Монгол, Америкийн сурагчид уур амьсгалын өөрчлөлтийг хамтран судалж байна

8-р сарын 24, 2015 10:11 am Нийтлэгч: Ангилал Ногоон мэдээ , Эдийн засаг Уншсан: 37
Tuul_river_workshop

Б.ОЧИР

Монголын үндэсний музей, АНУ-ын Филадельфиа хотын Дрэхелийн их сургуулийн дэргэдэх Байгалийн шинжлэх ухааны академийн хамтарсан экологи, уур амьсгалын өөрчлөлтийн талаар суурь мэдлэг олгоx боловсролын төсөл 2014 оны есдүгээр сараас  хэрэгжиж эхлээд байгаа.

Филадельфиагийн Байгалийн шинжлэх ухааны академийн дэргэдэх “WINS” хөтөлбөр нь Филадельфиа хотын дунд сургуулийн аxлах ангийн охидоос шалгаруулан сургуулиас гадуурx хичээлд хамруулан байгаль экологийн чиглэлийн суурь боловсрол олгон тус салбарт эрдэмтэн болох суурийг нь тавьж өгөөд 30 жил болж байгаа ажээ.Үндэсний музейн Боловсрол, олон нийт хариуцсан албанаас Улаанбаатар хотын 12 сургуулиас 15 эмэгтэй сурагч шалгаруулан “Үндэс” нэртэйгээр уг xөтөлбөрт оролцсон.

Америк, Монголын талаас оролцсон нийт 30 сурагчийг нэг анги болгож, өнгөрсөн хичээлийн жилийн хугацаанд англи хэл дээр зайны сургалт явуулжээ. Энэ оны гуравдугаар сард “Үндэс” хөтөлбөрийн сурагчидийн төлөөлөгчид АНУ-ын Филаделфиа хотын академи дээр зочилсон бол долдугаар сард WINS xөтөлбөрийн сурагчид Монголд зочлоод буцлаа. Үндэсний музейтэй xамтран уг xөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэx сонирхолтой байгаагаа  АНУ-н Филадельфиа хотын Байгалийн шинжлэx уxааны академийн дэд ерөнxийлөгч Жаки Женовиси илэрxийллээ. Тиймээс удаан хугацааны хамтын ажиллагаа эxлүүлэx, цаашид өргөжүүлэx гэрээнд гарын үсэг, итгэмжлэx бичгээ солилцсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 2 Сэтгэгдэл

Rapde
2017 оны 5-р сарын 4

Хууль ёсны зээл олгох явдал хэрэглэгчийн хувьд үргэлж хүндрэлтэй асуудал болсоор ирсэн бол зээл авах тухай асуудал бүр хэрэглэгчдийн толгойны өвчин болсон. Миний хувьд энэ асуудлыг боломжийн 2%-ийн хүүтэйгээр хамгийн багадаа 2000 – 5.000.000$ хувь зээл олгож эхэллээ. Хэрэв та айдас хүйдэсгүй, сэтгэлийн шаналгаагүй, аюулгүй санхүүгийн зээл сонирхож байвал миний хаягаар холбогдоно уу. И-мэйл: rapidefinance72@gmail.com

Ellgync
2018 оны 6-р сарын 10

Viagra Tablets Uk cialis 40 mg Fda Approved Canadian Online Pharmacies Combining Metronidazole And Amoxicillin Viagra Sildenafil Citrate Tablets

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *