Монгол Улсад ДОХ-ын халдвар авсан 267 хүн байна

12-р сарын 3, 2018 11:09 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 5
47377715_1333524860124117_2849026896073588736_n

Б.ТУУЛ

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1 буюу “ДОХ-ын эсрэг олон нийтийн анхаарал хандуулах дэлхийн өдөр”-ийг энэ жил “Яг одоо шинжилгээнд…” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийг угтан өнгөрсөн баасан гаригт ЭМЯ, ДЭМБ,  НЭМҮТ,  ХӨСҮТ хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм. Хуралд ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны НЭМГ-ыг ахлах мэргэжилтэн Ц.Хандармаа нар оролцлоо.

Дэлхий дахинд 37.9сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байна. Үүнээс 34.5 сая нь насанд хүрэгч, 2.1 сая нь хүүхэд байгаа бөгөөд жил бүр 1.8 сая хүн шинээр ХДХВ-ийн халдвар авч байна. Дэлхий нийтэд ДОХ-ын улмаас нас барсан хүний тоо 1.1 саяд хүрээд байна гэдгийг албаныхан мэдээллээ. Мөн НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс 2020 он хүртэл 90:90:90 хөтөлбөр буюу ХДХВ, ДОХ-той хүмүүсийн 90 хувийг   илрүүлж, илрүүлсэн хүмүүсийн 90 хувийг  шинжилгээ эмчилгээнд хамруулж, эмчилгээнд хамруулсан хүмүүсийн 90 хувийнх нь вирусын  ачааллыг бууруулах зорилт дэвшүүлсэн байна.  Тиймээс энэ жил дэлхий нийтээрээ “ДОХ-ын эсрэг олон нийтийн анхаарал хандуулах дэлхийн өдөр”-ийг “Know your status”буюу “Яг одоо шинжилгээнд..”гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж.

Монгол Улсад 1992 онд ДОХ-ын вирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн байсан. Тэгвэл  2018 оны аравдугаар сарын байдлаар 267 хүн бүртгэгдэж, 42 хүн энэ халдварын улмаас хорвоог орхижээ. Халдвар авсан хүмүүс 100 хувь бэлгийн замаар халдварласан бөгөөд шивээс, хар тамхи хэрэглэх, эмнэлгийн мэс ажилбарын багажаар дамжин халдвар авсан гэх нь ташаа мэдээлэл гэдгийг албаныхан онцлон хэлсэн юм. Одоогийн байдлаар халдвартай хүмүүсийн 40 хувийг илрүүлж, 90 хувь нь эмийн эмчилгээнд хамрагдаж, эмчилгээний үр дүн 90 хувьтай байгааг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ. Мөн ХВХВ, ДОХ-ын вирусийн халдвартай 16 ээжээс 24 хүүхэд халдваргүй мэндэлсэн  нь манай улс халдвар тээгч, жирэмсэн эхийн эмчилгээг хяналтдаа авч, амжилттай ажиллаж буйгаараа манай эмч нар олон улсын түвшинд чамгүй үнэлэлт авч буйг хуралд оролцогчид онцлон хэлж байв.

Хамгийн анхаарууш­тай нь, ДЭМБ болон манай улсын мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар Монгол Улсад 2018 онд хийсэн  ХДХВ-ийн халдварын тархалтын тооцооллоор  2018 онд ХДХВ-ийн халдвартай 653 хүн байх магадлалтай  бөгөөд үүний 34.4 хувийг илрүүлээд байгаа аж.  Иймд та халдвар авсан эсэхээ мэдэхийн тулд ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээг 21 аймаг нийслэл хотын есөн дүүргийн БЗДХ-ын кабенэтэд цаг алдалгүй өгч, үнэ төлбөргүй эмч­лүүлж, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой гэдгийг албаны хүмүүс зөвлөж байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сони

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *