Монгол Улсыг хар жагсаалтаас гаргах уу?

1-р сарын 17, 2018 8:18 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 43
26940628_1287042338066980_618077600_n

Д.АРИУН

Европын холбоо татварын ил тод байдал хангалтгүй гэж үзэж хар жагсаалтад оруулсан найман улсыг улсын асуудлыг авч үзэж шийдэж магадгүй талаар Reuters агентлаг мэдээлжээ.  Хар жагсаалтаас хасагдаж магадгүй орнуудын тоонд Монгол Улсаас гадна Панам, Өмнөд Солонгос, Барбадос, Гренада, Макао, Тунис багтсан байна.

Эдгээр орон татварын хуулиа шинэчлэн сайжруулахаа мэдэгдсэн учраас Европын холбооны холбогдох албанаас ийм санал гаргаж байгаа бөгөөд үүнийг тус холбооны гишүүн орнуудын Элчин сайд нарын уулзалтаар авч хэлэлцэх юм байна. РИА-Новости агентлагийн мэдээлснээр, Элчин сайд нарын уулзалт маргааш /2018.01.17/-нд болох бөгөөд үүний дараа ирэх долоо хоногт болох Сангийн сайд нарын уулзалтаар эцсийн шийдвэр гарах аж.

2017 оны арванхоёрдугаар сард Европын холбооноос татвараас зайлсхийж боломжийг хаах зорилгоор татварын хууль тогтоомжийн ил тод байдал хангалтгүй 17 улсыг  хар жагсаалтад оруулж байгаагаа зарласны нэг нь Монгол Улс байсан билээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *