Монгол цэргийн үнэт архивыг дэлгэлээ

5-р сарын 9, 2017 10:11 am Нийтлэгч: Ангилал Танин мэдэхүй , Энтертайнмэнт Уншсан: 10
5-9-7

Т.САЙХАН

Өнөөдөр ялалтын баярын өдөр. Монгол цэргийн музей агуу эх орны ялалтын баяр, орчин цагийн архивын алба үүсч байгуулагдсаны 90 жилийн ойг угтан “Нэхэн дурсагдах хүмүүс” нэртэй үзэсгэлэнгээ нээлээ. Үзэсгэлэнд урьд өмнө олонд хүрч байгаагүй архивын үнэт баримтуудыг дэлгэсэн байв.  1923-1939 оны хооронд ЗХУ-д сурч байсан хүмүүсийн диплом, гадаад паспорт, мөн тухайн цаг үед цэргийн сургуульд  явсан  эрхмүүдийн талаар мэдээллийг дэлгэжээ. Тэнд 70 гаруй гэрэл зураг, 64 баримт, Бүх цэргийн жанжны тушаалууд гээд сонирхож харах зүйл их байлаа.  Тухайн үедээ эдгээр нь нууцын зэрэглэлтэй байсан учраас баримтууд нь Үндэсний архивын газарт ч ховор байдаг гэлээ.  Мөн хилс хэрэгт орж, хэлмэгдэж явсан эрхмүүдийн тухай гэрэл зураг, албан бичиг, бүртгэл зэрэг үзэсгэлэнд байна. Монгол цэргийн музейн олон нийттэй харил­цах ажилтан, бэлт­гэл хурандаа Б.Отгонбаяр “Бид үзэсгэлэнгээр дам­жуулан цэргийн сургуульд суралцсан албан хаагчдаа нэхэн дурсаж байна.  Мөн тэдний үр хүүхэдтэй холбоо тогтоон архивт байхгүй баримтыг цуглуулж музейн сан хөмрөгийг баяжуулах зорилготой байгаа” гэлээ. “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ”  хэмээн үзэсгэлэнгийн хойморьт зүгээр ч нэг бичээгүй гэдгийг  үзэсгэлэнг үзээд гарахдаа мэдэрч байв.   “Монгол цэргийн музей” ялалтын баярынхаа босгон дээр ийнхүү гадаадад суралцаж төгссөн эрхэм хөвгүүдээрээ “бахархаж” байна. Үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжлэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 3 Сэтгэгдэл

2017 оны 5-р сарын 19

… [Trackback]

[…] Find More Informations here: zms.mn/mongol-tsergiin-unet-arhivyg-delgelee/ […]

2017 оны 5-р сарын 19

… [Trackback]

[…] Read More here: zms.mn/mongol-tsergiin-unet-arhivyg-delgelee/ […]

2017 оны 5-р сарын 25

… [Trackback]

[…] Read More: zms.mn/mongol-tsergiin-unet-arhivyg-delgelee/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *