“Монгол хүн” хүмүүжлийн аянд  623 цэцэрлэг, 225 сургууль хамрагдана

3-р сарын 15, 2017 10:59 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 6
3-15-7

Б.ТУУЛ

НИТХын Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулж буйМонгол хүнхүмүүжлийн аяны анхдугаар зөвлөгөөн өчигдөр боллоо. Зөвлөгөөнд БСШУСын сайд Ж.Батсуурь, НИТХын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга, аяныг санаачлагч Д.Мөнхжаргал, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон нийслэлийн боловсролын байгууллагуудын удирдлагууд, холбогдох албаныхан оролцсон юм. Мөн салбар салбарын төлөөллүүдМонгол хүүхэд”, “Монгол хүн”-ийг бий болгох, хүүхдийн өмнө тулгамдаж буй зарим асуудлаар илтгэл тавьсан юм. “Монгол хүнхүмүүжлийн аян нь 2020 он хүртэл хэрэгжинэ. Энэ аянд төрийн болон хувийн өмчийн 623 цэцэрлэг, ерөнхий боловсролын 225 сургууль, найман боловсролын төв хамрагдана гэдгийг албаныхан хэлж байна.

Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн талаар манайд зохион байгуулдаг олон ажил бий. ХаринМонгол хүнхүмүүжлийн аяны зорилго нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх үүднээс уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авьяас чадвараа хөгжүүлэн сурч боловсрох эрмэлзэлтэй, бүтээлч, хариуцлагатай, холч ухаантайүнэнч шударга иргэдийг төлөвшүүлэхэд чиглэгдэж буйгаараа бусдаас онцлог юм байнаӨөрөөр хэлбэл, илүү алсыг харсан, хүүхдийг зөв хүн болгож төлөвшүүлэхэд чиглэсэн цогц бодлогуудыг хэрэгжүүлэх гэж байгаагаараа илүү даацтай хөтөлбөр болсон гэдгийг зарим багш хэлж байв.

МОНГОЛ ХҮҮХДЭД ТОХИРСОН ХҮМҮҮЖЛИЙН ЦОГЦ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Манай улсыг хүүхэд залуучуудын орон гэж тодотгодог. Монгол Улсын хүн амын 15.1 хувийг 0-16 насныхан эзэлж байдаг. Тиймээс энэхүү аяны зорилго, чиглэл нь хүүхэд, залуусын хүмүүжил төлөвшил, хөгжил рүү чиглэсэн томоохон арга хэмжээ гэдгийг зөвлөгөөнд оролцож буй боловсролын салбарынхан онцолж байв. Аяны хүрээнд олон чухал асуудлыг хэлэлцсэн ч, хамгийн гол тулгамдаж буй асуудал нь хүүхдийн хүмүүжлийн асуудал, багш, эцэг, эхчүүдийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай гэдэг дээр санал нэгдэж байв. Учир нь хүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс бий болдогХэдийгээр хүүхдийн оюун ухааны хөгжлийг сургалт хүмүүжлийн ажлаар тэлж өгдөг ч бие хүн болж өсч хөгжих бүх шинж чанарыг хүүхэд эцэг эхээс хуулбарлан авдаг. Сүүлийн жилүүдэд эцэг, эхийн хараа хяналт суларснаас гэмт хэрэгт холбогдох, амиа хорлох хүүхдийн тоо өссөн гэдгийг ЦЕГын Хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн бас анхааруулж байсан. Тиймээс багш, сурагч, эцэг, эхчүүдийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахад түлхүү анхаарч ажиллажээЗөвлөгөөний үеэр тус аяныг санаачлагч НИТХын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал хэлэхдээНийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртХүн болох багаасаагэсэн цогц хөтөлбөрийг тусгасан. Энэ ажлын эхлэл нь энэхүү аян юм. Монгол хүнээ бэлтгэх аяныг болон боловсролын салбарынхны ажлыг дэмжиж, бодлогын түвшинд асуудлыг шийдвэрлэхээр хүрэлцэн ирсэнд баяртай байнагэсэн юм. Мөн тэрээрУлс орны хамгийн эрхэм үнэт зүйл бол маргаашийн ирээдүйгээ бэлтгэх явдал. Монголчууд бидХүн болох багаасаа хүлэг болох унаганаасаагэж ярьдаг. Тиймээс монгол хүнээ багаас нь бэлтгэе. Бид нийгмийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр орчин үеийн монгол иргэний язгуур суурь чанаруудыг төлөвшүүлэх, хүүхдийн хүмүүжлийн талаар төр засгийн оновчтой бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг зорьж байна. Аяны хүрээнд монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн цогц хөтөлбөр боловсруулах, хүүхдийн зөв хүмүүжлийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, багшсуралцагчэцэг эхийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоог дээшлүүлэх, хүмүүжлийн сөрөг үзүүлэлтийг бууруулах олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлнэгэсэн юм.  “Монгол хүнаяны үр дүнг 2020 оны зургадугаар сарын 1-ний өдөр дүгнэх юм байна. Аяны хүрээнд хийгдэх зарим ажлын талаар холбогдох албаны хүмүүсээс асууж тодруулсан юм.

БАГШИЙН УР ЧАДВАР, ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД АНХААРНА

БСШУСын сайд Ж.Батсуурь:

Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд эрдэм мэдлэг олж авахын зэрэгцээ зөв хүн, монгол хүн болон төлөвших нь хамгийн чухал юм. Тиймээс НИТХын Нийгмийн хөгжлийн хорооноос санаачилсан уг аян их чухал ач холбогдолтой юм. Энэ аяны хүрээнд боловсролын салбарт сайн багш бэлтгэх, багшийн хариуцлагыг сайжруулах зэрэгт онцгой анхаарч ажиллана. Мөн монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн цогц хөтөлбөр боловсруулах, багш, сурагч, эцэг эхийн харилцааг сайжруулах, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоог дээшлүүлэхэд  анхаарч ажиллана. Энэхүү аян нь хүүхэд багачуудад түүх, хэл соёл, өв уламжлал, зан заншил, үндэсний ухамсар, эх оронч сэтгэлгээг суулгах, бүтээлч хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэнТиймээс боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах, хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн асуудлыг боловсролын байгууллага бүрийн эн тэргүүний зорилт болгон анхааралдаа авах шаардлагатай.

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНДЭРДМИЙН АЯН”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга:

-“Монгол хүнхүмүүжлийн аяны хүрээнд олон ажил  хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсанЗасаг даргын нэрэмжитЭрдмийн аян”-ыг зохион байгуулна. ЕБСийн сурагчдыг түүх дурсгалын газруудтай танилцуулах, олны танил хүмүүстэй уулзуулах, сургууль, цэцэрлэгүүдэд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг танилцуулах зэрэг олон ажлыг төлөвлөсөн байна. ЕБСиудад үйлдэгдэж буй хүчирхийллийн тухай асуудлууд, хүүхүүд бие биенээ гадуурхах асуудлыг таслан зогсооход сургуулиуд болон суралцагчдыг уриалан дуудахад чиглэгдсэн ажлуудыг хийнэ. Мөн нийслэлийн БЗДийн 92 дугаар сургуулиас санаачлаад ийм аяныг хэрэгжүүлээд, бусад сургуулиуддаа уриалаад явж байна гэх мэт сайшаалтай зүйл олон байна гэв.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *