Мэргэжлийн анхны жүжигчид уулзав

3-р сарын 28, 2018 10:30 am Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 36
29547690_1925592271088152_2123470262_n

 

Ч.ГАНТУЛГА

 Дэлхийн театрын өдрийг тохиолдуулан Монголын театрын музейгээс Монгол Улсын Боловсролын их сургуулийн “Төгсөгчдийн холбоо”-той хамтран “Үл мартагдах он жилүүд” сэдэвт дурсамж уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Багшийн дээд сургуулийн жүжигчний ангийн  анхны төгсөгчдийг урьж оролцуулсан юм. Тэд Монголын анхны мэргэжлийн жүжигчин гэдгээрээ онцлогтой. Уулзалтад ангиа төлөөлж, Ардын жүжигчин Д.Мэндбаяр Ж.Лхамхүү болон гавьяат жүжигчин Н.Мягмар, Соёлын тэргүүний ажилтан Ё.Батсүх, Ч.Тунгалаг, Д.Дуламсүрэн нар оролцлоо. Тэд нэг өдрийг дурсамж дэлгэн, оюутнуудын сонирхсон асуултад хариулж өнгөрүүлсэн юм.

Эх сулвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *