МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна

11-р сарын 12, 2018 1:00 pm Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 11
large

 

Т.САЙХАН

Төрийн ордонд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Удахгүй МАН-ын Бага хурлыг хуралдуулж, намын зарим гишүүдтэй хариуцлага тооцно” гэж мэдэгдсэн билээ. Үүний дараа МАН-ын Хяналтын хороо хуралдаж /2018.11.09/, намын нэрээр албан тушаалд сонгогдож томилогдсон гишүүдийн сахилга, хариуцлагын өнөөгийн байдал, МАН-ын дүрмийн биелэлт болон дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай санал, нийслэл, дүүргийн намын хяналтын хороодын ажил байдалтай газар дээр нь танилцаж, тулгамдсан зорилтыг шийдвэрлэх тухай ажлын хэсгийн ажиллах удирдамжийг хэлэлцсэн байна. Тэгвэл МАН-ын удирдах зөвлөлийн өнөөдрийн /11.12/ хурлаар бага хурлын товыг зарлаж, гишүүдын сахилга батын асуудал дээр шийдвэр гаргах бололтой.

МАН-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд

У.Хүрэлсүх /МАН-ын дарга/

  1. Д.Амарбаясгалан
  2. Ц.Бат-Энх
  3. М.Энхболд
  4. Л.Энх-Амгалан
  5. Д.Хаянхярваа
  6. Я.Содбаатар
  7. Б.Саранчимэг
  8. Ө.Энхтүвшин
  9. Г.Занданшатар
  10. Ц.Цогзолмаа
  11. Ж.Эрдэнэбат
  12. С.Батболд
  13. Т.Аюурсайхан
  14. Г.Солтан
  15. С.Бямбацогт
  16. Л.Оюун-Эрдэнэ
  17. Ж.Энхбаяр
  18. Д.Тогтохсүрэн
  19. Ж.Мөнхбат
  20. Ц.Гарамжав
  21. М.Оюунчимэг
  22. Г.Мөнхцэцэг
  23. Д.Сарангэрэл
  24. О.Содбилэг
  25. Ж.Ганбаатар
  26. Д.Оюунхорол
  27. Сү.Батболд
  28. Ч.Улаан
  29. Ц.Нямдорж нар багтдаг билээ.
Эх сурвалж:www.polit.mn 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *