Модны хулгайчдыг ангуучилж эхэллээ

11-р сарын 22, 2012 11:58 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 212

Б.НОМИН

 

Байгаль орчныг хам­гаалах сарын аян үргэл­жилж байна. Аяны хү­рээнд хууль бус мод бэлт­гэлтэй тэмцэх “Хяналт” нэгдсэн арга хэмжээг Бай­галь орчин ногоон хөгжлийн яамнаас ЦЕГ, МХЕГ-тай хамтран эх­лүүлжээ. Энэ сарын 10-наас эхлүүлсэн ажлын хүрээнд Сэлэнгэ, Төв, Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Дар­хан-Уул, Дорнод, Орхон, Завхан, Өвөрхангай, Увс, Хэнтий, Хөвсгөл аймагт мод бэлтгэж, тээвэрлэн, худалдан борлуулж байгаа аж ахуйн нэгж, нөхөрлө­лүүдэд хяналт, шалгалт явуулж байна. Үр дүнд нь цөөнгүй зөрчил илрүүлээд байна. Өөрөөр хэлбэл, модны хулгайтай тэмцэх ажил чамгүй эрчимжсэ­нийг дараахь баримтуу­даас харж болно. 

БОНХЯ-ны дэргэд бай­гуулсан Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх шуур­хай ажиллагааны тас­гийн­хан Сэлэнгэ, Төв айм­гийн зарим суманд ажиллаж,  албан тушаал­тантай холбоотой тав, аж ахуйн нэгж байгууллага­тай холбоотой гурав, хувь хүнтэй холбоотой арав, эзэнгүй хоёр  нийт 20 зөрчил илрүүлснийг УМБГ-т шалгаж байна.

Ойд явуулах үйл ажил­лагааг энэ сарын 10-ныг хүртэл түр зогсоох захи­рамж гаргасан байхад  Сэ­лэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат Ойн тухай хуулийн 17.2.18 дахь заалт /Ой хээрийн түймрийн аюултай үед ойд мод бэлт­гэх, ойн дагалтат баялгийг ашиглах, ойд аялал, зу­гаалгаар явах болон бусад үйл ажиллагааг зогсоох арга хэмжээг авах/-ыг үндэслэн Сүхбаатар, Ал­тан­булаг, Шаамар, Түшиг сумдад мод бэлтгэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Ал­танбулаг сумын Засаг дарга Д.Сундуй ойн ан­гиараа ойн мод бэлтгэх талбай тусгаарлах ажлыг хийлгэж, мод, модон мате­риалд гарал үүслийн гэр­чилгээ олгох ажлыг өө­рийн орлогч В.Түмэндэм­бэрэлд хариуцуулсан нь ашиг сонирхлын зөрчил байгааг харуулж байна. Засаг дарга Д.Сундуйн орлогч В.Түмэндэмбэрэл, байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Баяр­жаргал, байгаль хамгаа­лагч С.Мөнхзул нар “Сэ­лэнгэ Хөх Чоно” ХХК-д бэлтгэсэн мод, модон ма­те­риалд гарал үүслийн гэрчилгээ, гоожин хуваарь хэтрүүлэн, бөөнөөр олгожээ.

Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг “Сэ­лэнгэ Хөх Чоно” ХХК  ойгоос мод бэлтгэх техно­логийн зааврыг удаа дараа зөрчсөнөөс гадна мод бэлт­гэх хуваарь хэтрүүлсэн нь тогтоогдсон байна. Тус компани 2012 онд хэрэг­лээ­ний мод 690 шоометр, түлээ 250 шоометр бэлтгэх хуваарьтай байтал,  аж ахуйн хашаанд нь нарсан палк 686 ширхэг, 32-ын банз найман шоометр, зах банз хоёр шоометр, хэрэг­лээний мод 1420 шоометр байж.  Бичиг баримтыг нь шалгахад их хэмжээний гарал үүслийн бичиг авч Улаанбаатар хот руу хэрэг­лээний мод тээвэрлэсэн нь тогтоогдов.

Сэлэнгэ аймгийн Бу­гант тосгонд үйл ажил­лагаа явуулдаг “ЭБНЗ” ХХК нь зөвшөөрөлгүй газ­раас, зөвшөөрөлгүй­гээр ногоон мод бэлтгэж байсан ба эдгээр компа­ниуд нь “Ойн тухай хууль”-ийн 35.4 заалтыг бүхэлд зөрчсөн байна.

Ерөө сумын нутаг, Цонх­лонгийн даваанд 100 орчим ногоон нарс мод, Хүдэр сумын нутагт ха­маа­рах “16”-ын даваанд их хэмжээний ногоон нарс мод хууль бусаар бэлдсэн байсныг эзэн холбогдог­чийг нь тогтоохоор орон нутгийн цагдаагийнхан ажиллаж байна.

Мөн аж ахуйн хашаа­наасаа бичиг баримтгүй­гээр мод тээвэрлүүлсэн Түнхэл тосгоны “Хангайн бүргэд” ХХК, түлээний модны стандарт биелүү­лээгүй тээвэрлэсэн таван хүнд торгуулийн арга хэм­жээ, таван  хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэж цагдаагийн байгууллага, Байгаль орч­ны улсын байцаагч нарт хүлээлгэн өгчээ.

Нийслэл дэх “Хяналт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд БЗД-ийн нутаг Улиастай, Гачууртын ам­ны уулзварт хөдөлгөөнт эргүүл гаргаснаар зүүн чиглэлийн авто замын сүлжээгээр шалган бүрт­гэх товчоодод бүртгүүлэх­гүйгээр нэвтрэх боломж­той замуудад хяналт тавь­сан байна. Энэ үеэр 105 тээврийн хэрэгсэл шал­гас­наас ойгоос зөвшөө­рөлгүйгээр мод бэлтгэн тээвэрлэсэн таван тээв­рийн хэрэгсэл,  айлууд хууль бусаар их хэмжээ­гээр мод бэлтгэсэн зөрч­лүүдийг баримтжуулжээ.

Тахилт, Шижирийн даваа орчмын чиглэлд гарч ажилласан албан хаагч­даас үүрэг гүйцэтгэх хуга­цаанд нийтдээ 210 тээв­рийн хэрэгсэл шалгаснаас 600 шуудай, 2.5 шоометр  мод тээвэрлэж явсныг ил­рүүлэн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Партизаны нүхэн гүүр, Сонгинохайрхан дүүр­гийн 22 дугаар хороо­ны нутаг 361-ийн гармын орчмын постын чиглэлд шалгалт хийх хугацаанд нийтдээ 325 тээврийн хэ­рэгслийг шалгаснаас хууль бусаар 50 шоометр мод, 1470 шуудай мод, 190 ширхэг плак, 10 боодол брус мод илрүүлэн эрүү­гийн хэрэг үүсгүүлэхээр дүүргийн Цагдаагийн хэл­тэст шилжүүлжээ.

Нийслэлийн дүүргүү­дэд гарсан байнгын пос­тууд нийтдээ 453 тээврийн хэрэгслийг шалгаж, зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар тээвэрлэсэн 13 шоометр мод, 990 шуудай түлээний,  18 шоометр палк модыг илрүүлэн шал­гуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Баянхонгор, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэн­тий,  Хөвсгөл аймагт нийтдээ 140 шоометр га­руй мод хууль бусаар бэлт­гэснийг хурааж, тээвэр­лэсэн найман автомаши­ныг илрүүлэн шалгаж байгаа аж.

Нийт: 4 Сэтгэгдэл

Jeana
2016 оны 12-р сарын 1

Right onti-hs helped me sort things right out.

Champ
2016 оны 12-р сарын 3

A minute saved is a minute earedn, and this saved hours!

Ellgync
2018 оны 6-р сарын 4

Store Brand Propecia Blog Sur Clomid generic cialis Cheap Drugs Propecia Sperm Volume Viagra Generique Prix

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *