Монгол Улсын 108 дахь генерал Ч.Магсар

4-р сарын 23, 2018 8:30 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 502
IMG_99546544546

Т.БАТСАЙХАН

Монголын генералуудын өдөр удахгүй  тохионоЭнэ өдрийг угтан хошууч генерал Чанцалын Магсарыг  “Зууны мэдээсонинАмьдралын тойрогбуландаа урьж ярилцлааГенерал хэмээх эрхэм цолыг хүссэн бүхэн хүртэж чаддаггүй. Зэвсэгт хүчинд зүтгэж байгаа цэрэг эрсийн  мөрөөдөл, ноён оргил нь энэ эрхэм хүндэтгэл байдаг. Ч.Магсар генерал амьдралынхаа 39 жилийг Монголын армид зориулсан, хэлэх үг, хийсэн бүтээсэн зүйл арвинтай нэгэн юмИйнхүү түүний энгийн атлаа эгэлгүй амьдралыг өгүүлье.

 “1990-2000 онд нийгэм нэлээд задралтай байлаа шүү дээ.  Энд тэндгүй би л эрх чөлөөтэй гэж цээжээ дэлдсэн хүмүүс байлаа. Энэ цаг үед армийг армиар нь авч үлдэх гэж нэлээд хичээсэн”.

“1990-2000 онд нийгэм нэлээд задралтай байлаа шүү дээ. Энд тэндгүй би л эрх чөлөөтэй гэж цээжээ дэлдсэн хүмүүс байлаа. Энэ цаг үед армийг армиар нь авч үлдэх гэж нэлээд хичээсэн”.

ӨСГӨСӨН ААВЫНХАА АЧААР СУРГУУЛЬД СУРЧ, АМЬДРАЛ МИНЬ ДЭЭШЭЭ ЯВСАН БАЙДАГ

Тэрээр Архангай аймгийн Хашаат сумын хүн. Өвөрхангай, Булган, Төв, Архангай  аймгийн залгаа нутаг  Дов толгойн шуу хэмээх газар төрж, тэндээ есөн нас хүртлээ амьдарсан гэдэг.   Төрсөн аав нь Хашаат  сумын хоршооны дарга хийж байгаад Ч.Магсарыг нэг нас гарантай байхад нь хэлмэгдэж шоронд яваад тэндээ өнгөрчээСүүлд архиваас аавынхаа талаар шүүлгэхэд Шар хадны хорих ангид байж байгаад өвчний улмаас өнгөрсөн гэсэн мэдээлэл олжээХарин өсгөсөн аав Дашцэдэн нь лам хүн байсан гэдэг. Бас л хэлмэгдүүлэлтэд өртөж, 10 жил шоронд суужээТийм л сонин агаад хүнд бэрх хувь тавилан дунд түүний бага нас  өнгөрчээ.   Ч.Магсар гуай энэ талаарааБи төрсөн аавыгаа сайн мэдэхгүйХарин өсгөсөн аав минь надад өөрийн хүүхэд шиг л ханддаг байлаа. Тэр хүний ач гавьяа буянаар сургуульд сурч, амьдрал минь өөдөө дээшээ явсан байдаг. Би эхээс долуулаа. Ах дүү нар маань сургуулиар явж сүүд болсон юмгүйАрай дөнгүүр нь би байсан даагэлээ. Ийнхүү тэр есөн настайдаа Улаанбаатарт ирж, арван жилийн VI дунд сургуулийг төгссөнУлмаар  МУИСийн Барилга, машины инженерийн ангид сурч байгаад цэрэгт татагдсан байдагИйнхүү Ч.Магсар амьдрал хэмээх их айлын хаалгыг татан орж, хийж бүтээх хүсэл мөрөөдөлдөө хөглөгдөн, бага насандаа үзэж туулсан амьдралаасаа  сургамж авч цаашхөдөлсөн”.

Тэднийх хоёр охин, нэг хүүтэй. Прокурорын байгууллага болон “Шихихутаг” дээд сургууль, аяллын компанид тус тус ажиллаж байна.

Тэднийх хоёр охин, нэг хүүтэй. Прокурорын байгууллага болон “Шихихутаг” дээд сургууль, аяллын компанид тус тус ажиллаж байна.

“1967 ОНД МОНГОЛЫН ЗЭВСЭГТ ХҮЧИН НЭЛЭЭД ӨРГӨЖСӨН

 Уг нь тухайн үед оюутнуудыг цэргийн зарлангаас чөлөөл­дөг байжээГэсэн ч Ч.Магсарыг чөлөөл­сөнгүй.  1967 онд улс төрийн хүрээн дэх цагийн байдал нэлээд тогтворгүй байсан гэдэг. Орос, Хятад хоёрын харилцаа муудаж, тэр нь ч манай оронд тодорхой төвшинд нөлөөлж байсанТэр л үед Ч.Магсар  цэрэгт мордсон юмЦэрэгт мордсон нь түүний одоогийн энэ амжилтын эхлэл байлаа. Тэрээр “1967 онд Монголын Зэвсэгт хүчин их өргөжсөн юм шүү дээЖ.Лхагвасүрэн генерал Батлан хамгаалахын сайдаас бууж, Б.Дорж генерал сайд болсонЯг тэр цаг үед би цэрэг болсон хүнУлаанхуаранд байрлах химийн тусгай батальонд цэргийн гурван жил өнгөрсөн.   Одоогийнхоор бол Төв аймаг дахь химийн батальон юм шүү дээгэлээТүүнийг халагдах жил мөн л цэргийн салбарт үлдэх боломж гарчээХалагдсан цэргүүдээс шалгалт авч, нэлээдийг нь ЗХУд сургуульд явуулахаар болсон байнаЧ.Магсар эргээд МУИСдаа орох гэтэл гурван жил завсардсан учраас нэг л болж өгөхгүй байсан гэдэгИйнхүү тухайн үед армидаа үлдэхийг сонгож, шалгалт  өгч, Т.Алтангэрэл генералын заавраар  Льювов хотын Цэрэг улс төрийн дээд сургуульд явсан байнаТэрээрБи Льювовийн сургуулийг алтан медальтай төгссөн хоёр дахь монгол хүнНөгөөх нь Базаррагчаа гээд цагдаагийн хүн бийТэнд таван жил сураад цэргийн улс төрийн мэргэжилтэн болж эргээд армидаа ирсэн дээгэв.

“Таван толгойн сургалтын төвийг анх эмхэлж цэгцлэхэд би нэлээд хувь нэмэр оруулсан хүн дээ.  Хийж байсан ажлууд маань одоо улам сайжирч байгааг харахад их сайхан байдаг”.

“Таван толгойн сургалтын төвийг анх эмхэлж цэгцлэхэд би нэлээд хувь нэмэр оруулсан хүн дээ. Хийж байсан ажлууд маань одоо улам сайжирч байгааг харахад их сайхан байдаг”.

 

БИД ОРОСЫН АРД ТҮМНЭЭС ИХ ЗҮЙЛ СУРСАН

 Ирээд Цэргийн их сургуульд улс төрийн орлогчоор хоёр жил гаруй ажилласан байдагТэгээд мөн л мэргэжлээ дээшлүүлэн Москвагийн цэрэг улс төрийн академид сурчээ. 1981 онд төгсчирээд Холбооны тусгай хороонд улс төрийн орлогчоор ажилласан.   Ингэж түүний их хөдөлмөрийн гараа эхэлсэн гэхэд болноТэрээрЕр нь армид улс төрийн байгууллага гэж байдаг. Бид л тэр байгууллагадаа намыг холбочихоор  энэ нь утгагүй болоод  байна. Миний үзэж мэдсэн онолоор бол улс төрийн байгууллага гэдэг хагас захиргааны байгууллагаТухайн үед ЗХУ яг л тийм тогтолцоотой байлаа.  1990 оноос өмнө хорооноос дээшх байгууллагууд хажуудаа орос зөвлөхтэй байлааБид энэ ард түмнээс их зүйл сурсан даагэлээ. Түүний амьдрал энэ цаг үеэс хойш яг л нүүдлийн шувуу шиг өнгөрсөн гэхэд болно. Нэг албан тушаал дээр зургаан сараас хоёр жилийн хугацаанд ажиллаж байвЭрдэнэтийн дивизэд  улс төрийн хэлтсийн дарга, Улиастайн сургуулийн дивизэд мөн л улс төрийн хэлтсийн даргаар ажиллаж байсанТухайн үед улс төрийн хэлтсийн даргыг  комиссар хэмээн дууддаг байжээ. Эрхэм комиссар Ч.Магсарын нэгэн үеийн амьдрал ингэж өрнөсөнУлиастайн дивизэд ажиллаж байхад нь Улиастай мото буудлагыг Төв аймаг руу нүүлгэсэн байдагИнгэж анх удаа мото буудлагын дивизийг нүүлгэж байсан түүхийн гэрч нь мөн л тэр билээ.

IMG_9990

 

АРМИЙН БҮХ НАМЫН БАЙГУУЛЛАГЫГ ТАТАН БУУЛГАХ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙВ

 1990 оны цагаан морин жилийн хувьсгал Монголын зэвсэгт хүчинд яаж нөлөөлснийг нүдээрээ үзэж, өөрчлөлтөд гар бие оролцож байсан хүн нь Ч.Магсар байвАрмийн улс төрийн хэлтэс өөрчлөгдөж, намын байгууллагууд татан буугдаж эхэлсэн гэдэг.   Намыг гишүүнчлэлгүй болгох ажлыг армиас эхлэхгүй  бол зэвсэг барьсан хүмүүс юү ч хийж мэдэхээр байв. Армийн бүх намын байгууллагыг татан буулгах ажлыг генерал Ч.Магсар гүйцэтгэж байсан гэдэгТэрээр  “Энэ асуудлыг олон түмэн их сайн хүлээж авсан. Бид төрөө төвшин байлгаж, улс орноо батлан хамгаалах үүрэгтэй хүмүүсТүүнээс нам дагах ёсгүй гэдэг сэтгэхүйг тухайн үед богино хугацаанд суулгаж чадсанТиймдээ ч ямар нэгэн асуудалгүйгээр энэ ажлыг гүйцэтгэж байлаа. Ер нь 1990-2000 онд нийгэм нэлээд задралтай байлаа шүү дээЭнд тэндгүй би л эрх чөлөөтэй гэж цээжээ дэлдсэн хүмүүс байлааЖаахан шаардлага тавихаар энэ муу чинь яадаг хуучин коммунист вэ гэж хардаг байвИйм л үзэл баримтлал нийгэмд ноёлсон. Энэ цаг үед армийг армиар нь авч үлдэх гэж нэлээд хичээсэнгэвНамын байгууллагууд татан буугдсаны дараа   Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэд Сургалт, соёл хүмүүжлийн газар байгуулагдаж байжээАнхны даргаар  нь Ч.Пүрэвдорж генерал ажиллаж харин Ч.Магсар орлогчоор нь томилогдсон байна. Энэ нь Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж, түүхийн шинэ хуудас нээгдэж байсан бол тус газрын орлогчоор ажиллах болсон нь Ч.Магсарын хувьд мөн л шинэ үе байсан гэхэд болноУдалгүй Пүрэвдорж генерал  тэтгэвэртээ гарч тэрээр  ажлыг нь авсан байдагТухайн үед армийн боловсон хүчний бүтэц, зохион байгуулалт дээр нэлээд ажиллажээМөн соёл урлаг, спорт, байлдааны бэлэн байдлын материал­лаг баазыг бэх­жүү­лэхийн төлөө амьдралаа зориулсан юм.

Тэрээр Льювовийн сургуулийг алтан медальтай төгссөн хоёр дахь монгол хүн юм.

Тэрээр Льювовийн сургуулийг алтан медальтай төгссөн хоёр дахь монгол хүн юм.

 

МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙГБОСГОЖ”, 75 ЖИЛИЙН ОЙГООР ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН

 Ер нь цэрэг хүний амьдрал нүүдлийн шувуу  шиг байдаг. Түүнийг Ч.Магсар генералын амьдралаас харж болно. Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэдэх  Сургалт, соёл хүмүүжлийн газарт нэг хэсэгтээ ажиллаж байгаад  Тавантолгойн сургалтын төвийг эмхлэх, Алдар нийгэмлэгийн үйл ажиллагааг цэгцлэх даалгаврыг авч Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчаар томигдож байжээТэгэхэд генерал 50 гаруй настай байсан гэдэг. 311 дүгээр анги тэдний гэрээс 50 орчим км зайтай. Энэ замыг туулан ажилдаа өдөр бүр ирж очно гэдэг жаахан бэрх байсан ч тэр ажилласаар одоогийн Тавантолгойн сургалтын  баазын үйл ажиллагааг унтаа байдлаас нь нэлээд сэрээжээ. Мөн  “Алдарнийгэмлэг,  308 дугаар ангийг хариуцан тэнд яг хоёр жил болсон байдаг. Удалгүй Цэргийн нэгдсэн дээд сургуулийн захирлаар томилогджээТэндээ нэг их удалгүй дахин Төв аймгийн цэргийн ангид ирж, тэндээс тэтгэвэрт гарчээТэрээрБи армид ажиллах хугацаандаа хоёр зүйлээр бахархаж явдаг. Армийн музей /одоогийн Монгол цэргийн музей/ дөнгөж баригдаж байх үедээ зах зээлд шилжээд үйл ажиллагаа нь зогссон байлаа.   Энэ үед Батлан хамгаалахын сайд ЖадамбааМузейн асуудлыг шийдмээр байна. Чи нэг тооцоо судалгаа хийгээчгэсэнТэгээд би 1994 оноос хоёр жилийн дотор хандив цуглуулан музейг босгож байлааТэр үед лангуун дээр давснаас өөр юм байхгүй байсан ч    музейн асуудлыг шийдэж чадсан. Армийн 75 жилийн ойгоор хүлээлгэн өгсөн дөөМөн Таван толгойн сургалтын төв одоо их сайхан болсон байна лээСургалтын төвийг анх эмхэлж цэгцлэхэд би нэлээд хувь нэмэр оруул­сан хүн дээХийж байсан ажлууд маань одоо улам сайжирч байгааг харахад их сайхан байлаагэв.

 ЦЭРГИЙН АМЬДРАЛ ХҮНИЙГ ШУНАЛЫН СЭТГЭЛГҮЙ БОЛГОДОГ

 Тэрээр 1996 онд хошууч генерал цол хүртсэнМонгол Улсын 108 дахь генерал юм.   Монголын армид 20 настай  орж ирж, 59 настай гавьяаныхаа амралтад суусан байдаг. “Би энэ салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэсэнАрми миний амьдралд үр өгөөжөө хайрласанЦэргийн дарга хүний сурдаг сургууль болгоныг дүүргэсэнАхлах дэслэгч цолыг гурван жил, ахмадыг зургаан сар, хошуучийг зургаан сар, дэд хурандаа цолтой таван жил ажилласанЗалуу насандаа, ажлын төлөө уйгагүй зүтгэдэг байж. Түүнийг ч шударгаар үнэлдэг тийм л цаг үе байжээЕр нь цэргийн амьдрал хүнийг шуналын сэтгэлгүй болгодогЯагаад гэхээр цэргийн хоол, цэргийн хувцас, зэвсэг техник дунд үйл ажиллагаа нь явж байдаг. Өөр илүү дутуу харах юм байдаггүйТэгээд нэгэн удирдлага дор тушаалаар ажилладаг учраас нэг чигт, шулуун эмх цэгцтэй амьдарч иржээгэлээ.

Тэрээр гурван хүүхэдтэй.  Охин М.Долгоржав нь Улсын ерөнхий  прокурорт хяналтын прокурор хийдэг. Дараагийнх нь М.Рэгзэдмаа “Шихихутаг” хууль зүйн дээд сургуульд багшилж байна. Хүү М.Дашдолгор нь эдийн засагч мэргэжилтэй. Одоо нэгэн аяллын компанид ажиллаж байгаа юм байна.   Ийнхүү энгийн атлаа эгэлгүй амьдралын эзэн,  цэрэг эрсийн мөрөөдлийг түүчээлэгч Монгол Улсын 108 дахь генералтай ярилцахад ийм байлаа. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Нийт: 5 Сэтгэгдэл

Зочин
2018 оны 4-р сарын 24

Холбооны тусгай хороо гэдэг нь 013 дугаар анги. Манайд улс төрийн орлогч хийж байсан хошууч байж. Цэргүүдийнхээ араас нь хараад л нутаг устай нь овог нэрий нь хэлнэ шүүдээ. Мундаг хүн байж. Би 82-84 онд 013 т алба хаасан

Tsereg
2018 оны 4-р сарын 25

Jinhene tsergiin darga Mongol er hun

Зочин
2018 оны 4-р сарын 27

Zurgig ni avah gej bga bol tovchig ni tovchlod ugchihgui yasin turin general shuu naad hun chin soelgui zuragchin mini

Ellgync
2018 оны 6-р сарын 1

Cialis Prix De Vente Acheter Viagra Par Virement Bancaire cialis 20mg price at walmart Cialis No Falla Cephalexin 500mg For Toothache Viagra Delle Donne

Ellgync
2018 оны 6-р сарын 8

Amoxicillin Expired Trimohills online pharmacy Kamagra Uk Next Day Delivery

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *