МАН-ын даргаар Ө.Энхтүвшин сонгогдож, Г.Занданшатар генсек боллоо

7-р сарын 26, 2012 10:33 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 446

– МАН-ынхан удирдлагуудаа бүрэлдэхүүнээр нь өөрчлөхөөр болжээ –

 

Ө.БАТ

 

МАН-ын VI Бага хурал  өчигдөр  хоёр  дахь  өдрөө хаалттай үргэлжлэв. Уржигдар шөнө хагаслан хуралдаж  намаа сонгуу­льд ялагдуулсан С.Бат­болдын оронд даргаараа  Ө.Энхтүвшинг сонгосон байна. Уржигдар  шөнө  01 цаг  дөхүүлж өндөрлөсөн хурлаар  С.Батболд өөрийн­­­хөө оронд  Ө.Энх­түв­шинг  нэр дэвшүүлсэн  бол  танхимаас Дорноговь  аймгийн  МАН-ын дарга Бага хурлын гишүүн Р.Ра­шийг  санал  болгосон  аж. Нууц санал хураалтаар бага хурлын гишүүдийн 178 нь  буюу  89 хувь нь Ө.Энхтүвшинд, 22 нь  буюу  11 хувь  нь Р.Рашийг намын дарга болгоё гэжээ. Харин өчигдөр үдээс хойш  Ардын намынхан дахин хуралдаж Ерөнхий  нарийн  бичгийн даргаа  сонгов.  Дүрмийн дагуу  шинээр томилогдсон намын дарга  генсекээ  санал болгодог юм. Үүний дагуу С.Бат­болд Д.Цогт­баатарыг, У.Хүрэл­сүхийн фракц  Г.Зандан­шата­рыг, намдаа  жигүүр  ургуулаад байгаа залуусын  бүлэг Ж.Сүх­баатарыг  нэр дэвшүүлсэн юм.С.Батболд намын дар­гын ажлаа  Ө.Энхтүвшинд өгсөн тул Д.Цогтбаатарыг хамгийн их магадлалтай  гэж үзэж байсан  боловч эхний  санал хураалтын дүнгээр Г.Занданшатар нийт ги­шүүдийн 44,6, Д.Цогт­баатар 29,1, Ж.Сүхбаатар 25,5 хувийн санал  авсан байна. Харин  хоёр дахь  санал хураалтад  хамгийн  өндөр санал  авсан  хоёр  гишүүнийг  өрсөл­дүүлэ­хээр  болсноор Ж.Сүхбаа­тар гишүүний  нэрийг хас­чээ.  Эцсийн санал  ху­раал­тад Гадаад харил­цаа­ны  сайд  Г.Зан­даншатар 115, Байгаль  орчин, аялал  жуулчлалын сайд Д.Цогт­баатар 92 хүний  санал  авснаар Г.Зандан­шатар генсек  болсон  бай­на. Дугаар шилжих  мөчид Бага  хурал  үргэлжилж  бусад  нарийн бичгийн дарга нарынхаа томилгоог болон  Удирдах  зөвлөлийн  31  гишүүнээ өөрчлөх тухай хэлэлцэж  байв. 

1 Сэтгэгдэлтэй

Lissa
2016 оны 12-р сарын 1

A piece of ertoduiin unlike any other!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *