Men’s Health: Хамгийн секси 10 бүсгүй

9-р сарын 13, 2015 11:27 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шар мэдээ , Шуурхай Мэдээ , Энтертайнмэнт Уншсан: 289
Untitled-1sdsddda

Америкийн Men’s Health сэтгүүл жил бүр хамгийн секси бүсгүйчүүд хэн бэ гэдгийг нэрлэдэг. Энэ жилийн тухайд тус сэтгүүлийн редакцийн нэрлэснээр загвар өмсөгч, бас жүжигчний гараагаа эхэлж байгаа 21 настай шаргал үст бүсгүй Шарлотта МакКинни Men’s Health-ийн секси бүсгүйчүүдийн жагсаалтыг тэргүүлжээ.

Хоёрт, Victoria’s Secret-ийн “сахиусан тэнгэр”-үүдийн нэг Кэндис Свейнпол  бичигджээ.  Кэндис  өнгөрсөн жил эрчүүдийн Maxim сэтгүүлийн уншигчдын нэрлэсэн “Дэлхийн хамгийн тачаангуй бүсгүй”-н жагсаалтыг тэргүүлж байсан билээ. Гуравт, Холливудын жүжигчин 37 настай Зои Салданаг Men’s Health нэрлэжээ. Хоёр ихэр хүүхдийн ээж болоод удаагүй байгаа жүжигчин бүсгүй төрснийхөө дараа маш богино хугацаанд гоолиг сайхан биеэ эргүүлэн авсан гэдгийг хэвлэлүүд байнга онцолдог.

Сэтгүүл нийтдээ 100 бүсгүйн жагсаалтыг гаргажээ. Холливудын жүжигчин Анжелина Жоли, дуучин, жүжигчин Женнифер Лопес, гүнгийн ахайтан Кейт Миддлтон гээд алдартай бүсгүйчүүд жагсаалтын эхний аравт багтаагүй ч дундуур хавьд бичигдсэн байна.

1.    Загвар өмсөгч Шарлотта МакКинни. Түүнийг цаашдаа ихээхэн амжилт хүлээж байгаа ялангуяа сурталчилгааны чиглэлээр амжилттай ажиллах боломж байгаа хэмээн хэвлэлүүд бичиж байна.

2.    Victoria’s Secret-ийн “сахиусан тэнгэр”-үүдийн нэг Кэндис Свейнпол.

3.    Холливудын жүжигчин Зои Салдана.

4.    Эрин Хизертэн Victoria’s Secret-ийн загвар өмсөгч.

5.    Жүжигчин Жессика Альба

6.    Жүжигчин Ная Ривера

7.    Дуучин Тейлор Свифт

8.    Супермодель Адриана Лима

9.    Жүжигчин, дуучин Эмили Ратайковски

10.  Крисси Тайген, Sports Illustrated-ийн загвар өмсөгч

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *