Машлайн Болд: Ардын хөгжмөөрөө л дэлхий рүү зүтгээд байя

2-р сарын 20, 2017 9:56 pm Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 35
348ftqmutgvp4jq0l1a5pmsjus_b (1)

Т.БАТСАЙХАН

Бид салбар бүрийн тэргүүлэгчдийг “Leader ships forum” буландаа урьж, хөгжлийн гарц, боломжийнталаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санааг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийнзочноор “Pro’s” студийг үүсгэн байгуулагч, продюссер Машлайн Болдыг урилаа.

ОРЧИН ҮЕИЙН ХӨГЖМИЙГ ОЛОНД ДЭЛГЭРҮҮЛСЭННЬ МАНАЙ ҮЕИЙНХНИЙ ГАВЬЯА

Би Монголын урлагийн салбарын нэгэн эд эс нь болоод 21 жил болж байнаАнх Соёлын ордонд техникчээражилладаг байлааТүүнээс хойш Монголд орчин үеийнурлаг хөгжих бүх л үйл явцад хамт байж зүтгэж ирсэнРадиогийн найруулагчаар ажиллаж, одоо дуунынайруулгад түлхүү ажиллаж байна. Манай эстрадурлагийн түүх 1940-өөд оноос эхэлнэ. Гэхдээ минийажиллаж ирсэн  21 жилийн хугацаанд орчин үеийнхөгжим түлхүү хөгжиж ирлээ.   “Харанга”,  “Хурд”,  Т.Ариунаа, Б.Сарантуяа гээд одоо ч моодноос гараагүй эрэлттэйбайна.

Сонгодог ардын хөгжмүүд бол бүхий л цаг үед байсаар ирсэнГэтэл орчин үеийн хөгжим маань монголчуудындунд цоо шинээр хөгжиж ирсэн. Чихэнд хоногшоогүй, нүдэнд харагдаагүй хөгжмийн урсгалыг ард түмний дунддэлгэрүүлж сонсогчдыг байлдан дагуулж чадсан  нь манай үеийн уран бү­тээлч­дийн нэгэн гавьяа юм. Орчинцагийн хөгжмийн ур­лаг өнөө үед нийгэмд хамгийн чухал байр суурийг эзэлдэг нь хэнд ч ойлгомжтойХүмүүс өдөртутам дуу хөгжмийг сонсч сэтгэлийн ханамж авч байхад зарим нь хөгжмийн төлөө амьдарч байдаг. Хөгжимгүйгээрамьд­ралыг төсөөлнө гэ­дэг тийм ч хялбар зүйл биш. Хөгжим хүнд хү­сэл мөрөөдөл, зорилго тэ­мүүлэл бийболгодог. Хөг­жим бол миний ч, таны ч нэг хэсэг болсон гэдэгтэй хүн бүхэн санал нийлнэ.

ХЭТ ЦАХИМЖИХ НЬ  ОЛОН УЛСАД ГАРАХ БОЛОМЖИЙГ НЭЭЖ БАЙГАА Ч

Монгол Улсын хүн амын голч нас 21 байгаа нь эдийн засгийн хувьд төлбөрийн чадвар багатай, боловсрол, оронсууц, машин, амь­жиргаа зэрэг илүү чухал асуудлуудад хөрөнгө оруу­лах эрмэлзэлтэй байнаМөн тэднийсонирхол  “хувирамтгайурлагийн зах зээлийг үүсгэдэгИйм үед үзэгчид урлагтай нөхөрлөж урлаг нь хөгжинөгэдэг  хэцүү л дээ. Хүмүүс мэдээж дуртай хөгжмөө сонсоно, хөгжинө. Гэхдээ уран бү­тээлч­дэд үнэлэмж хэрэгтэйбайнаТэдний хичнээн сар жилээр бодож туурвисан уран бүтээлийг өнөөдөр цахимаар шууд үнэгүй сонсчихожбайнаСүүлийн хоёр жилд соёл урлагийн үйлчилгээ, хүртээмж, түгээлт нь урлагийн салбарын  үнэлэмжийг эрсөөрчилчихөж байна. Дэлхий даяар  гурван тэрбум хүн интернэт хэрэглэж, 6,9 тэрбум нь гар утастай  байна. Ийнхүүцахимжсанаар дэлхий даяар номын сан, дэлгүүр, театр, кино, үзвэр тоглолт үзэх зэрэг үзэгчийн бодит оролцоо эрсбуурч, интернэт орчинд хэн ч үй түмэн зүйлээс өөрийн дураар сонгож, өртөг багатай, бүр үнэгүйгээр урлагийнхэрэгцээгээ хангах боломжтой болжээМанай улсад зургаагаас дээш насны нийт хүн амын 90 хувь нь гар утас, талхувь нь интернэт хэрэглэж байна. Гар утас, интернэт, facebook,  twitter зэрэг дуу, дүрст бичлэг, цахимбүтээгдэхүүнийг татах, үзэх, хуваалцах зэргээр харилцан идэвхитэй оролцдог шинэ хэлбэр нь зохиогчийн эрх, оюуны өмч гээд  бүгдийг хөндөж байна. Хэт цахимжих нь  олон улсад гарах боломжийг нээж байгаа ч урлагийнбодит үүрэг, үр нөлөө, хувь нэмрийг бууруулж, урлаг үзэгчийн амьд харилцааг холдуулж байгаа тул зөвхөнзугаацах, цаг нөгцөөх төдий бус соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх үр нөлөөтэй жинхэнэ соёл, урлагийн бүтээлийгбодитоор нь хүртээх хэрэгтэй юмУлсаас соёл урлагаа дэмжээгүй биш дэмжиж байгааГэхдээ мөнгөн дэмжлэггэхээс илүү урлагийг үзэгчдэд хүргэх орчныг бүрдүүлэх нь чухал. Хүүхдээ урлагт хайртай, хөгжимд дуртай болгонхүмүүжүүлэх нь чухал юмТүүний дараа бид урлагийн хөгжлийг ярих нь зүйтэй. Одоо манай урлаг алдаатайоноотой бор зүрхээрээ явж л байна.

Хүмүүс надаасХаранга”, “Хурд”, “Никитонхамтлаг шиг уран бүтээлчид яагаад төр­өхгүй байна гэж асуу­даг. Аливаа зүйл үе үеэрээ байнаУрлаг ч үүнтэй адилхан шүү дээ. Домог болсон хамтлагууд төрөх цаг ирнэ. Угаасаатө­рөх нь тодорхой. ГэхдээХаранга”, “Хурд”, “Никитоншиг хамтлагууд Монголд дөнгөж үндэслэж байсан орчинүеийн хөгжмийн урлагийг олонд түгээж хоногшуулж чадсанҮүгээрээ нэгэн үеийн уран бүтээлчид маань алдартайМөн тухайн үед хүмүүсийн сэтгэхүй өөр байжээ. Дэлгүүрийн лангуун дээр барааны савангаас өөр зүйлгүй, талхграммаар хэмжиж зарах дөхөж байсан тэр хэцүү цаг үед тэр уран бүтээлчид оршин тогтнож, хүмүүсийн сэтгэлийгтайтгаруулж, дуугаараа уярааж байсан. Тийм болохоор хүмүүсийн сэтгэл зүрхэнд тэр дуунууд хоногшчихсон юм. Цаг үеийн захиалгаар гарч ирсэн. Одоо бол олон сайхан хамтлаг гарч ирээд уран бүтээлээ хийж байнаМөнхэчнээн сайн уран бүтээл хийсэн ч хүний сэтгэлд хоногших завсар өгөлгүй ар араас нь бөмбөгдөж байна шүү дээ. Хүмүүсийн сэтгэхүй ч өөр болж. Дараагийн үе маань арай өөр хөгжмийн урсгалаар гарч ирэх хэрэгтэйМэдээжманайд зөндөө олон урсгал бийТэр бүхнийг сонсч, залгамжилж буй уран бүтээлч ч олон байнаТэд борзүрхээрээ уран бүтээл хийсээр байгаа.

ЕРТӨНЦМИНИЙ ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХ ХӨГЖИМ

Би өнгөрсөн 21 жилийн хугацаанд рок попын бүхий л уран бүтээлчидтэй хамтран ажилласан. Тэдний хөгжмийннайруулга дээр ажиллаж, олон сайхан тоглолт зохион байгуулж байв. Мөн уран бүтээлчдээ хажуугаас нь харжурамшуулж, сэтгэлийн дэм өгч нэг ёсондоо дасгалжуулагч шиг л ажилласанГэхдээ 2000 оны сүүлээс өөрийнгэсэн уран бүтээлтэй болох нь зүйтэй гэж шийдсэнХүнд ер нь нэг тийм үе байдаг юм билээТэгээд 2013 ондЕртөнцтөслөө санаачлан хэрэгжүүлсэн. Энэ нь орчин үеийн хөгж­мийг ардын хөгжимтэй хослуулсан хөгжмийнтөрөлМөн ардын билэг зүйг их судалж, байгалийн дуу чимээ, ерөөл магтаал зэргийг  оруулж хослуулж өгснөөрөөгайхалтай бү­тээл болсонХөгжим гэдэг маань дэлхий нийтийн өмч. Хэлийг нь мэдэхгүй ч гэсэн хөгжмийг ньсонсоод л тухайн орны онцлогийг мэдрэх боломжтой. ТиймээсЕртөнцтөсөл маань олон улсад ч эрэлтхэрэгцээтэй байгаа. Ийнхүү Англи, Орос, Япон, Хятад хэлээр цацагдсанаар олон улсын тавцанд хөл тавих анхныалхмаа амжилттай хийсэн. СонирхуулахадЕртөнццомог контент хэлбэрээрээ “I tunes”, “Amazon” зэрэг хөгжмийнборлуулалтаараа дэлхийд тэр­гүүлэгч 16 сайтаар зарагд­аж байлаа.  “Ертөнцхөгжмийн цуврал нь хөх, ногоон, улаан, шар, цагаан өнгийн таван цомгоос бүрдэнэ. Цувралын хоёр дахь цомог болох эх дэлхийг бэлэгдэх ногоонөнгөтБайгальцомгийг  саяхан гаргаад байна.  “Байгальцомог нь морин хуур, хэл хуур, хобис, ятга, хэц, товшуур, цуур, хархираа, хуучир болон тоншуул, ойн чимээ зэрэг байгалийн дуу чимээтэй хослуулсан 10 аялгуунаас бүрдэжбайна. Ингэж бид хөгжмийн хэлээр эх орноо дэлхийд таниулсан алхам болсон юмЭнэ ч бас нэгэн хөгжим юм шүүдээ.

ОЛОН УЛСАД НЭРЭЭ ГАРГАХ АМАРГҮЙ

Хөгжмийн урлагийн­хан бидэнд олон улсын зах зээлд гарах боломж их бийГэхдээ дэлхий нийтийг суурин болоннүүдэлчин соёл иргэншилтэй хэмээн хуваадагНүүдэлчин соёл иргэншилтэй манайхан суурин иргэншилтэй орныхөгжмөөр дэлхийн энтертайнмент ертөнцөд нэрээ гаргана гэдэг их хэцүү. Тэгэхээр бидний давуу тал нүүдэлчинсоёл иргэншлээ харуулсан ардын урлаг хөгжмөөрөө л дэлхий рүү зүтгэх нь арай дээр сонголт болов уу. Тиймдээ чбиЕртөнцтөслөө эхлүүлсэн. “Байгальхөгжмөөр үргэлжилсэнЭнэ бүхэндээ би ардын хөгжмөө шигтгэж өгчбайнаНэг жишээ хэлэхэд, МЭӨзууны эхээр монгол, түрэг үндэстнүүд эртний ятгаас санаа авч, хобис хөгжмийг  бүтээсэн байна. Хобис, мөн ховис, ховч, хөвч гэнэ. Энэ нь чавхдаст товшвор хөгжмийн зэмсэгУртaaшаа хоёртохой, долоон ямх. Хобисыг хөгжимдөх арга нь бусад төрлийн товшуур хөгжмийг хөгжимдөхтэй адилхан. Уянгатмодоор биеийг нь хийж, алимны модоор царыг нь хийн, царынх нь нүүрийг могойн арьсаар хагас бүрдэг байжээХобис нь угтаа монгол хэлний авиа сэлгэх хуулийн дагуу хувьссан монгол хэлний хуур хэмээх үг бөгөөд хууртайсурвалж нэг, монгол, түрэг аймгуудаас улмаар Төв Азид дэлгэрсэн. Юань улс мөхсөний дараа хобис хөгжмийгмонгол үндэстэн хэрэглэхээ больсон байна. Хобисын аялгуу тов тодорхой, уянгалаг сайхан учраас гоцлол хөгжим, найрал хөгжим хөгжимдөх буюу дуу бүжгэнд хавсарган хөг­жимдөхөд маш зохицсон байдагЭнэ  хөгжмийг  “Ертөнццомогт  сэргээн хөгжимдсөн. Үүгээрээ энэхүү монгол ардын нэгэн хөгжмийн  зэмсгийг хойч үеийнхэндээтаниулахын зэрэгцээ дэлхий нийтэд манайх шүү хэмээн тунхаглаж буй юмТиймээс  аливаа уран бүтээл хийлээгэхэд ямар нэгэн байдлаар ардын хөгжмөө шигтгээд л дэлхий рүү зүтгүүлээд байяТэгвэл дэлхий бидний хөгжмийгойлгоноТүүнээс биш олон улсын энтертаймант ертөнцөд манайхан нэр хүндтэй болно гэдэг энэ цаг үед амаргүйбайх болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 5 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Nolvadex Cycle Sildenafil 100mg Propecia Overdose Hair Loss

Kelgrorge
2017 оны 7-р сарын 1

Priligy Farmacias Ecuador viagra prescription Medicina Propecia

Kelgrorge
2017 оны 7-р сарын 3

Grisfulvin V No Prescription cialis price Donde Comprar Cialis Barato

Chasadvito
2017 оны 8-р сарын 25

Purchase Zithromax Online generic cialis Viagra E Prostata

Kelgrorge
2017 оны 8-р сарын 25

Cheap Cialis For Sale cialis Canadarx

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *