Монгол бөхийн өргөөний түүх

4-р сарын 17, 2018 2:32 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 64
30710667_1821880371175680_3238385889277116416_n-550x300

Т.САЙХАН

Монгол бөхийн өргөө нь 2500 суудалтай ба 1991-1998 оны хооронд баригдаж дууссан байна.  Анх 1999 оны дөрөвдүгээр сард Монгол бөхийн өргөөнд аймаг бүрийг оролцуулсан “Миний нутаг сайхан” тоглолтыг зохион байгуулсан нь бөхийн барилдаанаас гадна урлагийн тоглолт явуулах боломжтой гэдгийг урлагийнхан болон ард түмэнд нотолсон маш чухал арга хэмжээ болсон юм. Монголын бөхийн өргөөний нийт өртөг 2 325 096 000 төгрөг гэж тооцогддог.  Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг VI хороонд байрладаг юм. Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг заал, танхимын барилдаануудыг явуулдаг Монголын үндэсний хэв маягыг харуулсан ордон юм.  1998 оны арванхоёрдугаар сарын 26-нд ашиглалтад оруулсан бөгөөд 2500 үзэгчдийн суудалтай, 31 метр голч бүхий танхимтай бөгөөд энд чөлөөт, жүдо  бөхийн  хоёр дэвжээ засах боломжтой. Тамирчид бэлтгэл сургууль хийх  таван ам.метр талбай бүхий хоёр өрөө болон албан хэргийн 12 өрөө, зочид төлөөлөгчид, удирдлагуудыг хvлээн авах зочны тусгай хоёр өрөө, хоёр цайны газартай. Тэмцээний үед шаардлагатай гэрэл цахилгаан, дуу авианы тоног төхөөрөмж орчин үеийн хэмжээнд бэлтгэгдсэн бөгөөд уралдаан тэмцээнийг сурвалжлах сэтгүүлчдийн тусгай өрөө тасалгаанууд бий. Тамирчдын хувцас солих хоёр өрөө, түүн дотроо тус бvр найман шүршүүр бүхий душны өрөөтэй бөгөөд шаардлагатай үед саун ажиллах боломжтой.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *