Мелания Трамп Тим Кукэд талархав

8-р сарын 13, 2018 11:19 am Нийтлэгч: Ангилал Шар мэдээ , Энтертайнмэнт Уншсан: 37
9

Д.АРИУН

Apple компанийн захирал Тим Кук өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Цагаан ордонд зочилж, Ерөнхийлөгч Трамп болон тэргүүн хатагтай Мелания Трамп нартай уулзсан байна.  Уулзалтаар  юу ярьсан талаар албан ёсны мэдээлэл байхгүй ч АНУ-ын тэргүүн хатагтай өөрийн Инстаграм хуудастаа хамт авахуулсан зураг оруулж, инноваци болон улсынхаа эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийн төлөө  зочиндоо талархаж байгаагаа илэрхийлсэн зурвас бичсэн байна.

Үргэлж ганган хувцасладаг хатагтай энэ удаа хошуу хэлбэрийн хар зураастай  даашинз өмсөж, дэгжин өндөр өсгийт өмссөн байгааг загварын сэтгүүлүүд онцолжээ.

Эх сурвалж: www.polit.mn