Минскийн гэрээний талаар ярилцав

8-р сарын 26, 2015 11:07 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 44
A8BDAD24-B5C6-40C1-8678-22B049169186_mw1024_s_n

 М.ХҮСЛЭН

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Берлинд Францын төрийн тэргүүн Франсуа Олланд, Германы Канцлерь Ангела Меркельтэй уулзсан байна. Тэд уулзалтын үеэр Минскийн энхийн хэлэлцээрийн биелэлтийн талаар санал бодлоо солилцжээ. Уулзалтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр А.Меркель Берлиний уулзалтын явцад Минскийн хэлэлцээрийн биелэлтийг ярилцаж, цаашид хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна. 2014 дөрөвдүгээр сард эхэлсэн Украины зүүн хэсгийн мөргөлдөөн эхэлснээс хойш 6400-гаад хүн амь үрэгдээд байгаа.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *