын 21

Is our most recent project of the new column, we hope you like to drink instant coffee, can in a very short time to know some new tide.
Salomon Shoes http://www.salomonshoes.org

stephen curry shoes
2016 оны 9-р сарын 21

As a result of looking throughout the search engines and coming across ways which were not powerful, I believed my life was over.
stephen curry shoes http://www.stephen-curry-shoes.com

ua shoes
2016 оны 9-р сарын 21

For many years, for those who want to stay slim and healthy, Nike + running application is their everyday and partners.
ua shoes http://www.underarmourshoes.us.com

adidas nmd shoes
2016 оны 9-р сарын 21

Nike, as always, committed to provide the basketball fans with the high quality innovation service and professional equipment, lebron on the basketball trip, will also share their championship war boots Nike as 10.
adidas nmd shoes http://www.adidasnmdshoes.us.com

lebron james shoes
2016 оны 9-р сарын 21

Now NIKE designers in the play the role of team of engineers, for the super racing – kobe Bryant, according to the changing of the game, to choose the corresponding shoe.The Zoom Kobe 2 three versions of the design.
lebron james shoes http://www.lebronshoes.us

curry 2.5 shoes
2016 оны 9-р сарын 21

WOw!We are the strongest basketball team, we bring you the best shoes.
curry 2.5 shoes http://www.stephencurryshoes.com/stephen-curry-shoes-curry-25-shoes-c-42_46.html

yeezy 350
2016 оны 9-р сарын 21

So have the layout of the differentiation, let the Nike + community platform “products and services access” positioning.Nike has on performance.
yeezy 350 http://www.yeezy350.org

lebron james shoes
2016 оны 9-р сарын 21

My time intensive internet search has at the end of the day been recognized with awesome concept to exchange with my friends and classmates.
lebron james shoes http://www.lebronjamesshoes.name

betterscooter.com
2016 оны 9-р сарын 23

take pleasure in betterscooter.com http://adf.ly/6249830/banner/www.scamadviser.com/is-betterscooter.com-a-fake-site.html, nevertheless need more colorations… PURPLE!! Glowing blue!! Pinkish!! An item!!!

peruvian virgin hair
2016 оны 9-р сарын 27

Ive obtained my very own for 3 numerous years. There demolished, that i’m obtaining brand-new binocular, although i even now take peruvian virgin hair https://www.youtube.com/watch?v=k1oaz7n0ILk! These in shape anything at all, so are sooo attractive! definatly well capital.

nike air force one high nike air force 1 high
2018 оны 11-р сарын 14
sale shoes march 2015 womens nike zoom fit agility flyknit
2018 оны 11-р сарын 14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *