“Ми Ми” хэрэглэдэг жолооч нарыг шалгаж эхэллээ

2-р сарын 2, 2017 10:00 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 36
2-2-4

 

С.УЯНГА

Уул уурхай дагасан уршиг аюулын харанга дэлдэж, тэнд хүний эрх зөрчигдсөөр байна. Хамгийн сүүлд нүүрс тээвэрлэдэг жолооч нар мансууруулах төрлийн бодис хэрэглэж амь нас, амьдралаараа дэнчин тавих болсон асуудлыг хөндөж манай сонинЖолооч нар Ми Ми сэргээш хэрэглэж байгааг хэзээ болиулах вэнийтлэл хүргэсэн билээ. Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэдэг жолооч нар Ханбогд сумтай хил залгаа ӨМӨЗОны Баяннуур аймгаасМи Михэмээх бодис боодлыг нь таван юань буюу 1800 төгрөгөөр авдаг. Тэр нь кофейны төрлийн сэргээх бодис бөгөөд олон хоног тээвэр хийхдээ ядрахгүйн тулд хэрэглэдэг гэх мэдээлэл байгаа юмӨөрөөр хэлбэл, ажлын ачааллаас болж нойроо сэргээхийн тулд энэхүү бодисыг хэрэглэдэг аж. Тэгвэл тусгай чиг үүрэгтэй байгууллагууд боомтоор орж гарч байгаа хүмүүсийг нарийн шалгах боломжгүй байдаг юм байна. Гашуунсухайт боомтынхон рентгенээр харах, техник технологи  хүрэлцээгүйгээс итгэл үнэмшил төдийгөөр энэ мэт гэмт хэрэгтэй тэмцэж байгаа нь харамсалтай. Саяхан жолооч нарын эрх зөрчигдөж байгаа эсэхийг Хүний эрхийн үндэсний комисс шалгаж, газар дээр нь ажиллаад иржээ. Мөн Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүд ч энэ асуудалд онцгой анхаарал хандуулж жолооч нар сэргээш хэрэглэж байгаа эсэхийг тусгайлан шалгах Ажлын хэсэг, судалгааны баг томилсон байна. Цагдаагийн байгууллага ч асуудлын мөрөөр шалгаж байгаа юм.

Хүний эрхийн үндэсний комиссын ажлын хэсгийнхэн нүүрс тээвэрлэдэг машины жолооч нартай ганцаарчлан болон бүлгээр уулзаж, орон нутгийн удирдлага, нутгийн иргэдийн саналыг сонсчээ. Энэ үеэр жолооч нараар дамжууланМи Мисэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хилээр нэвтрүүлдэг  гэсэн мэдээлэл тэдэнд ирүүлсний дагуу Хилийн мэргэжлийн хяналтын шалгалтыг сайжруулах зөвлөмжийг өгсөн байна.

Мөн боомтод ажиллаж буй хүмүүс долоо хоногт 40 цаг ажиллах ёстой ч  72 цаг ажилладаг. Ажлын зургаан өдөруртасгасан цагаар ажиллахдаа илүү цагийн хөлс авдаггүй зэрэг цөөнгүй зөрчил илэрчээ. Ийнхүү суурин газраас хол, амралтгүйилүү ажилласан хөлсөө тооцуулж чаддаггүй хүмүүсээ Монголын төр засаг хэзээ цэгцлэх бол. Түүнчлэн амьдралаа залгуулах гэж 2-3 хоног нойргүй дугаарлана, дээр нь сэргээш, мансууруулах төрлийн бодис хэрэглэж амь нас, амьдралаараа хохирох аюулын ирмэгт тулсан иргэддээ хэзээ санаа тавьж, тэдний төлөө дуугарч шийдвэр гаргах вэ. Уул уурхайн хөлд үрэгдэж байгаа иргэдээ хамгаалах төрийн бодлого тэнд үгүйлэгдэж байна. Энэ асуудлаар бид холбогдох хүмүүсийн саналыг сонслоо.

Л.Энхболд: ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ АЖИЛЛАНА  

/Өмнөговь аймгаас УИХд сонгогдсон гишүүн/

-Нүүс тээвэрлэдэг жолооч нар мансууруулах төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байгаа мэдээлэл ирсэн. Тиймээс сэтгэцэд нөлөөлөх аюултай бодис хилээр оруулж ирж хэрэглэж байгаа эсэхийг тодруулахаар тусгай Ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байгаа. Зам тээвэр хөгжлийн яаманд энэ асуудлыг тавьж ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа газар дээр нь очиж ажиллах  бодолтой байна. Үнэхээр хүний эрх зөрчигдсөн, мансууруулах бодис хэрэглэдэг асуудал байгаа бол холбогдох арга хэмжээг авч ажиллана.

Т.Ихтамир: УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛУУЛЧИХААД ИЛҮҮ ЦАГИЙН ХӨЛС ӨГДӨГГҮЙ

/ХЭҮКын Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга/

Аймгийн нутаг дэвсгэрт нүүрс тээвэрлэж буй автомашины жолооч нараар дамжууланМи Михэмээх сэтгэцэд нөлөөлөх эм хилээр нэвтэрч болзошгүй байгаа асуудлаар мэдээлэл ирсэн. Бид Гаалийн төв лабораториор шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээний дүн болон хилээр хууль бусаар нэвтэрсэн зөрчлийн талаарх мэдээллийг гаргаж Гаалийн ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын байгууллага хамтран ажиллаж, “Ми Минэртэй бодисыг хууль бусаар  нэвтрүүлэхийг завдсаныг Цагдаагийн байгууллагад  шалгуулахаар шилжүүлсэн байна. Тэнд ажиллаж буй албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, орон сууц, ундны усны асуудал, ажил амралтын цагийн асуудал зэргийг багтаагаад зөвлөмж хүргүүлсэн.

Ийнхүү ажил хэрэг болгож асуудлыг цэгцлэх эхлэл тавигдлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 5 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

History Of Amoxicillin viagra Cialis 10mg Online For Sale

Kelgrorge
2017 оны 6-р сарын 30

Antibiotics Flagyl cialis online Levitra Donde Comprar

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

Comprar Levitra Generico En Espana viagra online Propecia En Europa

Chasadvito
2017 оны 8-р сарын 2

Kamagra Oral Jelly Auch Fur Die Frau cialis price Vendita Viagra Pagamento Contrassegno

Kelgrorge
2017 оны 8-р сарын 23

Buy Tamoxifen Withought Prescription buy viagra online Cialis 5mg Comprime

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *