Монголбанк жижиг дунд үйлдвэрийг дэмжинэ

9-р сарын 28, 2017 11:08 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 14
9-28-6

А.ХҮМҮҮНГУА

Монголбанкны Судалгаастатистикийн газар жижиг дунд үйлдвэрлэлийн  санхүүгийн асуудлууд болон  түүнийг хэрхэн шийдвэрлэх талаарх судалгааны  дүнг  судлаач, эдийн засагчдад танилцуулж  хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлэгт   Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, төрийн  байгууллагууд, их, дээд  сургуулийн эрдэмтэн багш нар,судалгааны байгууллагууд, нийслэлийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжигчид, банкны  эдийн засагч гээд  50 гаруй хүн оролцов. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус хэлэлцүүлэг энэ жил тусгайлсан судалгаа явуулж, дүнг танилцуулж  байгаагаараа онцлог  болов.

9-28-7

Монголбанкны Судалгаастатистикийн газрын захирал Д.ГанОчирБид жижиг дунд бизнес эрхлэгчдэд  санхүүгийн талаас ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна гэдэгт анхаарал хандууллаа. Олон талаас  судалж үзсэнЦаашлаад төр, засгийн зүгээс  бодлогын ямар арга хэмжээ авах вэ гэдэгт дүгнэлт хийлээ. Түүнчлэн төрөөс ямар дэмжлэг үзүүлжмөн үр дүн нь ямар байгааг тодорхойлох зорилгоор    хэлэлцүүлгийг явуулж байнагэв.

Монголбанкнаас хийсэн энэ удаагийн судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг хэд хэдэн зорилготой. Тухайлбал, судалгааны дүн, хэлэлцүүлгийг  тус  салбарынхан  хэрхэн хүлээж авч байна вэТүүнд  үндэслэн  ямар зөвлөмж гаргах вэСалбарынхан санал бодлоо солилцож ямар нэгэн шийдэлд хүрч шийдвэр гаргах  ач холбогдолтой юм. Судалгаа, гарц гаргалгаа, шийдэл, шийдвэр гэсэн алхмыг хийж буйгаараа онцлог боллоо.

Монголбанк нэг талаас бодлого боловсруулагч байгууллаганөгөө талаас судалгааны төвийн институтЭнэ утгаараа жижиг дунд үйлдвэрлэлийн судалгаан дээр үндэслэн зөвлөмжүүдийг гаргахтүүнийг Засгийн газрын бусад байгууллагуудад хүргүүлэх нэг ёсондоо гүүр болж ажилладаг. Энэхүү үүргээ биелүүлж буйн тод илрэл нь жижиг, дунд үйлдвэрлэгчдийн санхүүгийн тулгамдсан асуудлыг шийдэх зорилго бүхий хэлэлцүүлгээр илэрч байна. Монголбанкнаас  өн­гөрсөн хугацаанд олон судалгаа явуулсанИн­гэхдээ үр дүн ижил бай­гааг өөрчилж бод­логын төвшинд авч хэрэг­жүүлэх, түүнээс  гарах бодит үр дүнг харах шаард­лага хэрэгцээ байна гэдэг асуудлуудыг  хэлэл­цүүлгийн үеэр хөндлөөЭцэст нь энэ чиглэлээр цаашид  холбогдох яам, тамгын газрууд, төрийн байгууллагуудад  төсөлсанал хэлбэрээр бодлогын баримт бичгийг  хүргүүлэх ажлыг үргэлж­лүүлэн хийнэ гэдгийг Монгол банкны Судалгаастатистикийн газрын захирал Д.ГанОчир  онцлон тэмдэглэлээ.

Хэн юу хэлэв?

 

С.Дэмбэрэл /МҮХАҮТын хүндэт ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат эдийн засагч/:

СУДАЛГААГ БОДИТ ҮР ДҮНД ХҮРГЭХ ХЭРЭГТЭЙ

 –Бид судлаад байх биш энэ судалгааг бодлого боловсруулагч шийдвэр гаргагчдад хүргүүлж танилцуулж байж бодит үр дүн гарна. Үр нөлөөтэй бодлогын арга хэрэгслийг хэрэглэж байж цаашид үр дүнг нь гаргадаг байх хэрэгтэй. Энэ талаас нь ажилламаар байна.

 

Б.Хажидсүрэн /Сүхбаатар дүүргийн иргэн, ЖДҮ эрхлэгч/:

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих, санхүүгийн асуудлыг зохицуулах талаас Монголбанкнаас хийсэн судалгаанд ажил хэрэг болгох, санаа сэдэл авах олон зүйл байгаад олзуурхаж байна. Бидэнд тулгамдаж байгаа асуудал нь санхүүжилт, зээл байдаг. Банкны салбарынхан биднийг дэмжиж, зээлийн хөнгөлөлт үзүүлэх юм уу, санхүүжилтийн талаас дэмжлэг үзүүлбэл бага, багаар үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст хэрэгтэй.

medee-dund

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *