Монгол дахь Хойд Солонгосын Элчин сайдын яамны ажилтанд АНУ хориг тавьжээ

10-р сарын 11, 2018 2:38 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд Уншсан: 27
10-11-9-550x300

 

Д.ЭНХЭЭ

БНАСАУ-ын асуудлаарх хоригийн жагсаалтад хоёр иргэн, нэг байгууллагыг АНУ нэмж оруулан, дахиад хоёр иргэн, долоон компанийг террорист үйл ажиллагаатай холбогдуулан шалгаж байна. Энэ тухай мэдээллийг АНУ-ын Сангийн яамны гадаадын активыг хянах газраас өнгөрсөн пүрэв гарагт нийтлүүлжээ.

БНАСАУ-ын асуудлаарх хоригийн хоёр дахь удаагийн жагсаалтад туркийн Sia Falcon International Group компани болон энэ байгууллагын удирдлагад ажилладаг Турк улсын хоёр иргэн багтжээ. Энэ шийдвэрийн талаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд тусгасан Пхеньяны эсрэг авах хүчин төгөлдөр үйлчилж байгаа хориг арга хэмжээний гадуур БНАСАУ-д бараа бүтээгдэхүүн нийлүүлэх оролдлого хийсэн хэмээн тайлбарлажээ. Үүнээс гадна мөн энэ онд БНАСАУ-д бараа бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар Sia Falcon International Group-тэй хэлэлцээ хийхээр Турк улсад очсон Монгол Улс дахь Хойд Солонгосын Элчин сайдын яамны нэг ажилтанд бас хориг тогтоосныг Сангийн яам онцлов.

Одоо шинээр шалгагдаж байгаа байгууллага, хувь хүмүүсийн тухайд тэднийг “Ливаны шийтийн зэвсэгт цагдаагийн байгууллага болох “Хезболлах”-д материаллаг туслалцаа үзүүлсэн хэмээн үзэж байгаа юм байна.

БНАСАУ-ын эсрэг санхүүгийн хориг, зэвсгийн эмбарго, пуужингийн түлш, давхар зориулалттай тоног төхөөрөмж, материал нийлүүлэх хориг, мөн тус улсаас нүүрс, төмөр, хар тугалга, далайн бүтээгдэхүүн, бусад бүтээгдэхүүн экс­порт­лохыг хатуу хориглосон дэглэм үйлчилж байгаа билээ. Сүүлийн удаа энэхүү хоригийг арванхоёрдугаар сарын 22-нд чангатгасан билээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *