Мексикийн хил дээрх хана хэрмийг хоёр жилийн дотор барина

2-р сарын 7, 2017 10:25 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд Уншсан: 47
(FILES)US Border Patrol agents Colleen Agle and Richard Funke (L) patrol the border between Arizona and Mexico at the town of Nogales in this July 28, 2010 file photo. Twenty thousand new border patrol agents, hundreds of miles of fencing, billions of dollars in drones, radar and sensors: US lawmakers are proposing a militaristic remedy to staunch illegal immigrant flow from Mexico. The Senate is expected June 24, 2013 to green-light the most important amendment yet to the landmark immigration bill, but the measure -- designed to placate Republican concerns about security -- would ensure that the border region is one of the most highly policed zones in the Western Hemisphere.    AFP PHOTO/Mark RALSTON

Н.МӨНХЖИН

Дональд Трампын сонгуулийн өмнөх амлалтын нэг болох Мексикийн хилийн дагуу хамгаалалтын хана хэрэм босгох ажил хоёр жил үргэлжилнэ хэмээн АНУын Дотоодын аюулгүй байдлын департаментын тэргүүн Жон Келли мэдэгдлээ. Тэрээр Fox News телевизэд ярилцлага өгөхдөө, хууль бус хил нэвтрэлт, цагаачлал, хууль бус наймаа, хүний наймаанаас сэргийлэх гол зорилготой хана хэрмийг ойрын саруудад босгож эхлэхээр төлөвлөж байна хэмээн ярьжээ. Хамгийн их асуудал, бэрхшээл дагуулдаг хилийн бүсэд эхэлж хана хэрмийг болгож байгаад дараа нь үлдсэн зайг нь хааж нийлүүлэх аж.

АмерикМексикийн зарим хэсэгт хэрэм босгосын оронд эхлээд сүүлийн үеийн өндөр технологи ашиглаж хяналт тавих юм. Үүний үр дүнгээс шалтгаалж хана хэрэм босгох эсэх асуудал яригдах бололтой. Хана хэрэм босгох зайлшгүй шаардлагатай хэсэг их байгаа аж. Хана хэрэм босгох мөнгө, санхүүг мөдхөн шийдвэрлэнэ гэсэн ч хаанаас, хэдий хэр хэмжээний мөнгө гаргахыг хэлсэнгүй. Ерөнхийлөгч Д.Трамп хилийн хамгаалалтын хашааны мөнгийг Мексик улс гаргана гэж мэдэгдсэн ч Мехикогийн Засгийн газар үүнийг няцаасан билээ.

Тэрбумтан Дональд Трамп Ардчилсан намын Хиллари Клинтонтой Цагаан ордны эзний суудлын төлөө өрсөлдөж байхдаа АНУ-д байнга бэрхшээл учруулж, төсвийн асар их мөнгийг үрж байдаг Мексикийн хил дээрх асуудлыг хана хэрэм босгож шийдвэрлэнэ хэмээн амласан нь багагүй сонгогчийн саналыг татсан гэдэг. Хууль бус цагаачдын эсрэг тэмцлийн явцад Америкийн олон хилчин, цагдаа амь насаа алдсан юм. Давах боломжгүй хана хэрмийг хилийн дагуу босгоод авбал дээрх асуудлыг нэгмөсөн шийдвэрлэж, жил бүр төсвөөс гарч байдаг асар их мөнгийг хэмнэнэ хэмээн Трампын засаг захиргаа үзэж байна. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч болсноос хойш хэдхэн хоногийн дараа хилийн дагуу хамгаалалтын хэрэм босгох зарлигт гарын үсэг зурсан юм. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу босгох хана хэрэм нь хилийн хяналт, хамгаалалтын салбарт ажиллах хүчний тоог 10 мянгаар нэмэгдүүлэх аж. Хана хэрэм нь АНУ-д нэвтрэх гэсэн хууль бус цагаачид болон Өмнөд Америкийн хар тамхины мафиудын үйл ажиллагааг мэдэгдэхүйц хумина хэмээн Цагаан ордны эзэн хэлжээ. Харин үүнд хэдий хэмжээний мөнгө гаргах нь маргаан дагуулсан хэвээр байна. Хамгийн сүүлд тэрээр, хана хэрэм босгоход арван тэрбум ам.доллар шаардлагатай хэмээн дуугарчээ.

Нийт: 2 Сэтгэгдэл

Donte
2017 оны 2-р сарын 13

perempuan cina ni sengal…kalau ko x buat salah x denye polis nk saman2 ko..cam bagus je la…pastu nampak no nk menjatuhkan maruah org siap rakam n publish kt yoe#lbe&t8230;.sungau..

Ellgync
2018 оны 6-р сарын 7

Yogurt And Amoxicillin Kamagra Bericht cialis tablets for sale Viagra Sur La Sante Xenical In Spain For Sale Buy Plavix Cheap Online

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *