Монгол инженерүүд “утаа ялгаруулдаггүй” автобус үйлдвэрлэжээ

12-р сарын 16, 2015 9:35 am Нийтлэгч: Ангилал Технологи , Энтертайнмэнт Уншсан: 142
12-16-9h

Б.ЭНХТУУЛ

Өвлийн хүйтэнд өдөр бүр нийтийн тээврээр зорчиж, ажил гэр, хичээл сургуульдаа явдаг хүмүүст тоочих зовлон тоймгүйАмьсгаа авах зайгүй, битүү хүнээр дүүрсэн автобусанд хэн нэгэн хөл дээр гишгэх, хэл ам хийж, хэрэлдэж зодолдох энүүхэндАжлаа тараад автобусны буудал дээр даарч бээрэн цаг гаруй зогсох, арай гэж суусан хойноо цантсан цонхны балгаар буудал андуурч буухаас эхлээд хөгийн юм их тохиолдоноХарин саяхан тун боломжийн, тохь тухтай автобусанд суув. Хаана яваагаа цонхоор нь харчихаад, хэдэн буудал дулаахан зорчив. Автобусны ая, тухтайг гайхвалМонголд үйлдвэрлэсэн автобусгэдгийг нэгэн зорчигч хэлэв. Гэтэл хажуугийн суудалд тухлах эмээБууж, суухад эвтэйхэн юмхэмээн эхний дүнг тавих нь тэрТиймээс энэ удаа монгол инженерүүдийн гарын ур, оюуны царыг гайхуулах, “Эко автобус”-ны талаар болон автобус үйлдвэрлэлийн компаниас энэхүү сурвалжлагаа бэлтгэв.  

 

МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭСЭН 20  АВТОБУС ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРЧЭЭ

Монгол  инжене­рүүдийн зохион бүтээсэн бай­гальд ээлтэй эко автобус үйлчилгээнд гараад 10 хонож байгаа нь энэ ажээ. Дотооддоо угсарч, үйлдвэрлэсэн 20 автобусыг өнгөрсөн сарын 25-ндЗорчигч тээврийн нэгтгэл”-д  хүлээлгэн өгсөн байна. Уг арга хэмжээнд хотын дарга Э.БатҮүл оролцож, эко автобусыг зохион бүтээсэн инженер, техникийн ажилчдад баяр хүргэжээ. Үйлдвэрийн залуус сэтгэл өндөр биднийг угтав.

Үйлдвэрээс гараад удаагүй шинэхэн автобус бүгд номин ногоон өнгөөр ижилсжээ. Харахад өнгө, үзэмж сайтай, дотроо ч тохилог юм. Өнгөрсөн бямба гаригт очиход үйлдвэрийн залуус тун зав муутай угтсан. Энд ч эрэг шураг дэлгээстэй, тэнд ч хоёр, гурваараа тонголзож харагдав. Амрах завгүй ажиллаж буй залуусаасЭко автобусаа товчхон танилцуулаачгэвэлЭнэ автобус J-800 маркийнх. Монголын орчин нөхцөлд тохируулан цантдаггүй вакум цонх суурилуулсан. Тэргэнцэртэй иргэдэд зориулсан хагас нам шалтай. Мөн бүрэн камержуулсан заалтай, зааландаа зорчигчдын дулаан тохитой байдлыг хангасан таван ширхэг халаагууртайгэдгийг  хэлсэн. Үндэсний инженер техникчдийн оюун ухаанаар бүтсэн, мөн  хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг ашиглан угсарч буй энэ автобус  агаарын бохирдол нь хэрээс хэтэрсэн манай орны хувьд  ёстой л жинхэнэ тууз хайчлах үйл явдал болжээҮнэхээр ч буудал дээр хүлээгээд зогсоход дуу чимээ нь аядуу зөөлөн, хар утаа хаялж, хүмүүсийн уушгийг хордуулахгүй, суугаад явахад зөөлөн гээд иргэд  магтаж байв. Зарим ахмад шинийг сэдсэн залууст өөрийн биеэр баяр хүргэхсэн гэж байв. Харин СБДийн нэгэн иргэнАвтобусны буудал дээр хүлээж байгаад хэргээр сууж үзлээ, манайхан их сайхан автобус хийжээ. Монгол залуус нөөц, бололцоогоо дайчилвал мэдэхгүй, чадахгүй зүйл алгаОдоо үүнийг улсаас сайн дэмжих хэрэгтэйгэж байв.

Экобускомпанийн инженерүүд автобусныхаа кузов хэсгийг дотооддоо  үйлдвэрлэжээ. Дээр дурдсанчлан өвлийн хүйтэнд цантдаггүй вакум цонх, нарнаас хамгаалах торон хөшиг, хийн системийн агаар хуурайшуулагч, хагас намхан шал, өргөн хаалга, анхны тусламжийн хайрцаг гээд жолооч, зорчигчдын тав тухыг хангахаар тоноглож, тохижуулжээ. Тус компани жилдээ 100-120 автобус угсарч, үйлдвэрлэх боломжтой аж. Нэг автобусыг угсрахад ойролцоогоор 10-14 хоног, шахуу ажиллавал долоо хоног зарцуулна гэдгийг үйлдвэрийн залуус хэлж байна. “Дамжлагаар үйлдвэрлэл явуулдаг учраас эхний автобусыг бид 15-20 хоногт үйлдвэр­лэсэн. Харин дараа дараагийн автобусыг долоо хоногийн зайтай бүтээсэн. Үйлдвэрлэлийн зохион байгуулалт, хүн хүчийг яаж хуваарилахаас хамаарч хугацаа янз бүр байдагОдоогоор бид 20 автобус үйлдвэрлээд шугаманд гаргаад байнагэв.

 

БИД КУЗОВЫН КАРКАЗАА ЭНД ҮЙЛДВЭРЛЭЖ УГСАРСАН

Монголчууд бид  өмсч зүүхидэж уух гээд  эдэлж, хэрэглэдэг бүх зүйлээ гаднаас авдаг. Өөрөөр хэлбэл, дотооддоо автобус үйлдвэрлэх тухай зүүдлээ ч үгүй явсан цаг саяхан. Гэтэл олон жил хөшингө, царцанги байдалтай явж ирсэн технологийн салбарт эргэлт хийж, эдгээр залуусБидэнд мотороос бусдыг нь хийх боломж байна. Кузовын карказаа энд үйлдвэрлэж угсарсан. Сандал зэргийг дотооддоо хараахан үйлдвэрлэж чадахгүй байгаа учраас Солонгосоос  оруулж ирсэн. Хэрэв бид төмрийнхөө нөөцийг ашиглаад сайн чанарын төмөр, хуванцар, хатуу материал зэргийг эндээ  үйлдвэрлэж  чадвал   автобусныхаа зөвхөн шаардлагатай хэсгийг гаднаас аваадбусдыг дотооддоо үйлдвэрлэх боломжтойгэсэн сайхан мэдээг дуулгав. Мөн манайхан хадаасаа дотооддоо үйлдвэрлэж чадахгүй байж, юун машин үйлдвэрлэх гээд зарим хүн  бидний ажилд шүүмжлэлттэй ханддаг. Залхуураад суугаад байвал монголчууд бид юу ч хийж чадахгүйДэлхийд нэр хүндтэй автомашины үйлдвэрүүд  бүгд л жижигхэн гараашид, хоёр гурван хүнтэй ажлаа эхэлсэн байдагТэгээд дэлхийн брэнд болтлоо хөгжсөн байдагМонголчууд бидэнд хийж бүтээе гэвэл боломж байна. Харин үүнийг төр, засгаас дэмжээд өгөх хэрэгтэйгэдгийг  онцолсон.

 

МОНГОЛД ҮНЭЛЭГДДЭГГҮЙ ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ БУЮУЭКОБУС

12-16-9

Манай улс Японд 1000 инженер бэлтгэх төслийг хэрэгжүүлж буй. Үүнийгээ бид үйлдвэрлэгч орон болохын тулд чадварлаг инженерүүд бэлтгэх хэрэгтэй хэмээн эвлэгхэн тайлбарлаж буй. Мөн Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөртАжилтай, орлоготой Монгол хүнхөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тиймээс энэ ажлын хүрээнд Монголд машин үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх гэж хичээж, зүтгэж буй эдгээр залуусын ажлыг дэмжиж, монгол инженерүүдийнхээ ур чадвар, дотоодын үйлдвэрлэлд төсөв хөрөнгөө зараад, цааш хурдан хөгжүүлмээр санагдав. Ингэж хэлэхийн учир ньИрэх онд 240 орчим автобус үйлдвэрлэх хүчин чадал, нөөц бололцоо бийхэмээн өмнөө том зорилго тавьсан инженер, техникчдэд татварынханы дарамт нэлээд байдаг ажээ. Манай улс гаднаас оруулж ирж байгаа том оврын автобусыг татвараас чөлөөлж өгсөн ч тоног төхөөрөмжийг  нь татвараас чөлөөлөөгүй учраас  чөдөр, тушаа багагүй байдаг гэж байвЯлангуяа өөрсдөө автобус үйлдвэрлэдэг болчихсон өнөө үед  гаднаас зээл тусламж аван байж 200-300 автобус оруулж ирэх гээд байгааг гайхах хүн цөөнгүй байвМонголд үйлдвэрлэсэн автобусны бүтэц, зохион байгуулалт, онцлог давуу талуудын   талаар  “Экобускомпанийн  Үйлдвэрийн дарга Л.Болдоос тодруулсан юм.

12-16-9manЛ.БолдМАНАЙ АВТОБУС ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТ, ХӨӨ ТОРТОГ БАГАТАЙ

Монголд үйлдвэрлэсэн автобус ерво стандарт, ногоон технолги давамгайлсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

Дэлхий нийтэд евро стандарт нь дөрөвдүгээр шатлалаасаа эхлээд ногоон технологи гэж явдаг. Тиймээс бид Монголын орчин нөхцөлд тохирсон,  “утаа ялгаруулдаггүйавтобус үйлдвэрлэсэн.

 –Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа бусад автобуснаас ялгарах давуу талыг нь сонирхуулаач?

 – Энэ бол “Эко” автобус. Манайд үйлчилгээнд явж байгаа автобуснууд “Евро 2” хөдөлгүүртэй гэсэн бай­даг ч ихэвчлэн “Евро 1” хөдөлгүүртэй байдаг. Энэ нь хорт утааг ихээр ялгаруулдаг учраас олон улсад хо­риг­лодог.  Харин “Евро 4” хөдөлгүүр нь түлш бага зар­цуул­даг,  байгальд учруулах хор нөлөөгүй, хөө тортог ба­гатай гэдгээрээ давуу талтай. Манай улсад заагдсан хөө тортогны стандарт хэмжээнээс 5-6 дахин бага. Мөн автобус төмөр нумтай байдаг бол эко автобус нь  хийн нумтай. Намхан шалтай учраас хүүхэд, хөгшид, хөгж­лийн бэрхшээлтэй иргэд бууж, суухад хялбар.  Өөр нэг зүйлийг онцлоход энэ автобус маань вакум цонхтой уч­раас цанталт үүсэхгүй. Зааландаа таван халаагчтай, хаал­ганы битүүмжлэл сайтай учраас маш дулаахан. Зор­чигчдын тав тухыг бүрэн хангахуйц, орчин үеийн дэв­шилтэт технологид тулгуурлан бүтээсэн гэдгийг хэлмээр байна гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 5 Сэтгэгдэл

yeezy boost 350
2016 оны 9-р сарын 23

The layout of the Nike in the Nike + community platform, it is one of the examples of this role.In recent years, sports supplies company is generally accelerated the speed change.
yeezy boost 350 http://www.yeezy350.org

stephen curry shoes
2016 оны 9-р сарын 23

For many years, for those who want to stay slim and healthy, Nike + running application is their everyday and partners.
stephen curry shoes http://www.stephen-curry-shoes.com

Battle Reday Katana
2016 оны 10-р сарын 11

First I want to say that I received the sword incredibly quick, faster than it said I would. The sword itself is very well made, beautiful sturdy very sharp blade. I loved everything about it! Was as described and definitely will be purchasing more swords from this seller.
Battle Reday Katana http://www.bestkatana.com/Clay-Tempered-Battle-Reday-Katana-Sakura-Tsuba-Full-Wrapped-Red-Shark-Skin-Saya-p434697.html

custom katana swords
2016 оны 10-р сарын 11

I love this sword! The coloring is beautiful and it came oiled with a plastic covering to protect the blade during shipping. I would have given it a full five stars, but the sheathe does not actually fit the blade, so the Katana knocks against the wood when it’s sheathed, unlike the Mashiro that I bought earlier. Still a beautiful and sharp sword, just disappointed in the ill fit.
custom katana swords http://www.bestkatana.com/Clay-Tempered-Jp-Katana-Musahi-Tsuba-Adsorb-Tungsten-Blade-Very-Sharp-p435086.html

xiangfacai
2017 оны 3-р сарын 20

here we go!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *