Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоонд элсэх сонирхолтой

11-р сарын 7, 2016 10:14 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 79
11-7-3h

Б.БАРС

“Sputniknews” цахим хуудсанд гарсан нийтлэлийг толилуулж байна.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа тус улс Евразийн эдийн засгийн холбоотой нягт хамтран ажиллаж, ОХУ-тай худалдаа, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх эрмэлзэлтэйг илэрхийлжээ. Тэрээр ОХУ-ын “Россия 24” телевизэд ярилцлага өгөхдөө, “Өдгөө дэлхий даяар интеграцлал, бүс нутгийн эвсэл үүсэх үйл явц өрнөж байна. Иймд Орос, Хятадын томоохон гүрнүүдийн дунд оршдог, далайд гарцгүй манай улс мэдээж ямар нэг эдийн засгийн эвсэлд нэгдэн нийлж, үр ашигтай ажиллах сонирхолтой. Энэ үүднээс Евразийн эдийн засгийн холбоо бидний анхаарлыг ихээр татдаг юм” гэжээ.

Тэрээр мөн Монголыг Евразийн эдийн засгийн холбоонд элсэх асуудлаар тус холбооны гүйцэтгэх засаглал болох Евразийн эдийн засгийн хорооны дарга, Арменийн экс Ерөнхий сайд Т.Саркисянтай дэлгэрэнгүй ярилцсанаа тэмдэглэсэн юм.

ОХУ-ын санаачилсан Евразийн эдийн засгийн холбоо нь гишүүн орнуудынхаа хооронд бараа, үйлчилгээний эргэлтийг нэмэгдүүлж, зохицуулах зорилго бүхий бүс нутгийн улс төр, эдийн засгийн эвсэл ажээ. Тус холбоонд өдгөө ОХУ-аас гадна Армени, Белорусси, Казахстан, Киргизстан багтдаг байна.

Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол, Оросын харилцааг хөндөн ярихдаа, “Манай хоёр орны хооронд худалдааны маш их нөөц боломж бий. Өмнө нь хоёр орны хамтарсан үйлдвэр, компаниуд их байсан ч, харамсалтай нь өдгөө хамтарсан хөрөнгө оруулалтын ямар нэг төсөл алга. Гэхдээ энэ жил Ташкентад болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр эдийн засгийн коридорын хөтөлбөрийг баталсан бөгөөд энэ хөтөлбөрийн дагуу эдийн засгийн хамтын ажиллагаа өсөн нэмэгдэнэ гэдэгт найдаж байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын орчин ч сайжрах болов уу” гэжээ.

Түүний хэлснээр, хоёр орон улс төрийн хувьд хэзээнээс эерэг харилцаатай ч 1.2 тэрбум ам.долларын нийт худалдааны эргэлтийн нэг тэрбум гаруй ам.долларыг ОХУ-ын экспорт эзэлдэг дэндүү тэнцвэргүй байдал үүсчээ.

Б.Дэлгэрмаа түүнчлэн, Орос улс цаг ямагт, нэн ялангуяа сүүлийн 95 жилийн турш Монголын сайн хөрш байж ирснийг онцолсон юм. Энд тэмдэглэхэд, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойтой холбогдуулан ОХУ болон Монголын Гадаад хэргийн сайд К.Лавров, Ц.Мөнх-Оргил нар харилцан баяр хүргэсэн цахилгаан солилцжээ.

Хоёр улс найрсаг харилцааны зуу шахам жилийн түүхтэй аж. Монгол Улс 1911 оны Хятад дахь Синьхайн хувьсгалын үеэр тусгаар тогтножээ. 1921 онд Оросын цагаантнуудын цэргийн удирдагч Унгерн фон Стернберг Монголын нийслэл Өргөөг Хятадын цэргээс чөлөөлөхөд туслан тус улсын тусгаар тогтнолыг хамгаалж байв. Мөн онд Монголд хувьсгал ялснаар Зөвлөлт Оростой харилцаагаа сайжруулахад хүргэжээ. Тэгвэл 1930-аад оны сүүл, 1940-өөд оны эхээр хоёр улс Японы эзэнт гүрний түрэмгийллийн эсрэг нэгдэж байсан түүхтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 8 Сэтгэгдэл

жэнгшүз
2016 оны 11-р сарын 11

төвийг сахина гэж хошигроод байсан . дэлгэрмаа дураараа бурав уу Элбэгийн энэ зунжингийн хошигроч байж Путин Си –т хүзүүгээ мушигуулаад буугаад өгчихсөн энэ авгайгаар цагаан тугаа дамжуулав уу? МУ-н төрд гадаад байг гэхэд дотоод бодлого гэж байна уу. дуртай нь шоу хийж чалчиж байдаг болжээ. Ингэж доройтох гэж…..

Darvin
2016 оны 12-р сарын 1

Mighty useful. Make no mistake, I appaecirte it.

Kalie
2016 оны 12-р сарын 3

No more s***. All posts of this quiltay from now on http://nrmgtrjic.com [url=http://xbjnzn.com]xbjnzn[/url] [link=http://duoqrstqzel.com]duoqrstqzel[/link]

2017 оны 6-р сарын 27

… [Trackback]

[…] Read More: zms.mn/mongol-uls-evraziin-ediin-zasgiin-holboond-elseh-sonirholtoi/ […]

2017 оны 7-р сарын 2

… [Trackback]

[…] Read More here: zms.mn/mongol-uls-evraziin-ediin-zasgiin-holboond-elseh-sonirholtoi/ […]

2017 оны 8-р сарын 6

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Infos here|Here you can find 21766 more Infos|Informations to that Topic: zms.mn/mongol-uls-evraziin-ediin-zasgiin-holboond-elseh-sonirholtoi/ […]

2017 оны 9-р сарын 19

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Informations here|Here you will find 51175 more Informations|Infos on that Topic: zms.mn/mongol-uls-evraziin-ediin-zasgiin-holboond-elseh-sonirholtoi/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *