“Миг” даатгалын Ж.Бат-орших

3-р сарын 5, 2018 8:47 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 1314
Эхнэр Ц.Эрдэнэчимэг “Би чинь гурван залуугийн дунд ганцаараа эмэгтэй байлаа. Ач охиныхоо эвийг олох хэцүү байсан шүү. Адаглаад үсийг нь самнах гэж мунгинана. Гэхдээ одоо алзахгүй ээ. Ая, данг нь олоод сурчихсан” хэмээн хуучиллаа.

Д.ОЮУНЧИМЭГ

 Аав, ээж минь Архангай аймгийн уугуул юм шүү дээТөвшрүүлэх сумынх гээд намтартаа бичсэн байдаг юм. Гэхдээ би Цэнхэр сумынх гэж боддог. Учир нь сүүлд Төвшрүүлэхийн сангийн аж ахуй байгуулагдан тэнд харъяалагддаг болсон юм билээхэмээн инээмсэглэн суугаа эрхмийг Ж.БатОрших гэдэг. Даатгалын салбарын шинэхэн гавьяатыг энэ удаагийнАмьдралын тойрогбуландаа урилаа. “Гавъяат эдийн засагчЖ.БатОрших санхүүгийн салбарт 40 гаруй жил ажиллаж буй юм.

 ҮНЭГЭН ЗАЛЬ”-ТАЙ ОНЦ СУРЛАГАТАН 

“Би ч хөвгүүдтэй болоод тэр үү, охид их эмзэг, турьхан байх юм. Чангахан дуугарч боломгүй тийм л уян зөөлөн байдаг даа. Өвөө, эмээгийнхээ хөлийг хучих охин бол Н.Оюу” гэв.

“Би ч хөвгүүдтэй болоод тэр үү, охид их эмзэг, турьхан байх юм. Чангахан дуугарч боломгүй тийм л уян зөөлөн байдаг даа. Өвөө, эмээгийнхээ хөлийг хучих охин бол Н.Оюу” гэв.

 Улсын нийслэл Улаанбаатарт төрж өссөн хүү Гандангийн дэнжид хүүхэд насаа үдсэн аж. Таван хүүхэдтэй айлын гурав дахь нь. Тэрээр гэрийн ажилд тааруухан нэгэн байв. Ус зөөж, мод түлээ бэлтгэж байсан түүх түүнд бараг л байхгүй. Хар бор ажилд маруухан түүнийг аав, ээж нь хичээлээ сайн хийхийг үүрэгдэнэ. Харин ах, эгч нар ньҮнэгэн зальтхэмээн хочилно. Гэрийн ажил хийхийн алдадХичээлээ хийж байгаа дүртэйсуучихдаг болохоор тэр шүү дээ. Том ах Ж.Очирбат ньГэрийн ажлаас дандаа хойш суудаг Ж.БатОршихыг хар даа, ээжээгээд л хов зөөнө. Харин ээж ньХичээлээ давтаж байгаа хүүхэдтэй барьцахгүй шүү. Та нар хичээл хийхгүй байж өөрсдөө ажлаа хийгээд л өмгөөлчихнө. Хамгаа­лалтад орсон Ж.БатОрших гэрийн ажлаас хойш суухын хэрээр хичээлдээ сүрхий, ангийн онц сурлагатай хүүхдийн нэг байжээ.

 ГАР ХИЙЦИЙН ЦАСНЫ КОНЬКИ

 Эрдмийн мөр хөөсөн хүүгийн аавыг Жандав, ээжийг Дэжид гэдэг. Тэднийх 1948 онд нийслэлд шилжин ирж суурьшсан байна. Таван сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн тэдний амьдрал тухайн үеийн нийгмийн нэгэн толь юм. Гэр хороололд тэвэг өшиглөж, хашаа дамжин гүйж тоглодог хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө, улсынхаа бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан нь хүүгийнх нь бахархал болжээ. Аав Жандав нь Архангай аймийн Заяын хийдэд шавилж байсан гэдэг. Ингээд нийслэл хүрээ бараадсаны дараагаар Урт цагааны гудамд байрлахГутал захиалгын тасаг”-т гуталчин хийдэг байв. Харин түүний ээж Дэжид хүүхдийн хувцасны үйлд­вэрт оёдолчин байжээ.

Аав, ээжийн минь нутаг сайхаан. Гэхдээ би чинь Гандангийн дэнжид төрж өссөн хүн шүү дээ. Нас ахихын зэрэгцээ төрсөн нутаг усаа бараадах юмсан гэх бодол сэтгэлд аргамжаатай явдаг бололтой хэмээн хуучилж суугаа Гавъяат мааньХэдийгээр аавыгаа дагаад Архангай аймгийнх гэдэг ч миний төрсөн газар бол Гандангийн дэнж. Тиймээс төрсөн газартаа хөрвөөмөөр байвал, тэр цагт амьдарч байсан хашаандаа л очиж хөрвөөх байхгээд инээж суув. Аав, ээжийнхээ амьдарч, өөрийнхөө өсч торнисон хашаагаа өдгөө ч хэвээр нь байлгадаг. Гандангийн хашаагаа хааяахан эргэж очиход бага насных нь дурсамж сэргээд сайхан санагдаж, эрч хүч авдаг тухайгаа нийтлэлийн баатар маань хуучлав. “Намайг бага байхад айлууд хашаагаа өндөр, өндөр шургаагаар барьдаг байсан юм. Хүүхдүүд л юм хойно, хашаа дамжин шургааг бүр дээр гишгээд уралдаад гүйчихдэг байсансангэв. Мэдээж унаж тусах үе бишгүй дээ л гарна. Гэхдээ эр хүн юм хойно шүд зуугаад өнгөрөөчихнө. Түүнчлэн гар хийцийн цасны конькиг эсгий гуталдаа бэхэлж байгаад гулгаж тоглодог байснаа дурсав. Эргээд санахад гудамжинд хөлдсөнугаадасдээр гулгаж өвлийн өдрийг өнгөрүүлдэг байсан юмдаг уу даа. Орчин цагийн хүүхдүүдАрай ч дээгэх байх хэмээн бага насаа дурсан сэтгэл нь догдолж байв.

 ӨӨРТӨӨ ЭРДСЭНУНАЛТ

 Арван жилд сурч байх үеэсээ л хүүхдүүдээр өөрийгөө хүрээлүүлсэн хүү өдгөө ч олныхоо дунд явна. Түүнийг аав, ээж ньХүн цуглуулах увидастай сайн хүү шүүгээд л онгирооно. Амны билгээс ашдын билэг гэж эцэг, эхийнх нь билэгдлээр хүүгийнх нь амьдралын зам дардан байсныг тэрээр ярилаа.

Эрдмийн их гараагаа нийслэлийн 23 дугаар дунд сургуулиас эхэлсэн жаал хүүг наймдугаар анги төгссөн жил нь онц дүнтэй төгсөгчдийг шигшин 24 дүгээр сургууль руу бодлогоор шилжүүлжээ. Ахлах ангийн хүүхдүүд мэргэжил сонгох учиртай. Хөдөө аж ахуйгаас аж үйлдвэр рүү шилжиж байгаа тухай багш нар нь ярьж өгдөг байсан тул аж үйлдвэрийн эдийн засагч, инженер болно хэмээн бодож явсан дэрчгэр шар хүү санасан хувиараа авчээ. Ингээд онц сурлагатан маань хүссэн сургуульдаа орно гэдэгтээ бат итгэлтэй байсан гэдэг. Конкурс гэдэг тэр өдрийн азийн тэнгэр мэднэ гэлцдэг. Харин Ж.БатОрших өөртөө эрдэн шалгалтаа ногоон гэрлээр давж, хүссэн хувиараа саадгүй авна гэдэгтээ итгэлтэй байсан аж. Гэвч тэр өдрийн тэнгэрийн араншин муухай байсан уу, хүү хэт эрдсэн үү шалтгалтдааүсэрчихжээ”. Нэг хэсэгтээ л сэтгэлээр унажхийх, байхааолж ядсан гэдэг. Үүнээс аливаад хэт эрдэж, бардамнаж болохгүй гэдгийг ухаарсан нь түүнд амьдралаас өгсөн нэгэн сургамж байв.

 САНХҮҮЧ Ж.БАТОРШИХЫН БҮЖГИЙН АВЪЯАС ТОДОРЧЭЭ

 Санхүүгийн техниккумын 50 жилийн ойн тоглолт Драмын театрт болсон гэдэг. Урлагийн тоглолтод бүтэн жилийн турш бэлтгэж, урлагийн их мастеруудаар удирдуулан бүжиглэснээр театрын их тайзнаа гарч байсан түүхтэй.

Санхүү, эдийн засгийн техникумыг хамт төгссөн ангийн андууд хамтдаа Сангийн яаманд хуваарилагдаж байлаа. Арын эгнээний зүүн гар талаас н.Болдбаатар, н.Махбал, н.Пүрвээ

Санхүү, эдийн засгийн техникумыг хамт төгссөн ангийн андууд хамтдаа Сангийн яаманд хуваарилагдаж байлаа. Арын эгнээний зүүн гар талаас н.Болдбаатар, н.Махбал, н.Пүрвээ

Н.Махбал, Н.Пүрвээ нарын хамт. Хожим

Н.Махбал, Н.Пүрвээ нарын хамт. Хожим

Түүний нагац эгчийнх нь нөхөр Бараанасан хамаатан садны дунд ганц сэхээтэн нь. Тэрээр сэтгэлээр унасан хүүдМиний дүү сургуульд сурахгүй бол өөрөөр амьдарч чадахгүйхэмээн зөвлөжээ. Ингээд бичиг баримтаа хайтал Санхүү эдийн засгийн техникумд хүргэгдсэн байлаа. “Тэр үед манай сургуулийн 50 жилийн ой тохиож байсан. Тэгээд конкурст унасан ч сурлага сайтай хүүхдүүдийн материалуудыг авсан юм билээхэмээн залуу насаа дурслаа. Анхнаасаа өөр сургууль сонирхож байсан хүү санхүүгийн техникумд орохгүй гээд л даналзаж гарч. Гэтэл ээж ньЧи ядаж гал ч түлж чадахгүй байж яажшуухан амьдрах гэж байгаа юм бэ. Ямартай ч сургууль номын мөр хөөж, амьдралаа залгуулсан нь дээр байх шүү хүү миньгэсэн нь түүний эргэлзээг багасгасан аж. Харин тээнэгэлзэж суугаа хүүд Бараанасан ах ташуур өгчСанхүүгийн мэргэжил сайхан шүү. Манай улсын томоохон сэхээтнүүд төгссөн сайн сургууль. Миний дүү голох хэрэггүй. Ю.Цэдэнбал дарга, Содном, Лувсан гээд дандаа томчууд, мундагчууд төгссөн юм шүү дээгэж ятгаснаар Төсвийн нягтлан бодогч мэргэжлээр Санхүү эдийн засгийн техникумыг 1975 онд төгсчээ.

 АЖЛЫН АНХНЫ ГАРААГАА САНГИЙН ЯАМНААС ЭХЛЭВ

 Онц сурлагатан маань сургуулиа амжилттай дүүргэж Сангийн яаманд хуваарилагдсанаар ажлын анхны гараагаа эхэлсэн аж. Гэхдээ түүнийг төгсөх үед Засгийн газрын авто бааз болон Хотын намын хороо нягтлан бодогчоор авах саналаа ирүүлсэн байлаа. Бас болоогүй түүндээ их л бардамАль нэгийг нь сонгоно доогэх маягтай их маадгар байсан юмсанж. Гэтэл онц төгссөн 10 хүүхдийг сонгож Сангийн яаманд хуваарилах болсон гэх мэдээ чих дэлсэв. Битүүхэн горьдсоорМэдээж онц сурлагатан маань сонгогдсон байлаа. Гэсэн хэдий ч дөнгөж сургууль төгссөн 20 нас шүргэж яваа залуу ямар сонголт хийхээ мэдэхгүй балмагдсан байна. Харин Бараанасан ах нь түүнд дахиад зөвлөжээ. “Миний дүү маш сайн байна. Чи Сангийн яаманд орох хэрэгтэй. Ажлын дадлага туршлага хуримтлуулах ховор боломжгэснээр Сангийн яаманд найз нарын хамт ирсэн гэдэг.

Ингээд хоёр жилийн дараа буюу 1977 онд ОХУын Эрхүү хот руу хэлний бэлтгэлд явж Новосибирскт Худалдааны дээд сургуульд элсэн суралцаж мэргэжил дээшлүүлсэн байна. Сангийн яамны Даатгалын ерөнхий газар улсын өмчит үйлдвэр болонМонгол даатгалкомпани үүсгэн байгуулагдаж өрх тусгаарласан жил буюу 1990 он хүртэл Сангийн яамандаа ажилладажээ.

ХБНГУ-д давхар даатгалаар мэргэшин суралцаж байсан үе.

ХБНГУ-д давхар даатгалаар мэргэшин суралцаж байсан үе.

ХБНГУын Мьюнхен хотынМьюнхредавхар даатгалын компани хөгжиж буй орнуудаас жил бүр нэг хүнийг даатгалын сургалтад хамруулдаг байж. Тэндээс Сангийн яаманд захидал ирж тухайн үеийн сайд Д.Моломжамц гуай Ж.БатОршиход Германд суралцах санал тавьснаар даатгалын салбараар мэргэших эхлэл байсныг тэрээр дурсав. Сайдыг санал тавих үедБи Латин хэл мэдэхгүй шүү дээгэж байжээ. Ийнхүү Германд давхар даатгалаар мэргэшсэн байна. Тэр цагаас хойш даатгалын салбарт ажиллаж байна. ӨдгөөМИГдаатгал компанийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг.

 ТАЙЛАН МЭДЭЭ АВАХ ДАЛИМААР ЭХНЭРЭЭ ЭРГҮҮЛСЭН НЬ

 Сангийн яамны мэргэжилтэн Ж.БатОрших 1985 онд гэр бүлийн амьдрал зохиожээ. Новосибиркт сургууль төгсч ирээд Сангийн яаманд худалдааны салбар хариуцсан мэргэжилтэн болсныхоо буянаар эхнэртэйгээ танилцсан аж. Түүний эхнэрийг Ц.Эрдэнэчимэг гэдэг. ТэрээрБөөний худалдааны нэгдэл”-д худалдааны эдийн засагчаар ажилладаг байжээ. Сард хоёр удаа харъяа байгууллагынхаа гүйлгээний татварын мэдээллийг авах далимаар эхнэртэйгээ танилцжээ. Хааяахан утсаар ярих далим гаргахад шалтаг нь бэлэн байдаг Ж.БатОрших цэвэрхэн шар охиныг эргүүлсээр 1985 онд хуримаа хийж 1986 онд ууган хүү Ж.Наранбаатар нь мэндэлсэн юм. Өдгөө хоёр хүү нь гэр бүл зохиож гурван ачтай болсон байна. Хөвгүүддээ өв хөрөнгө өвлүүлнэ гэхээс илүүтэй мэргэжил, боловсролд нь анхаарал хандуулжээ. Том хүү Ж.Наранбаатар бизнесийн удирдлагын мэргэжилтэй бол бага хүү манлай “IT”-гийн инженер мэргэжилтэй. Хадмынхаа хажуу өрөөнд амьдардаг байсан тэрээр 1993 ондМонгол даатгалкомпанид ажиллаж байхдаа 1500 ам.доллараар гурван өрөө байр авснаар өөрийн гал голомтоо бадраасан юм.

Эхнэр Ц.Эрдэнэчимэг, бага ач М.Агь-Аюурын хамт.

Эхнэр Ц.Эрдэнэчимэг, бага ач М.Агь-Аюурын хамт.

 АНДУУДЫН ХӨӨРӨЛДӨӨН

 “Сайн найз нөхөд, хамт олныхоо дэмээр бишгүй сайхан амьдарч явна. Хүн олонтойгоо байж, зөв амьдрах нь хамгийн чухал. Үр минь үлдэх хорвоо юм хойно, зөв төвшин явж үр хойчдоо үлгэр дууриал болох хэрэгтэйхэмээн үрсдээ сургадаг тэрээр хүний хайлан гэлтэй. Барагтай бол уурладаггүй болов уу гэмээр аядуухан ярьж суугаа нийтлэлийн баатар маань ач нарынхаа тухай ярихаар нүд нь гэрэлтэнэ. Хоёр хүүтэй тэрээр төрснөөс өөрцгүй хоёр сайхан бэртэй болсондоо туйлын баяртай явдаг тухайгаа хуучлавҮр ач нараа тойруулан, тэднийхээ ирээдүйн сайн сайхны төлөө, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө өөрийн чадах бүхнээ зориулж яваа түүний ажил үйлс, амьдрал ахуй дардан байжээ. Хорвоогийн жаргал, зовлонг хань ижил, найз нөхдийнхөө дэмээр туулж яваа Ж.БатОрших андуудынхаа тухай ярьсан юм. Анх Сангийн яаманд хамт хуваарилагдан ажиллаж эхлэснээс хойш өдгөө ч хамтдаа байгаа Махбал, Пүрэв, Дашдорж, Рэнчинбазар гээд тоочвол тун чиг олон нөхөдтэй. Тэд найзуудын клубтэй. Байсхийгээд уулзалдан орчлонгийн бүхий л юмсын талаар ярилцана. Залуу нас, аж амьдрал гээд ярих сэдэв мундахгүй. Бас ч үгүй улстөржих нь ч бий.

 ӨВӨӨГИЙН АТАМАНУУД

 Хөвгүүддээ ширүүхэн үг хэлэлгүй өсгөсөн ч амьдралын ухааныг үлгэрлэн үзүүлсэн сайн аав гэдгийг ууган хүү Наранбаатар ярив. Дан хөвгүүдтэй айлд ач охин мэндэлснээр тэр айлд өнгө нэмсэн байна. Ж.БатОршихын том ач хүүг Н.Маргад, ач охиныг Н.Оюу гэдэг. Харин отгон ачыг нь АгьАюур гэнэ. “Хөгшин бид хоёрын хөлийг хучих охин бол Н.Оюу. Би ч хөвгүүдтэй болоод тэр үү, охид их эмзэг, турьхан байх юм. Чангахан дуугарч боломгүй тийм л уян зөөлөн байдаг даа. Өвөө, эмээгийнхээ хөлийг хучих охин доогээд ярьж суухдаа уярч байлаа. Харин түүний эхнэр Ц.ЭрдэнэчимэгБи чинь гурван залуугийн дунд ганцаараа эмэгтэй байлаа. Охин хүүхэдгүй байсан болоод тэр үү, ач охиныхоо эвийг олох хэцүү байсан шүү. Адаглаад үсийг нь самнах гэж мунгинана. Гэхдээ одоо алзахгүй ээ. Ая, данг нь олоод сурчихсангэх зуураа ач охин Н.Оюу руу харав. Намжиртай нь аргагүй шилбэлзэн суугаа охин өвөөтэйгөө эрхлээд тун завгүй. Өвөө ньМиний охин хэдэн бууз идэх вэгэхэд нь тааз руу харж, гараа өргөж нэлээд бодож сууснааГуравгэв. Атаманы зарлигийг ёсчлон биелүүлсний дараа ач хүү Маргадаас бас асуув. Түүний том ач даруухан инээмсэглэжГуравгэв. Хариуд нь өвөө ньТа хэд төрсөн өдрийн урилгатай болохоор хоол идэхгүй байна уугэсээр тэднийг эрхлэлдэж байх зуур бага ач хүү аав, ээжийнхээ хамтаар гаднаас орж ирлээ. Амралтын өдрөөр ач нараа тойруулан бужигнах нь тэдний заншил бололтой. 10 сартай бяцхан хүү инээсээрБас ганганаж байхыг нь харвал ирээгүй өдрүүдийнхээ тухай өвөө, эмээдээ хуучилж байгаа бололтой. Олонтойгоо явсан, жирийн амьдралтай аав, ээжийн хүү БатОршихийн амьдралын тойрог ийн эргэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *