Мичин жилтэй “золгох” шадар сайд

9-р сарын 10, 2015 8:21 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 56
Untitled-1gdaa

010М.ЦЭЦЭГ

Засаг бүрдлээ. Үүнийг сайн мэдээ гэж байна. Учир нь МАН засгаас гарч зургаан сайдын суудал эзгүй нэлээд удав. Эрх баригч АНын бүлэг шинээр сайд болох хүмүүст УИХын гишүүнээр ажиллаж байгаа, өмнөх Засгийн газарт сайд байгаагүй, аль нэг Байнгын хорооны даргаар биш хүнийг нэр дэвшүүлэх зарчмын шаардлагыг хамтарч буй намууддаа тавьжээ. Энэ дагуу МАХНаас эрхэм гишүүн Ц.Оюунбаатарыг Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшүүлж, УИХаар томилсон юм.

Тэрээр Өмнөговь аймгийн Манлай суманд 1956 онд төрсөн. Шинээр томилогдсон сайд нараас ахмад нь, бас төрийн ажилд туршлагатай нь гэж байгаа. Ажлын туршлага, мэргэжлийг нь ч УИХын гишүүд үнэлж, хамгийн өндөр хувиар дэмжин бараг 90 хувийн саналаар томилсон юм.

Ц.Оюунбаатар 1977 онд Улаанбаатар хотод Хууль цаазын дунд сургууль, 1984 онд Иванов хотын Их сургууль, 1994 онд Москва хотын Их сургуулийг төгссөн хуульч, эдийн засагч мэргэжилтэй, Эрх зүйн болон бизнесийн магистр, ОХУын Ерөнхий прокурорын дэргэдэх Эрх зүйн институтын доктор юм байна.

Дорноговь аймгийн сум дундын прокуророор ажлын гараагаа эхэлж, Завхан аймгийн Прокурорын орлогч, Прокурор, УЕПГын Хяналтын газрын дарга, Удирдлагын академид ахлах багш, дэд профессор, “Талх чихэрХКийн Ерөнхий захирлаар ажиллаж байжээ.

Харин 2000-2004  онд УИХын гишүүнээр сонгогдон ажилласан байна. Түүнээс хойш МАХНын Удирдах зөвлөлийн гишүүнТЕГын дарга байв. Ингэж яваад 2012 онд МАХНМҮАНынШударга ёсэвслээс УИХд сонгогдсон юм.

Ц.Оюунбаатар шаггүй сайн хуульч гэдгийг улстөрчид төдийгүй хуульчид хэлдэг. Тэрээр МАХН /одоогийн МАН/-ын урдаа барьдаг хуульч нь байсан. Сонгуулийн юм уу, намын эргэн тойрон дахь ямар нэг асуудлыг хуулийн талаас нь энэ эрхэм л зохицуулж ирсэн түүхтэй. Тэр утгаараа, өнөөдрийн УИХд хууль эрхзүйгээрдуугардаггол гишүүдийн нэг. Мөн УИХд байтугай, Монголдоо цөөхөн хүний эрхийн хуульчийн нэг бол Ц.Оюунбаатар гишүүнийг гэдэг.

Үүнээс гадна тэрээр олон нийтийн ажилд ихээхэн оролцдог. Өөрөө төрийн бус байгууллага тэргүүлнэ. Тэмээн полог хөгжүүлэх ажлыг нуруун дээрээ авч, өнөөг хүртэл үргэлжлүүлсээр байгаа. Төрсөн нутаг Өмнөговьтоо хийж байгаа түүний томоохон ажлуудын нэг нь энэ. Ц.Оюунбаатар гишүүн саяханМонголын мистер-2015” тэмцээний шагнал гардуулаад зогсож байлаа. Учрыг асуувал залуудаа энэ спортоор хичээллэдэг байсан. Бодибилдингийн спортыг дэмжигч ажээ.

Шинэхэн Шадар сайдыг сонжвол нэг иймэрхүү. Түүний эрхлэх асуудлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газар гэсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч зургаан агентлаг бий.

Мөн тэрээр Улсын онцгой комиссын даргаар ажиллана. Мичин жил айсуй. Өнгөрсөн зуны царай тааруухан өнгөрсөн. Тэр утгаар нь харвал, Монголын улс төрийн дэгэн догоноос илүүтэй байгаль дэлхий түүнд томоохон шалгуур тавих бололтой.

1 Сэтгэгдэлтэй

Joyce
2016 оны 12-р сарын 1

You have shed a ray of susnhine into the forum. Thanks!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *