Монгол хүний амь насыг үнэлдэг эрх зүйн тогтолцоотой болохын төлөө хуульчид нэгдлээ

9-р сарын 6, 2012 12:55 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд Уншсан: 360

“Стратегийн өмгөөлөл”- Хуульчдын холбоо нэртэй мэргэжлийн хуульчдаас бүрдсэн байгууллага үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа бөгөөд тэдний эхний арга хэмжээ нь Монгол хүний амийг үнэлдэг эрх зүйн системийг бий болгохын төлөөх үйл ажиллагаа болно хэмээн тэд “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв-д” хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Хичээлийн шинэ жил эхлээд долоо ч хоноогүй байхад Улаанбаатар хотод нэг хоногийн зайтай 7-10 насны хоёр хүүхэд харамсалтайгаар амь насаа алдлаа. Өнөөдөр Монголд хүний амь нас хамгийн үнэ цэнэгүй байгааг сүүлийн үед ярьж шүүмжилж байгаа. Хуульчид Таван толгойд компаний хариуцлагагүйгээс амь насаа алдсан нэг айлын 2 хүүхдийн хэргээр дамжуулан хүний амь насыг үнэлдэг системтэй болох нь зүйтэй гэсэн яриаг анх эхлүүлсэн юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч энэ асуудлыг хөндөж эхэллээ.

Хүний алтан амь ялангуяа компани, төрийн байгууллагын буруугаас болж эрсэдсэн тохиолдолд ганц хоёр ажилчинд эрүүгийн хэрэг үүсээд л өнгөрдөг жишиг манайд бий. Гэтэл аюулгүй байдлыг хангаж чадаагуй компани, төрийн байгууллагатай иргэний хариуцлага, мөнгөн төлбөр, хүний амь насны нөхөн төлбөрийн асуудал яригддаггүй. Энэ нь Монгол хүний амь насыг үнэлэх, тэдний эрхийг хамгаалдаг тогтолцоог бий болгоход чухал хувь нэмэртэй байдаг. Улс орнуудад хүнийхээ амийг мөнгөн дүнгээр үнэлдэг систем үйлдчилдэг юм байна. Тэхээр Монгол хүний амь хэдэн төгрөгний үнэтэй вэ? Үүнийг олон улсын жишигт үндэслэн хэрхэн үнэлэмжтэй болгох вэ? Эрх зүйн ямар систем үйлчилж болох вэ? гэсэн асуудлаар “Стратегийн өмгөөлөл”- Хуульчдын холбоо-ны хуульчид дараах санаачлагыг дэвшүүллээ.

Дэлхийн улс орнуудад хүний амь насыг үнэлэх үйл ажиллагаанд “ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭДИЙН ЗАСАГ” гэсэн шинэ салбар хөгжиж байгаа юм байна. Улс орнууд өөр өөр хэлбэрээр энэ үнэлгээгээ бий болгодог ч Австралийн жишгээр Монгол хүний амийг үнэлэх томъёоллыг тус холбооныхон санал болгож буй юм байна.

Үүгээр бол VSL буюу “Value of Statisical Life” “ХҮНИЙ АМЬДРАПЫН СТАТИСТИК ҮНЭ ЦЭНЭ”-ийг тогтоохдоо тухайн хүний насалсан насыг тухайн орны эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын тооноос хасаж амьдрах байсан он жилүүдийн тоог тухайн орны иргэний жилийн нэг хүнд ноогдох дотоод нийт бүтээгдэхүүний тоонд үржүүлэн гаргадаг байна. Энэ томёоллоор Австрали хүний амь насны дундаж үнэлэмж мөнгөн дүнд шилжүүлэх юм бол 3.5 сая долларт хүрдэг байна.

Дээрх томъёоллоор Монгол хүний үнэлэмжийг одооо байгаа ДНБ-ээр бодоход 100

сая-с 300 сая болох боломжтой бөгөөд энэ нь манайд одоо үйлчилж буй практик болох

1

нас барсан хүнд буруутай этгээдээс төлдөг оршуулгын 300.000- 1 сая төгрөгтэй харьцуулахад том дэвшил юм.

Долдугаар сарын 1-ний үйл явдлын улмаас амь насаа алдсан хохирогчдод төрөөс төлсөн мөнгөн тэтгэмж зөвхөн 50 сая төгрөг байсан. Эд зүйлийн хохирлыг хэн нэгэнд учруулсан байвал заавал хохирол төлүүлдэг мөртлөө хүний амь насны хохирлыг нөхөн төлүүлдэггүй нь буруу гэж тэд үзэж байна.

Санаачилж буй энэхүү нөлөөллийн үйл ажиллагааныхаа зорилгыг:

1.    Хүний амь насыг үнэлдэг болсноор Монгол улсад иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх баталгаатай эрх зүйн орчинг бүрдүүлэх нэн нөлөөтэй үйл явц болох юм.

2.    Хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан аж ахуйн нэгж, төрийн байгууллага мөнгөн хариуцлага үүрдэг болсноор нийгэм бүхэлдээ хариуцлагатай, соёлтой болох алхам тавигдана.

3.    Энэ үйл явдал Монголд маш чухал эрх зүйн хөгжил, дэвшлийг бий болгоно хэмээн хуульчид ярилаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг та 8913- 9444, 9922-5525, 70151678 тоот утсаар аваарай.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 12

Doxycycline 100 Mg For Sale [url=http://brandciali.com]cialis 5mg best price[/url] Levitra Sales In Usa Amoxil Trimox Generic Amoxicillin Propecia Canada No Prescription Finasteride 5mg

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *