Монгол улсын хэмжээнд 9537 дурсгалт газарт 93 соёлын өв байна

4-р сарын 16, 2018 12:55 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 38
DSC_0009

Ч.ГАНТУЛГА

ЮНЕСКО-ийн Ерөнхий ассемблейн  XXII чуулганы хуралдаанаар 1983 онд жил бүрийн дөрөвдүгээр сарын 18-ныг “Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарчээ. Тэр цагаас хойш дэлхийн улс орнууд энэ өдрийг нэгдсэн хэлбэрээр 34 удаа тэмдэглэсэн байна. Энэ өдөр өөрийн өв соёлоо хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, талаар ажил өрнүүлж, ёслон тэмдэглэдэг уламжлалтай. Дэлхийн “Байгаль болон соёлын өвийг хамгаалах конвеци”-иор ач холбогдолтой, хосгүй үнэт, гайхамшигтай үл хөдлөх дурсгалуудыг хамгаалдаг аж. Одоогоор дэлхийн 1000 гаруй өвийг бүртгэжээ.Үүнээс 800 гаруй нь соёлын өв байна. Харин манай улс энэ конвецид 1990 онд нэгджээ. Энэ үеэс Орхны хөндийн соёлын дурсгалт газар, Алтайн нурууны хадны зургийн цогцолбор дурсгалууд, Бурхан халдун, түүнийг хүрээлсэн тахилга шүтлэгт газруудыг бүртгүүлээд байна.  Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

Соёлын гавьяат зүтгэлтэн, ЮНЕСКО-гийн үндэсний элч Н.Уртнасан: “Соёлын өвийг хойч үеийнхэндээ” уриан дүр тэмдэглэнэ

-Дэлхий нийтэд энэ арга хэмжээг ЮНЕСКО-ийн “Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл” буюу “ICOMOS” зохин байгуулсаар ирсэн.  Энэ байгууллага нь дэлхий нийтэд хөшөө дурсгалаа хамгаалах талаар олон талт ажлыг зохион байгуулж байна. Манай улсад энэ байгууллагын төлөөлөгч байгууллага үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ жилийн хувьд “Соёлын өвийг хойч үеийнхэндээ” уриан дүр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

-“Соёлын өвийн үндэсний төв”-ийн захирал Г.Энхбат: 93 мянга гаруй соёлын өв байна

-“Соёлын өвийн үндэсний төв”-өөс явуулсан судалгаараар үзлэг тооллого хийхэд монгол улсын хэмжээнд  9537 дурсгалт газрын 93 мянга гаруй соёлын өв байна гэсэн статисик гарсан гэдгийг эхлээд онцлоё. Энэ өдрийн гол зорилго нь үе, үеийн хүмүүс бие, биедээ үнэт өв соёлоо харилцан солилцож, хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээхэд оршиж байна. Мөн соёлын өвийг хамгаалах залуу удирдагчид, судлаачид, мэргэжилтнүүдийг төрүүлэх, энэ сэдэв рүү сонирхлыг нь татах зорилготой.

СУИС-ийн соёлын сургуулийн багш Б.Мөнхбадрал: “Соёлын өв” анхдугаар олимпиадыг зохион байгуулна

-Манай сургууль энэ өдрийг тохиолдуулан улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхны дунд “Соёлын өв” анхдугаар олимпиадыг зохион байгуулж байна. Гол зорилго нь соёлын биет болон биет бус өвийг  хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хүмүүст мэдээлэл өгөх зорилготой. Өнөөдөр олимпиадын эхний шат сургууль бүрт явагдаж байна. Тэргүүлсэн сурагчид СУИС-д суралцах эрх өгөх юм.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *