Март: Хаана, ямар тоглолт болох вэ?

3-р сарын 4, 2018 12:35 pm Нийтлэгч: Ангилал Шар мэдээ , Энтертайнмэнт Уншсан: 65
28535714_1771213652909019_1785900991_n
Т.САЙХАН

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр удахгүй  тохиох гэж байна. Энэ өдөр хаана ямар тоглолт болох талаар мэдээлэл хүргэж байна.

“ЭХ ҮРСИЙН ЭЛБЭРЭЛ” ТОГЛОЛТ

Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

Хэзээ: 2018.03.08

Цаг: 19.00 цаг

Тасалбарын үнэ: 20 000-40 000 төгрөг

Тасалбар авсан эхний 100 хүнд цомог бэлэглэнэ, азтай үзэгчид аяллын эрхийн бичиг өгөх аж.

“БҮСГҮЙ” ТОГЛОЛТ

Хаана: Мишээл экспо төв

Цаг: 19.00 цаг

Хэзээ: 2018.03.08

Тасалбарын үнэ: 50 000-70 000 төгрөг

“Хурд” Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүдэд тоглолтоороо бэлэг барих гэж байна.

“ХАЙРЫН БЭЛЭГ” КОНЦЕРТ

Хаана: The Corporate Hotel & Convention Centre

Цаг: 19.00 цаг

Хэзээ: 2018.03.08

Тасалбарын үнэ: 80 000-120 000 төгрөг

Тоглолтод дуучин МУГЖ Б.Дашдондог, МУГЖ Б.Сарантуяа, МУСТА С.Наран, Хөгжмийн зохиолч МУСТА Б.Чинбат нар  амьд хөгжмийн хамтлагийн хамт оролцож, үе үеийн хит дуунуудаар бэлэг барих аж. 120 мянган төгрөгийн билет авсан хүмүүст тоглолтын дараа хүлээн авалтад орох эрхтэй.

“ЭГШИГЛЭНТ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ

Хаана: The Corporate Hotel & Convention Centre

Цаг: 16.00 цаг

Хэзээ: 2018.03.08

Тасалбарын үнэ: 50 000 төгрөг

Ардын жүжигчин А.Долгорын урлагийн салбарт 45 жил болсны баярын хүндэтгэлийн тоглолт болно.

“ЭРХЭМСЭГ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ

Хаана: Соёлын төв өргөө

Цаг: 16.00 цаг

Хэзээ: 2018.03.08

Тасалбарын үнэ: 25 000-30 000 төгрөг

БҮСГҮЙ МИНЬ ЧИ ИНЭЭМСЭГЛЭЖ ЯВААРАЙ

Хаана: Улсын филармони

Цаг: 19.00 цаг

Хэзээ: 2018.03.07

Тасалбарын үнэ: 25 000 төгрөг

Тоглолтод МУГЖ С.Эрдэнэцэцэг, МУГЖ Б.Мөнхбаатар, СТА С.Баттулга, СТА Н.Наранбаатар, СТА Ц.Хулан зэрэг уран бүтээлчид оролцоно.

“ХАЙРЫН ТУХАЙ” ТОГЛОЛТ

Хаана: ОNE Event Hall

Хэзээ: 2018.03.08

Цаг: 19.00 цаг

Тасалбарын үнэ: 25 000-60 000 төгрөг

Мөнхий рэп хамтлагийн дуучин Б.Лхагваагийн анхны бие даасан “Хайрын тухай” тоглолтод Мөнхийн рэп, Мөнхбат, Үүрээ, Дижитал, Бооёо, Агиймаа, Сайхнаа нар оролцоно.

“БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ”

Хаана: Улсын драмын эрдмийн театр

Хэзээ: 2018-03-08

Цаг: 19.00 цаг

Тасалбарын үнэ: 10 000-25 000 төгрөг

Уг жүжгийн Ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллаж, жүжигчин О.Гэрэлсүх, Н.Баярмаа, Б.Одончимэг, Д.Баттөр, Ц.Баясгалан зэрэг жүжигчид тоглосон юм.

Зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Эрдэнэбатын Оюун 1956 онд С.Нинжбадгартай хамтран “Би эндээс явахгүй” драм жүжгийг бичжээ.

Эх сурвалж:www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 9

where can i buy accutane yahoo canadian cialis Cialis Composizione Cheap Tretinoin Without Prescription

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *