МАН-ын “шахаа”-ны шинэ дарга хэн бэ?

7-р сарын 20, 2012 9:58 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 225

Б.ГАРЬД

 

Удтал үргэлжилсэн Ардын намын гашуудал тайлагдаж эхлэв. Сонгуулиас хойш элдэв сонин мэдээ, чимээ аниргүй байсан энэ намынхан сонгуулийн үр дүнтэй эвлэрч чадалгүй баахан удсан.

Харин өчигдөр тус намын Удирдах зөвлөл хуралдаж, намын дарга С.Батболд нь хариуцлагаа хүлээж ажлаа өгөх хүсэлт гаргасан байна. Энэ дагуу хэлэлцэж, намын даргын ажлыг Ө.Энхтүвшинд түр хариуцуулахаар болжээ. С.Батболд түүнд ажлаа өгөхдөө “Ө.Энхтүвшин бол намыг авч явж чадах хүн” гэж тодорхойлжээ. Мөн УИХ дахь намын бүлгээ албан ёсоор байгуулж, дарга нарыг нь сонгов. Удирдах зөвлөл болон УИХ дахь бүлгийн хурал дээр МАН-ын нөгөө л удирдлагадаа тал засдаг байдал нь давтагдав. Өөрөөр хэлбэл, С.Бат­болдыг шүүмжилсэнгүй. Хэнд хаягласан нь тодор­хойгүйгээр “С.Батболд дарга уг нь сайн ажил­ласан. Намын нэрийг соль­сон зэрэг элдэв шалтгаан байсан. Тийм болохоор үүнээс ч муу үр дүн гарч болох байлаа. Харин ч олон суудал авлаа. Энэ бол С.Батболдын ач” гэцгээжээ.

Бие дааж нэр дэвшлээ хэмээн хөөгдсөн Ц.Да­ваасүрэн гишүүн, Дар­ханд өвдөг шороодсон Ж.Сүхбаатар нарын ур­жиг­дархан гаргасан мэдэгдэл, шаардлагууд Ардын намын жирийн гишүүд тэсэрч эхэлж байгааг харуулсан.

Ардын намын гишүүд яг одоо хариуцлага ярьж байна. Ц.Даваасүрэн “На­мын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой” гэсэн бол Ж.Сүх­баа­тарын таван зүйл бүхий  шаардлагад “Намын удирд­лага соёлтойгоор хариуцлага хүлээх учиртай” гэсэн юм.

Угаас ярих ёстой зүйл бол хариуцлага. МАН-ын дарга С.Батболд, генсек асан У.Хүрэлсүх нар үүнийг маш сайн ойлгож байгаа.

Энэ намын гишүүд удах­гүй болох орон нутгийн сонгуулиас өмнө удирдлагаа өөрчилж, шинэ “толгой”-той болохыг хүсч шаардаж буй юм.  Үнэхээр ч МАН яг одоо хөдөө, орон нутаг дахь суурь дээрээ л тогтож байгаа. Хэрэв ирэх намар болох Орон нутгийн сонгуулиар УИХ-ын сонгууль шиг “амжилт” үзүүлбэл өөрсдийнх нь бахархдаг 90 гаруй жилийнхээ түүхэнд цэг тавина гэсэн үг.

Хариуцлага гэж чухам юуг хэлэх вэ, дээрх хоёр эрхэм болон нарийн бич­гийн дарга нар, Удирдах зөвлөлийн ги­шүүд яаж хариуцлага хүлээх вэ гэдэг нь тодорхойгүй байна.

У.Хүрэлсүхийн хувьд УИХ-ын гишүүний тангараг өргөхтэйгөө зэрэгцүүлэн НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэд генсекийн эрхээ түр шилжүүлсэн. МАН-тай болон У.Хүрэлсүхтэй шадарладаг хэвлэлүүдээр үүнийг хариуцлагаа хү­лээ­лээ хэмээн тайлбарлаж байна.

С.Батболдын хувьд Ерөн­хий сайдын сэнтий­гээ ч хэзээ  мөдгүй өгнө. Үүнийгээ бас л хариуцлага хүлээсэн хэмээн тооцохыг оролдож буй.

Гэвч жирийн гишүүд нь өөр үзэл бодолтой байгаагаа илэрхийлцгээж байгаа аж. Олон жилийн турш дарга нарын өөдөөс “эсэргүү үг” дуугаралгүй, хагас цэрэгжилтийн зохион байгуулалттай явж ирсэн энэ намын гишүүд одоо л тэсвэр алдаж эхэллээ.

С.Батболд, У.Хүрэлсүх нар яг өнөөдөр өмнөх шигээ “МАН сонгуульд ялагдлаа, хариуцлагыг нь би хүлээе” гээд хэлчихэж чадахгүй л сууна. Харин ч намын жагсаалтаар УИХ-д сэмхэн ороод суучихсан, ажил төрлөө чимээгүйхэн хүлээлгэж өгсөн шиг цаг өнгөрөөж байгааг энэ намын гишүүд анзаа­рахгүй байна уу гэвэл худлаа. Тиймээс энэ хоёр даргыг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татаж, хариуцлагыг бага боловч үүрүүлэх нь зүйтэй гэсэн саналууд нэлээд газар авч байгаа гэнэ.

Үүнтэй зэрэгцэн на­мын Их, Бага хурлуу­дыг яаралтай зарлах шаард­лагыг одоогийн удирдла­гад тавьж эхлээд байгаа аж.

Ардын нам түүхэндээ хоёр дахь удаагаа уналт, ялагдлыг хүлээв. Одоогоос 16 жилийн өмнө буюу 1996 оны УИХ-ын сонгуулиар ялагдаж байлаа. Түүх өнөөдөр давтагдав. Тухайн үед намын дарга байсан Б.Даш-Ёндон огцорч, Н.Багабандийг намын дарга, Н.Энхбаярыг Ерөн­хий нарийн бичгийн даргаар сонгож, улмаар 1997 оны хоёрдугаар са­раас Н.Энхбаяраар намыг удирдуулсан. Ингэснээр тухайн үеийн МАХН илт сэргэж, 2000 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт буюу УИХ-ын 72 суудал авч байсан түүхтэй. Одоогийн МАН ингэж сэргэсэн.

Харин энэ удаагийн ялагдал, уналт 2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээс эхтэй. Энэ сон­гуу­лийн дүнг эсэргүүцсэн улс орныг хамарсан үймээн самуун гарч таван хүний амь нас эрсэдсэн. Мөн тэр сонгуулийн дараа МАН дангаараа Засгийн газраа бүрдүүлэх боломж­той байсан ч ямар нэг шалтгаанаар АН-ыг хамтар­сан засагт урьсан. Энэ бүхнийг санаачлан шийдсэн хүн нь тэр үеийн намын дарга, Ерөнхий сайд С.Баяр. Тэрээр 2007 оны аравдугаар сард болсон намынхаа XXV Их хурлаас намын дарга, үүнээс сарын дараа буюу арваннэгдүгээр сарын 22-нд Ерөнхий сайдаар томилогдсон. Намын Их хурал дээр тэр бас л У.Хүрэлсүх шиг “Намын дарга, Ерөнхий сайдын албыг хамтад нь өг. Хий­сэн шиг хийе, хариуцлага алдвал хүлээсэн шиг хү­лээе” гэсэн том мэдэгдэл хийж байв. Гэсэн ч хам­тар­сан засаг байгуулаад хоёр жил ажилласны дараа 2009 оны аравдугаар сарын 28-нд ажлаа өгсөн. Өөрөөр хэлбэл, энэ уналтыг мэдэрсэн С.Баяр намаа хаяж зугтсан.

Мөн У.Хүрэлсүх, С.Батболд нар санаачлан намын нэрнээс Х үсгийг авч хаясан нь сонгуульд ялагдахад хүргэлээ хэмээн үзэх гишүүд олон байна. Үүнтэй уялдаад намынхаа хуучин нэрийг алдсан, өнгөрсөн сонгуулиар олон нийтийн анхаарлыг татах сайн PR олоогүй, урсгалаараа сонгуульдсан гээд энэ хоёр эрхэмтэй холбогдох хариуцлагын асуулт ар араасаа хөврөх гэнэ.

Үйл явдал нэгэнт болж өнгөрөн, Ардын нам 16 жилийн турш тасраагүй ялалтаа алдав. Харин дараагийн сонгуульд 1996 оных шиг намаа эргүүлэн босгох, ялалтад хүргэх удирдагч энэ намд одоо бий юу гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна.

Олон нийтэд нам жим мэт байвч, дотооддоо на­мын даргын төлөөх дажин нь хэдийнэ эхлээд байгааг эх сурвалж хэлж байна.

Ардын намын удирд­лагуудын төвшинд өдгөө намын даргын эрхийг түр эдэлж буй Ө.Энхтүвшин, мөн С.Баяр, Ц.Нямдорж нарын аль нэгт намын даргын үүргийг хүлээлгэж болох юм гэсэн хувилбар ярьж байна.

Ө.Энхтүвшингийн хувьд улс төрийн турш­лага, намдаа итгэх итгэл зэрэг байгаа ч түүхэн цаг үеийн ач холбогдлыг авч үзвэл, 1996 онд Н.Энхбаяр энэ намыг босгосон шиг ажиллаж чадах эсэх нь тодорхойгүй. Түүнийг өнгөрсөн жилүүдэд УИХ дахь бүлгээ ахлан, хамтарсан засгийн үед АН-тай “ярилцаж” байсанд нь дулдуйдах л ганц шалтгаан бий гэнэ. Олон нийтийн зүгээс харш­лаад байх зүйл багатай тул сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх намыг удирдах ирэх дөрвөн жилд удирдах хамгийн болом­жийн хувилбар гэж буй аж.

Америкт очоод баахан удаж буй С.Баярыг на­мын­хан нь түүнийг дууд­сан гэнэ. Эх сурвалжийн хэлж буйгаар тэр өнөө маргаашгүй Монголд буух ажээ. С.Баярыг даргаар тавих нь МАН-ын хувьд түүнтэй хариуцлага тооцож байгаа нэг хэлбэр. Учир нь өнөөгийн ялагдлын эхийг тавьсан. Мөн АН-тай хамгийн ихээр ойлголцож чадах хүн бол С.Баярыг гэж дүгнээд буй аж. Энэ нь нам аа ч, өөрийгөө ч аврах боломжийг С.Баярт олго­сон хэрэг болох талтай. Харин намынх нь жирийн гишүүд түүнийг хэрхэн хүлээж авах нь тодор­хойгүй.  Таван жилийн өмнө Их хурлынхаа индэр дээрээс намын гишүүддээ хандаж хэлсэн том, зангараг заасан гэгдэж байсан үгс нь өнөөдөр түүнийг улс  төрийн цаазын тавцанд зогсоох шалтгаан болж болох юм. Юутай ч жирийн гишүүд хийгээд ард түмэн С.Бая­раар удирдуулсан МАН-ыг дахиад балиашиглах нь юу л бол.

Ц.Нямдоржийг бас нэг хувилбарт ярьж бай­гаа. Чухамдаа бол МАН-ын Ц.Нямдоржийг тэтгэ­сэн нь их болохоос Ц.Ням­­дорж гэдэг субьект энэ намыг гийгүүлсэн нь үгүй гэх.

Түүний Хятадын тагнуулын, хууль зассан, хамгийн сүүлд хариуцлага алдсан гээд огцруулах гэхэд Ардын нам нь л авч үлдэж байв. Тэрээр энэ намын удирдах бүрэл­дэхүүнд багтаж,  сүүлийн арав гаруй жил идэвхтэй ажиллахдаа байнга хэл аманд өртөж, хэрэг төвөгт орооцолдож байв. Өдгөө намын даргын хувилбарт ярьж буй яг үнэндээ С.Бая­­­­рын адилаар ха­риуц­лагаа үүр гэсэн үг байж болох. Тэгээд ч 2012 оны сонгуульд МАН ялагдахад томоохон түл­хээс болсон хүн бол сайд Ц.Нямдорж. Харин Ц.Ням­доржоор МАН удирдуулбал мөн л сэргэх боломж бага.

Эндээс үзэхүл, МАН-ын дараагийн даргад ямар нэг шахалтаар, намдаа өр төлж байгаа эрхэм томи­логдох магадлал харагдаж байна. Уг нь МАН боловсон хүчний хувьд хангалттай чадварлаг гэгддэг. Гэхдээ лидергүй аж. Дургүй ламд… гэдэг шиг “шахаа”-ны шинэ дарга МАН-ыг дөрвөн жилийн дотор өндийлгөнө гэдэг маш бага магадлалтай.

Харин зарим гишүү­дийн хэлж эхэлснээр, намын удирдлага нь тэр чигээрээ огцорч оронд нь онодог ч, алддаг ч шинэ бүрэлдэхүүн гаргаж ажил­лавал дараагийн сон­гуульд  ялалт биш юм гэхэд арай олон суудал авч магадгүй гэцгээж байна. Чухамдаа Ө.Энхтүвшин, С.Баяр, Ц.Нямдорж гурав ч огцрох бүрэлдэхүүний тэргүүн эгнээний нөхөд. Нэг үгээр хэлбэл, ийм “хуучин тоосгонууд”-гүй  удирдлага МАН-д хэрэгтэй болжээ.

Нийт: 42 Сэтгэгдэл

2018 оны 1-р сарын 20

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Infos here|Here you can find 74530 more Infos|Infos on that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 1-р сарын 20

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Infos here|There you can find 27910 additional Infos|Infos to that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 2-р сарын 11

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Informations here|Here you will find 10759 more Informations|Informations to that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 2-р сарын 27

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Informations here|There you will find 18115 additional Informations|Infos to that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 2-р сарын 27

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Infos here|There you will find 2573 more Infos|Infos to that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 3-р сарын 15

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Infos here|There you can find 17695 additional Infos|Informations to that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 3-р сарын 26

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Informations here|There you will find 16595 additional Informations|Infos to that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 3-р сарын 31

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Informations here|There you can find 5685 more Informations|Informations to that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 4-р сарын 16

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Informations here|Here you will find 13761 additional Informations|Informations to that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 4-р сарын 22

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Informations here|Here you can find 85764 more Informations|Infos on that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 5-р сарын 18

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Informations here|Here you will find 78724 more Informations|Infos on that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 6-р сарын 3

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Infos here|Here you will find 34467 more Infos|Infos to that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 6-р сарын 5

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Infos here|Here you will find 23996 more Infos|Informations to that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 6-р сарын 15

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Infos here|There you will find 79391 additional Infos|Informations on that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 7-р сарын 15

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Informations here|Here you will find 13586 more Informations|Informations to that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 7-р сарын 23

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Informations here|Here you can find 26168 additional Informations|Infos to that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 8-р сарын 3

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Infos here|There you will find 35627 additional Infos|Informations to that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 8-р сарын 17

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Informations here|There you will find 55569 additional Informations|Informations on that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 8-р сарын 18

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Informations here|Here you can find 31251 additional Informations|Informations to that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 9-р сарын 1

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Infos here|Here you can find 31584 more Infos|Infos to that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 9-р сарын 6

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Informations here|Here you can find 8090 additional Informations|Informations to that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 9-р сарын 11

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Informations here|Here you can find 1754 more Informations|Infos to that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 9-р сарын 11

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Infos here|Here you will find 28849 more Infos|Informations to that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 9-р сарын 19

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Informations here|There you will find 15915 more Informations|Informations to that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 9-р сарын 19

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Informations here|There you can find 80418 more Informations|Informations on that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 9-р сарын 21

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Infos here|There you can find 9153 additional Infos|Informations to that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 9-р сарын 27

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Informations here|There you will find 35003 additional Informations|Informations to that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 9-р сарын 28

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Informations here|There you will find 67284 more Informations|Informations on that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 10-р сарын 7

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Informations here|Here you can find 83013 additional Informations|Infos on that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 10-р сарын 17

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Infos here|Here you will find 76818 more Infos|Infos on that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 10-р сарын 20

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Infos here|Here you will find 4121 additional Infos|Informations to that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 10-р сарын 22

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Informations here|Here you will find 4959 additional Informations|Informations to that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 10-р сарын 22

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Infos here|There you will find 55144 additional Infos|Infos on that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 10-р сарын 23

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Informations here|Here you can find 50784 additional Informations|Infos on that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 10-р сарын 23

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Informations here|There you will find 3289 more Informations|Infos to that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 10-р сарын 24

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Informations here|There you will find 46673 additional Informations|Infos to that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 10-р сарын 24

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Informations here|Here you will find 93541 more Informations|Infos on that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 10-р сарын 25

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Informations here|Here you can find 8006 more Informations|Infos to that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 10-р сарын 29

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Infos here|Here you can find 59664 more Infos|Informations on that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 10-р сарын 31

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Informations here|There you can find 1733 additional Informations|Infos to that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 10-р сарын 31

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Informations here|There you can find 92486 additional Informations|Infos on that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

2018 оны 10-р сарын 31

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Informations here|There you can find 92715 more Informations|Informations on that Topic: zms.mn/man-yn-shahaa-ny-shine-darga-hen-be/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *