“Монгол бол адал явдалт аяллын орон юм”

5-р сарын 19, 2017 10:06 am Нийтлэгч: Ангилал Ногоон мэдээ , Эдийн засаг Уншсан: 51
5-19-7

Т.БАТСАЙХАН, Ч.БҮЖИН

Дэлхий аялал жуулчлалд олон нийтийн буюу адал явдалт  гэсэн хоёр зах зээл давамгайлж байна.   Жирийн аялал жуулчлал жилд дөрөв орчим хувиар өсөж байхад адал явдалт аялал 17 хувиар өсөж байгаа юм. Монгол Улс адал явдалт аялал жуулчлалын орон юм гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрдөг байна. Тиймээс энэ төрлийн аяллыг сонирхогчид ч манай улсад ирэх нь нэмэгдэж байгаа талаар Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Ц.Гантөмөр хэлж байв. Энэ удаа уулын аялал, усан аялал, агуйн аялал, шувуу судлал, ажиглалтын аяллын талаар сонирхолтой мэдээллийг тоймлон хүргэж байна.

УСАН АЯЛАЛД ЯМАР ГОЛУУД ТОХИРОМЖТОЙ ВЭ?

Raft-header-2

Сүүлийн үед манайд рафтингийн аяллыг сонирхох хүн олон болсон.  Энэ талаар тус холбооны тэргүүн П.Алтангэрэлээс тодрууллаа. Монголын Рафтингийн холбоо нь 2013 онд байгуулагдсан бөгөөд Олон улсын Рафтингийн холбооны албан ёсны гишүүн юм. Энэхүү  төрөл нь спорт, аялал жуулчлал гэсэн хоёр чиглэлээр хөгжих боломжтой байна. Ялангуяа тусгай сонирхлын буюу спортын, адал явдалт аяллын томоохон бүрэлдэхүүнд зүй ёсоор ордог билээ. Манай оронд боргио ихтэй гол мөрнүүд элбэг байдаг учир усан замын адал явдалт спорт аялал хийхэд тун тохиромжтой юм. Онцлог нь хүний хөл хүрээгүй онгон зэрлэг байгалийн сайхныг биеэрээ мэдэрдэгт оршино. Усан аялал хийхэд Туул, Хэрлэн, Орхон, Чулуут, Суман, Шишгэд, Идэр голууд  хамгийн тохиромжтой. Гэхдээ ямар ч үед усыг басч болохгүй гэдгийг анхааруулж байв. Учир нь энэ спорт хамгийн барьцгүй гэнэтийн аюул элбэгтэй гэнэ. Тиймээс  нэг хүн шиг байж  аюулыг урьдаас төлөвлөн нарийн тооцоолсон  байх ёстой бөгөөд аялалд гарахын өмнө аюулгүй байдлын сургалт зохион байгуулдаг байна.

ХАМГИЙН ЭРСДЭЛТЭЙД УУЛЫН АЯЛАЛ ТООЦОГДОЖ БАЙНА

3d43ce0c2e75d6a8big

Одоогоор дэлхийн 195 орны 67 улсад уулын аялал хөгжиж байнаЭнэ аяллын талаар гавьяат тамирчин Б.Гангаамаагаас тодрууллааТэрээр амьдралынхаа хорин жилийг өөрийн сонирхол буюу уулын аялалд зориулсан байдаг. Ертөнц  гурван туйлтай хэмээн ярьж байнаУулчин бүхэн  дэлхийн зулайд гарах шуналтай байдаг. Тиймдээ ч амь дүйсэн олон авиралтуудад азаа сорьдог. Үүний нэг жишээ бол  дэлхийд цасан нурангаараа нэгт ордог Аннафорна ууланд авирагсадын 51 хувь нь нас бардаг бол үүний дараа К2 уул 30 хувьхарин Эверэст уул 10 хувь нь нас бардаг гэсэн судалгаа бий. Гэхдээ Эверест хөтөчтэй аялал хийдгээрээ бусдаасаа онцлог ажээУчир нь 8000 метрээс дээш бүс рүү орохыг үхлийн бүс гэж нэрлэдэг. Тэнд эрсдэлд орсон тохиолдолд хэн нэгэнд найдах биш зөвхөн өөрөө өөртөө найд  гэсэн зарчмыг баримталдаг байнаЭнэ бүсийн хамгийн аймшигтай нь  өндрийн өвчин юм. Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ дээд цэгтээ хүрч оюун ухаан самуурч, хяналтаа алдахаас гадна мартагнах, үс бууралтах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд эргэх буцах хугацааг сайн тооцоолох хэрэгтэй гэдгийг гавьяат маань анхааруулж байлаа.

АГУЙН АЯЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

IMG_3698

Агуй нь байгаль болон түүхийн хувьд чухал объект юм. Чулуун мандлын өнгөн хэсэгт газрын гадаргатай нүх сүвээр холбогдсон хөндий орон зайг агуй гэдэг. Галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт доргилттой холбоотойгоор үүсэхээс гадна хүн төрөлхтөн өөрсдөө газар ухаж бий болгодог байна. Агуйг уур амьсгалаар нь дулаан болон хүйтэн гэж хоёр ангилдаг. Агуйн аяллын талаар Спорт аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн Д.Батболдоос тодрууллаа.  Агуйд аялагчдыг мэргэжлийн агуй судлаачид, сонирхогчид, адал явдал хайгчид хэмээн ангилдаг байна.  Агуй нь танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой учир  дэлхийн олон орон хүүхэд залуустаа энэ төрлийн аяллаа хөнгөлөлттэй үнээр санал болгодог юм.  Мөн жуулчдын сонирхлыг татдаг нэг зүйл бол газар доорх хот юм. Тэнд хүмүүсийн анхаарлыг татсан олон биет өв, өвөрмөц дизайнтай өрөө тасалгаа, зочид буудалтай адил урлагийн бүтээл гэж нэрлэгдэхээр хэмжээний гайхамшигтай зүйлс их. Манай орны хувьд залуучууд агуйн аяллыг судлан, сонирхож эх орныхоо үнэт зүйлсийг мэдрэх хэрэгтэй. Эх орноо таньж мэдсэнээр илүү их хайрлах болно хэмээн Д.Батболд хэлж байв.

НҮҮДЛИЙН ҮЕД ЭСВЭЛ ГЭРИЙНХЭЭ ЦЭЦЭРЛЭГТ Ч АЖИГЛАХ БОЛОМЖТОЙ

n

Шувуу судлал ажиглалтын аялал ч хүмүүсийн сонирхлыг нэлээдгүй татах болжээШувуу ажиглах гэдгийг маш олон өнцгөөс харж болноЭнэ аялалын талаар Монголын шувуу судлалын нийгэмлэгийн захирал, доктор, профессор С.Гомбобаатар ийн ярьж байнаТэрээр сүүлийн хэдэн жил энэ аяллыг эх орондоо хөгжүүлэх эдийн засгийн боломж юу байна гэдгийг эрэлхийлжээАялал нь шувуу харах, тодорхойлох, шувуунаас сэтгэл ханамж авах боломжийг хүнд өгдөг байна.   Хөгжиж байгаа учраас аялалтай холбоотой багаж, тоног, төхөөрөмж ч олноор үйлдвэрлэгдэж байгаа юмШувууг хавар намрын нүүдлийн үед эсвэл гэрийнхээ цэцэрлэгт ч ажиглах боломжтой. Шувуу ажиглах аялал нь эдийн засаг, эрүүл амьдрал, амьд байгалийг мэдрэх, найз нөхдийн харилцааг үүсгэх, бүтээлч сэтгэлгээтэй болгох зэргээр хүнд нөлөөлдөг байнаГэхдээ уг аяллын сул тал нь хөрөнгө мөнгө их ордогт байдаг юмДуран гэхэд 500-1500 ам.доллар байнаОдоогоор манай улсад 502 зүйлийн шувуу бүртгэгдсэн нь энэ чиглэлийг хөгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг харуулж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 12 Сэтгэгдэл

2017 оны 5-р сарын 27

… [Trackback]

[…] Read More here: zms.mn/mongol-bol-adal-yavdalt-ayallyn-oron-yum/ […]

2017 оны 5-р сарын 30

… [Trackback]

[…] Find More Informations here: zms.mn/mongol-bol-adal-yavdalt-ayallyn-oron-yum/ […]

2017 оны 5-р сарын 31

… [Trackback]

[…] Read More: zms.mn/mongol-bol-adal-yavdalt-ayallyn-oron-yum/ […]

Kelgrorge
2017 оны 6-р сарын 25

Buy Cheap Zithromax Levitra Vardenafil Cialis 10 Mg Bestellen

Kelgrorge
2017 оны 6-р сарын 28

Ordonnance Tadalis Sx Soft Singapour viagra Comprare Cialis Generico In Farmacia

Kelgrorge
2017 оны 7-р сарын 1

Levitra Cialis Comparison viagra online pharmacy Effets Secondaires Cialis Generique

Kelgrorge
2017 оны 7-р сарын 31

Levitra Prix Allemagne online pharmacy Propecia Adsl

2017 оны 9-р сарын 20

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Infos here|Here you can find 71301 more Infos|Informations on that Topic: zms.mn/mongol-bol-adal-yavdalt-ayallyn-oron-yum/ […]

2017 оны 10-р сарын 5

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Informations here|There you will find 58701 additional Informations|Informations on that Topic: zms.mn/mongol-bol-adal-yavdalt-ayallyn-oron-yum/ […]

2017 оны 11-р сарын 4

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Infos here|Here you will find 23140 additional Infos|Informations to that Topic: zms.mn/mongol-bol-adal-yavdalt-ayallyn-oron-yum/ […]

2017 оны 11-р сарын 8

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Infos here|Here you will find 163 additional Infos|Informations to that Topic: zms.mn/mongol-bol-adal-yavdalt-ayallyn-oron-yum/ […]

2017 оны 11-р сарын 19

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Informations here|Here you can find 4191 additional Informations|Infos to that Topic: zms.mn/mongol-bol-adal-yavdalt-ayallyn-oron-yum/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *