Монголбанк өнгөрсөн жил 25 мянга орчим иргэний “Зээлийн мэдээллийн сан” дахь мэдээллийг хязгаарласан

1-р сарын 25, 2018 9:51 am Нийтлэгч: Ангилал Uncategorized , Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 23
10

Монголбанкны Банкны бодлого, Бүтцийн өөрчлөлтийн хэлтсийн захирал Ё.Мөнхбаттай ярилцлаа

 – “Зээлийн мэдээллийн сангэж юу вэ. Иргэдийн зээлийн мэдээллийг ямар байгууллагууд ашиглах болон нийлүүлэх үүрэгтэй вэ?

Монголбанк нь зээл олгогч байгууллагуудын зээлийн эрсдэлийг бууруулах, улмаар банк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоорЗээлийн мэдээллийн тухайхууль, “Зээлийн мэдээллийн сангийн журамболон бусад хууль эрх зүйн баримт бичигт нийцүүлэн өөрийн харъяандЗээлийн мэдээллийн сан”-гийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Өмнө нь дурдсан хууль журмын дагуу зээлдүүлэгч байгууллагууд Монголбанктай гэрээ байгууланЗээлийн мэдээллийн сан”-д мэдээлэл нийлүүлэх болон авах эрхээ авдаг.Өнөөдрийн байдлаар арилжааны банк, ББСБ, ХЗХ зэрэг 600 орчим байгууллага уг эрхийг аваад байна. Ер ньЗээлийн мэдээллийн сан”-гийн хэрэглэгч буюумэдээлэл нийлүүлэгч байгууллагуудын тоо өдөр тутам нэмэгдэж байгаа.Зээл авсан бүх иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийгзээлдүүлэгч байгууллагууд хуулийн дагуу МонголбанкныЗээлийн мэдээллийн сан”-д нийлүүлэх үүрэгтэй.

– “Зээлийн мэдээллийн сан”-д иргэнийг бүртгэхдээ хариуцлагаас нь хамаарч өөр өөрөөр ангилдаг уу. Хэрэв тийм бол тодорхой тайлбарлаж өгнө үү?

Зээлийг хэрхэн ангилах тухай Монголбанк болон Сангийн яам хамтран баталсанАктивыг ангилах, активын эрсдлийн сан байгуулах, зарцуулах журамбайдаг. Энэ журмын хүрээнд зээлдүүлэгч байгууллага ньзээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлт хуваарьт хугацаандаа хийгдэж байна уу гэдгээс хамаарч олгосон зээлээ хэвийн, хугацаа хэтэрсэн, чанаргүйбуюу хэвийн бус, эргэлзээтэй, муу гэж ангилдаг. Зээлдэгчийн зээлийн хувьдчанаргүйзээлийн ангилалд бүртгэгдээд зээлээ хугацаанд нь төлж дуусгаагүй бол банк, санхүүгийн байгууллага санхүүгийн үйлчилгээ үзүүлэх үнэлгээндээ эрсдэлтэй гэж дүгнэдэг. Зээл олгосон банк нь зээлээ хугацаандаа төлж байгаа эсэх болон бусад чанарын үзүүлэлтийг харгалзан зээлдэгчийн зээлийг байнга бүртгэж, мэдээллээ шинэчилж байдаг. Банк, санхүүгийн байгууллагууд нь олгосон зээлүүдээ хэрхэн ангилсан талаарх мэдээллээ МонголбанкныЗээлийн мэдээллийн сан”-д хүргүүлдэг.

Өнгөрсөн жил Монголбанк хэ­дэн зээлдэгчийн мэдээллийг дахин ашиглах боломжгүйгээр хязгаарласан бэ. Ямар тохиолдолд мэдээллийг нь хязгаарладаг вэ?

Банк санхүүгийн байгууллагууд иргэдэд зээл олгох эсэх шийдвэрийг ерөнхийдөө МонголбанкныЗээлийн мэдээллийн сан”-д тусгагдсан зээлийн мэдээлэлд тодорхой хэмжээнд үндэслэж гаргадаг гэж хэлж болно. Хэдийгээр зээлийн сөрөг түүхтэй зээлдэгчид зээл олгохыг хориглосон аливаа хууль эрх зүйн зохицуулалт байхгүй боловч банк санхүүгийн байгууллагууд  зээл эргэн төлөгдөхөд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зээл олгохоос татгалзах явдал нийтлэг гардаг. Улмаар иргэд дахин зээл авахад ихээхэн хүндрэл, дарамттай тулгардаг. Үүнд, Монголбанк банкны системийн зээлийн эрсдэлд төдийлөн сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр иргэдэд тулгардаг энэ мэт хүндрэл бэрхшээлийг багасгах, иргэдийн санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх эрх ашгийг хамгаалах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоорЗээлийн мэдээллийн сан”-д тодорхой нөхцөлийг хангасан зээлдэгчийн мэдээллийг  лавлагаанд тусгагдахгүй байх хязгаарлалтыг нэг удаагийн зохицуулалтаар хийсэн. Тодруулбал, авсан зээл нь нэг жилийн дотор төлж дуусгах гэрээний нөхцөлтэй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй хэмжээтэй байх шаардлага тавьсан нь 2.9 сая орчим хүртэлх  төгрөг болж байгаа юмМөн зээлийн эргэн төлөлтийн  нэг удаагийн зөрчилтэй, уг хугацаа хэтрүүлсэн зээлээ 2017 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс өмнө төлж барагдуулсан байна гэсэн шалгуураар 25 мянган орчим зээлийн мэдээлэлд зээлдүүлэгч байгууллагууд хандах хандалтыг хязгаарлаад байна. Өөрөөр хэлбэл, зээл олгогч байгууллагуудын ашигладаг зээлийн эрсдэлийн үнэлгээнд орохгүй гэж ойлгож болно.

Аливаа хүртсэн үйл­чил­гээнийхээ төлбөрийг цаг хугацаандаа төлөөгүй иргэдийн мэдээлэл ч мөнЗээлийн мэдээллийн сан”-д орж байгаад иргэд их дургүйцдэг. Тэгэхээр энэ бүртгэл юунд зориулагдах үүрэгтэй юм бэ?

Банк санхүүгийн байгууллагууд иргэдэд зээл олгох эсэх шийдвэрийг ерөнхийдөө МонголбанкныЗээлийн мэдээллийн сан”-д тусгагдсан зээлийн мэдээллийг зээл олгох шийдвэртээ ашигладаг нэг үзүүлэлт болдог. Нөгөө талаасЗээлийн мэдээллийн сан”-гийн мэдээ нь зээлдэгчдийн санхүүгийн сахилга батыг өндөрсгөх тодорхой хэмжээний үүргийг гүйцэтгэж, цаашлаад санхүүгийн зуучлалын хэвийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулдаг юм. Иймд иргэд зээлийн эргэн төлөлтөд хариуцлагатай хандаж, авсан зээлээ цаг хугацаандаа төлж, цаашид санхүүгийн үйлчилгээнд хамрагдах таатай нөхцөлөө өөрсдөө бүрдүүлэх боломжтой.

-“Зээлийн мэдээллийн сан”-г хамгийн их ашиг­ладаг нь арилжааны банкууд гэж боддог. Банкууд зээл олгохдоо энэ сангаас тухайн иргэний зээлийн түүхийг харс­наар зээл олгох эсэхээ шийд­дэг. ТэгэхээрЗээлийн мэдээллийн саннь дахин зээл авах эрхийг шийддэг гэж ойлгож болох уу?

-“Зээлийн мэ­дээллийн саннь зээл авах асуудлыг шийддэг гэвэл энэ нь өрөөсгөл ойлголт болно. Зээл авахад зээлдүүлэгч байгууллага шийдвэр гарган зээл олгодог бөгөөд харин тухай зээлдэгчийн зээлийн түүхийг зээл эргэн төлөгдөх судалгаанд ашигладаг.

Хариуцлагатай харилцагч, үйлчлүүлэгч байхын тулд иргэн юунд анхаарах ёстой вэ. Энэ талаар зөвлөгөө өгнө үү?

-Зээлдэгч зээл авахаас өмнө болон дараа  хариуцлагатай, зээлээ хугацаандаа төлөх ухамсартай байх шаардлагатай. Зээл авч, зээлээ төлнө гэж үүрэг, амлалт хүлээсэн бол зээлээ цаг хугацаандаа төлөх нь иргэн болон зээлдүүлэгч байгууллагад асуудал үүсгэхгүй шүү дээ. Иймд зээл авахаасаа өмнө иргэд, аж ахуйн нэгжүүд зээлээ төлж чадах эсэхээ сайтар бодож төлөвлөх хэрэгтэй гэж зөвлөе.

Эх сурвалж: “ зууны мэдээ” сонин

Нийт: 9 Сэтгэгдэл

web site
2018 оны 2-р сарын 10

Antigamente, poucas mulheres viviam na retaguarda a menopausa. http://jurnal.ipb.ac.id/index.php/jurnalilkom/comment/view/1097/0/93542

como arrumar um bom emprego
2018 оны 2-р сарын 10
site
2018 оны 2-р сарын 10
homepage
2018 оны 2-р сарын 11

Dantes, poucas mulheres viviam na retaguarda a menopausa. http://jif.fmipa.unand.ac.id/index.php/jif/comment/view/162/0/10512

web page
2018 оны 2-р сарын 12

A menopausa é certo instante essencial na alimentação das mulheres. http://publications.lnu.edu.ua/bulletins/index.php/law/comment/view/242/0/42222

web page
2018 оны 2-р сарын 12

A menopausa é com estádio na atividade da barregã. http://revistas2.unibh.br/index.php/dchla/comment/view/1298/0/355071

onde encontrar max amora
2018 оны 2-р сарын 15

Conheça todas as pessoas os benefícios do Max
Amora. http://95.79.54.44/wiki/index.php?title=Max-Amora-Funciona–w

Pedro Enrico
2018 оны 2-р сарын 17

Ajeitado dentre liponow garantirá estes efeitos. http://95.79.54.44/wiki/index.php?title=Dirio-virtual-Da-Faby–p

viva hair como tomar
2018 оны 2-р сарын 25

Hot Search: Hair Extensions Hair Weft: Machine Double Weft Shop by Price: Under 10 Can Be Permed:
Yes. http://cesarsdkvq.dsiblogger.com/3477211/orienta-es-topo-da-pre-o-do-viva-hair

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *