МАН-ын хагарлын цаадах эрх ашиг юу вэ?

10-р сарын 6, 2017 8:41 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 31
1c58b8e0c14e05c8c455f61f9c150fe707119a65

Б.ДАМДИНОЧИР

УИХД МАН ХОЁР БҮЛЭГТЭЙ БОЛОВ

УИХ дахь МАНын бүлэг хоёр тусдаа хуралддаг болсон. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан 33 гишүүн нэг талд, хамгаалсан 32 гишүүн нөгөө талд хуралдаж шийдвэр гаргадаг. Тэгээд хоёр талаасаа уулздаг болсон гэдэг.

Тэгвэл энэ мэдээлэл үнэн болохыг уржигдар МАНынхан өөрсдөө баталлаа. УИХаар У.Хүрэлсүхийг 30 дахь Ерөнхий сайдаар томилох хуралдаанд МАН, АН, МАХН, бие даагч 47 гишүүн оролцож саналаа өгсөн юм. Харин өмнөх Засгийн газрыг хамгаалж байсан  29 гишүүн хуралдаанд оролцсонгүй.

Тэд чуулганы гадна сэтгүүлчдийг цуглуулчихсан хэвлэлийн бага хурал хийв.

УИХын гишүүн Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл хийж, ард нь УИХын гишүүн Ж.БатЭрдэнэ, Ц.Цогзолмаа, Ё.Баатарбилэг, ЗГХЭГын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн нар зогсч харагдсан.

УИХын гишүүн Ө.Энхтүвшин “…МАН бол ард түмний өмнө хүлээсэн, хариуцлагатай том нам. Тийм учраас асуудлаа дотооддоо хэлэлцэж шийдвэрлээд явдаг. Гэтэл зөвшилцөл хийхгүй, зарчмаа ярихгүйгээр шууд санал хураалт явууллаа. Засгийн газрыг 30 орчим хүн АНын дэмжлэгийг аваад огцруулсан. Үүн дээр л гол маргаан, эгдүүцэл байгаа юм. Эв нэгдлийг хэрхэн хангах вэ гэдэгт ямар ч хариу өгөхгүй байна. Ерөнхий сайд сая индэр дээр “…Би амь насаа алдахаас айхгүйгэж хэлсэн нь их гайхал төрүүлсэн. Иргэддээ өгсөн амлалтаа биелүүлэх, ажил хийх л ёстойгоос амь нас алдах, хорлох хөнөөх ямар асуудал гараад байгааг ойлгохгүй байна. Энэ бүхнийг харахад цаашид эв нэгдлийг хангаж чадахгүй, илүү хурц зүйлийг хүсч байна гэж бодож байна. Намын эв нэгдэл, ойлголцол одоо Ерөнхий сайдаас хамаарна. Худлаа хэлээд яахав. МАНын бүлэгт талцал байна. Үүнийг л Ерөнхий сайд зогсоож, эв нэгдлийг хангах ёстойгэлээ.

Ө.Энхтүвшин гишүүний энэ мэдэгдэл МАНын хагарал албан ёсны болсныг мэдэгдсэн хэрэг болов.

Гэхдээ У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд боллоо. Одоо танхимаа хэрхэн бүрдүүлэх вэ гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна.

Хотын фракц буюу өмнөх Засгийн газрыг хамгаалсан гишүүд У.Хүрэлсүхийн Засгийн газрын тал буюу Шадар сайд тэргүүтэй 6-7 сайдын албан тушаалыг хүссэн гэдэг.

Түүнчлэн У.Хүрэлсүхийн Засгийн газрын дөрвөн сайдыг АНаас, хоёр сайдыг Ерөнхийлөгч томилно гэсэн мэдээлэл хүртэл яригдаж байна.

Гэхдээ явж явж Хотын фракцдаа 6-7 биш юм гэхэд хэд хэдэн сайд томилох квот өгөөд хамтраад явах байх гэсэн таамгийг ажиглагчид хэлж байгаа.

Хэдийгээр Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүх багаа бүрдүүлж ажилдаа орохын тулд дээрх алхмыг хийх ч МАНын зөрчил дуусахгүй. Ер нь бол эвлэрэхээргүй хагарсан байж мэднэ гэдгийг бас хэлж байгаа юм.

Уг нь МАНынханд намын эв нэгдэл гэдгээр халхавчланбялуухүртэх гэсэн хувийн сонирхлоос нь Монгол Улсын эрх ашиг чухал байх ёстой юм сан.

МАНЫН ЗӨРЧИЛ НИТХЫГ ГАЦААГААД БАЙНА

60 тэрбумын бичлэгээс болж жил гаруй хугацаанд олны хэл амны бай, хэвлэлийн баатар болоод байсан Ц.Сандуй НИТХын даргын ажлаа өгсөн. Гэтэл түүний оронд хүн томилж чадалгүй 14 хонох гэж байна. НИТХын даргад одоогоор Д.Баярсайхан, С.Амарсайхан гэдэг хоёр хүн өрсөлдөж байгаа. Хэн нь дээр вэ гээд ярих гэтэл Д.Баярсайхан нь М.Энхболдын ангийн хүүхэд, С.Амарсайхан нь Д.Амарбаясгалангийн хүн гэх мэдээлэл тарав. Өөрөөр хэлбэл, НИТХын даргыг томилж чадахгүй байгаа нь ерөөсөө л МАНын зөрчилтэй холбоотой болж таарлаа. Хамгийн гол нь МАНын дотоод зөрчлөөс болж, НИТХын ажил саатаад байгаа юм.

Энэ талаар НИТХ дахь АНын бүлгийн дарга Ц.Баатархүү “…НИТХ анх удаа даргаа огцруулсан. Гэвч даргаа сонгож чадахгүй байна. Өнөөдөр НИТХын 11 дүгээр хуралдаан үргэлжлэх ёстой. Завсарлагыг сунгах шаардлага байгаа бол дэгийн дагуу хуралдааныг эхлүүлж, бидэнд мэдэгдэх ёстой. Гэтэл завсарлагыг сунгах тухай албан ёсны мэдээлэлгүй, хаалга үүд нь түгжээтэй байна.

Аравдугаар сарын 5-ны дотор Нийслэлийн 2018 оны үндсэн чиглэлийг өргөн барьдаг. Энэ өдрөөс эхлэн нийслэлд 2018 онд хийгдэх гол ажлыг НИТХ хийх ёстой. 2018 оны төсвийг хэлэлцэх шаардлага үүсдэг. Харамсалтай нь энэ бүхнийг ярих бус албан тушаалын асуудлаа эрх баригчид шийдэж чадахгүйгээс нийслэлийг бодлогоор хангадаг НИТХын үйл ажиллагаа гацчихаад байна. Тиймээс МАНын бүлэгт ажлаа шуурхайлах шаардлагыг тавьж байнагэсэн юм.

УИХЫН 33 ГИШҮҮНИЙГ “..АЛНАГЭЖ СҮРДҮҮЛЖЭЭ

Улстөрчдийг юугаа булаалдсан юм гэхээр доромж сонсогдоод бухимдаж магад. Гэвч эрх баригч МАНынхан ингэтлээ зөрчилдөж, улайрч тэмцэлдэж байгаагийн цаана ямар нэг том эрх ашиг нуугдаж байгаа нь тов тодорхой байна.

Аль хэдийнээс өөр хоорондоо тэмцэлдэж, тэрийг нь асуухаар “…Бидний дунд яс хаяад байгаа юм. Манай намынхан эв нэгдлээ л боддог хүмүүсгэж хэдэн сар худлаа ярьсан даа. Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх хоёр хүртэл хөтлөлцөж гарч ирээд энэ худал үгийг хэлцгээж байсан юм. Цагийн эрхээр үнэнд гүйцэгдэж нуух аргагүй болжээ. Одоо ил цагаан тэмцэлдэж эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн амнаас “…Намайг алахгүй л бол, …Би айхгүй байнагэдэг үг салахаа болив.

У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдоод УИХын чуулганы индэр дээрээс “…Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байнагэв. Мөн тэрээр өнгөрсөн баасан гаригт болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр гишүүдийн асуултад хариулах үеэрээ “…Надад айдас алгагэдэг үгийг хэлээд л авсан.

Түүнээс өмнө, наймдугаар сард У.Хүрэлсүх МАНын Удирдах зөвлөлийн хурал дээр “…Та нар намайг алдаггүй юм бол, хилс хэргээр шоронд суулгадаггүй юм бол өвөг дээдсийнхээ намын төлөө ясаа цайтал явнагэсэн. Дараа нь хэвлэлд “…Намайг зохион байгуулалттайгаар алчихдаггүй л юм бол шударга ёсны төлөө ясаа цайтал, насаа дуустал тэмцэнэгэж ярьсан байдаг.

Эндээс У.Хүрэлсүхэд ямар нэг айх шалтгаан байна гэж харахаар байгаа юм. Ер нь МАНынхан сүүлийн үед маш ширүүн болсон. Хэлж ярьж байгаа нь эгээ л гудамжинд ч ховордсон харгис яриагаар харилцдаг болсон байгаа юм. МАНын Бага хурал дээр УИХын гишүүн Л.ЭлдэвОчир, Б.Чойжилсүрэн хоёр бие биеэ “…Ална шүү. Хүйс тэмтэрнэ шүүгэжэр хүний тоглооммаягаар ярьсан гээд байгаа.

Тэр хурал дээр Сэлэнгийн МАНыг төлөөлж ирсэн нэг залуу “…Засгийн газрыг огцруулсан 33 гишүүнийг Сэлэнгэд очвол ална шүү. Манай Сэлэнгийнхэн та нарыг заначихсан байгаагэжээ. Энэ бас зүгээр л эр хүний хоорондын маазарсан яриа юу. Угтаа энэ бол маш ноцтой мэдээлэл юм. Төрийн 33 түшээг ална гэж заналхийлсэн айхтар хэрэг бус уу. Гэвч МАН үүнийг тас нууж байгаа аж.

Хамгийн сүүлд ЗГХЭГын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат “…Тэр шорондоо хийвэл хийнэ л биз. Шоронгоос чинь гарч ирээд үзэлцэнэ за юугэж Байнгын хорооны хурал дээр яриад сууж байна. Хэн түүнийг шоронд хийнэ гэв. Яасан гэж шоронд орохоор болчихов гээд олон асуулт ургаж болно.

ТЭД ЮУ БУЛААЛДАВ?

Ер нь асуудал ийм дээрээ тулсан нь учиртай юм байна. Монголын хамгийн ахмад, хамгийн том, хамгийн журамтай, хамгийн хүмүүжилтэй намын гишүүдэд булаалдах маш том эрх ашиг байна гэсэн үг.

Үнэнийг хэлэхэд өнөөдөр улс орны эдийн засаг сайнгүй байна. Он гарангуутЧингисбондын 500 сая ам.долларын өрийг төлнө. Төлөх мөнгө байхгүй. Төлөх арга ч тодорхойгүй байгаа. Санхүү муутай Засгийн газар сайн ажиллахгүй нь тодорхой. Сайнгүй нэртэй Засгийн газрын гишүүн бас л адилхан нэр дуулна. Гэтэл ийм царайтай Засгийн газарт орж улс төрийн карьертаа цэг тавихыг хүсэгчид дэндүү олон байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Гэвч ингэх шалтгаан бий гэнэ. Ерөөс МАНын хагарлын цаадах эрх ашиг нь маш том. Шуудхан хэлэхэд, алт зэсийн том орд бүхийбялуу”-ны дахин хуваарилалт явагдах гэж байгаа гэх бүдэг бадаг мэдээллийг учир мэдэх хүмүүс өгч байна.

Уг нь МАН-ынханд намын эв нэгдэл гэдгээр халхавчлан “бялуу” хүртэх гэсэн хувийн сонирхлоос нь Монгол Улсын эрх ашиг чухал байх ёстой юмсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *