“Монгол Данжуур”-ын гэрэлт хөшөөг дэлхийн соёлын өвд бүртгэлээ

1-р сарын 18, 2018 6:58 pm Нийтлэгч: Ангилал Танин мэдэхүй , Энтертайнмэнт Уншсан: 36
26995200_1723539584343093_987198454_n

Т.ДАЛАЙ

“Монгол Данжуур”-ын гэрэлт хөшөөг ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өвд бүртгэжээ.  Монголын үндэсний номын санд хадгалагдаж буй энэхүү гэрэлт хөшөөг “Монгол Данжуур”-ын 226 боть номыг 1924 онд Монгол Улсын нийслэлд залж авч ирсний дурсгалд зориулан бүтээсэн түүхтэй. Дахин давтагдашгүй цорын ганц өв төдийгүй дөрвөн ч хүний гарын үсэг бүхий чулуун ном гэдгээрээ асар үнэ цэнэтэй байна.  Түүх сөхвөөс, Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга С.Жамъян Өвөрмонголын Цахарын Хөшөөний сүмд хадгалагдаж байсан монгол шунхан “Данжуур”-ыг Монгол Улсад залж үүрд хадгалах есөн зүйл бүхий гэрээг 1924 оны аравдугаар сарын 28-нд Наянт вантай байгуулан монгол, хятад хэлээр дөрвөн хувь үйлджээ. Ингээд уг гэрээ ёсоор монгол шунхан “Данжуур”-ыг Монгол Улсын нийслэлд залж ирсний дурсгал болгон 1929 онд гэрэлт хөшөөг босгосон билээ. Монголын музейн анхны дарга “чөтгөр” хэмээх Н.Дэндэв С.Жамъян гүнтэй тохиролцсоны дагуу “Монгол Данжуур”-т зориулсан хөшөөг урлан бүтээсэн байна. Тэрбээр гайхамшигтай хурдан хуулбарлан зурдаг байснаас гадна чулуун сийлбэр хийхдээ гарамгай хүн байжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *