МАН-ын дарга нарт хариуцлага тооцох уу?

7-р сарын 4, 2012 11:31 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 236

Д.ОЮУН

 

Сонгуулийн жилийг хүлээгсэд хариултаа нэг мөсөн авлаа. 2012 оны сонгуулийн дүн олон хүнийг цочролд оруулж, заримынх нь цөсийг хөөр­гөөд авав. Сонгуулийн урьдчилсан дүнг дуулаад АН-ынханд мад тавиул­сан МАН-ынхан чихэн­дээ итгээгүй. Итгэхийг ч хүсэхгүй байсан биз. Сүүл сүүлдээ бүгд “шок”-онд оров. МАН-ынхан одоо сэхээ авч цаашдаа яах ийхээ ярих цаг болсон байлтай. Нэрээ сольсноос сонгуу­лийн санал хувааг­даж хамаг хэрэг мандлаа, АН-ынхны оруулж ирсэн автомат тоологч машин буруутай гэх мэтээр бурууг бусдаас эрэлгүй дотооддоо шинэчлэл хийж бодит байдалтай эвлэрэх цаг хаяанд иржээ.

Намаа ялагдвал хариуцлагыг өөрийн биеэр үүрнэ хэмээн нэгэнт ам алдсан Ухнаагийн хүү хаана цохиж яваа бол, бараа сураг ч алга. Бас намын дарга, Сүхбаата­рын хүү ч таг чиг. Сонгуу­лийн үеэр тэр хоёр шиг камерын өмнө олонтаа инээмсэглэн зогссон хүн ховор шүү.

Сонгогчидтой хийсэн уулзалтууд дээр 90 жилийн түүхтэй МАН, хэдхэн ойтой МАХН-ын ялгааг тайлбарлах гэсээр үнэтэй цагаа барж явсан Сү.Батболд сүүлийн хэд хоног бодолд дарагдаж суугаа болов уу. Тэдний ичих булчирхай ажиллаж байгаа бол хурдхан МАН-ын ээлжит бус бага хурлыг зарлан хуралдуулж орон нутгийн сонгуульд намыг ялалтад хүргэх шинэ удирд­лагын бүтцийг хэ­лэлцэх учиртай гэж ахмад гишүүд нь хүлээлттэй сууна. Нэг хүнийг тахин шүтдэг соц нийгэмд бид амьдраагүй. Тийм учраас УИХ-ын хо­тын тойргийг Нийслэ­лийн ИТХ-тай нь тавиад туу­чих­сан Нийслэ­лийн МАН-ын хорооны­хон ч гэсэн банга хүртэх ёстой байх. Алдаа гаргасан хү­мүүст хариуцлага тооц­дог механизм аль ч нам, хүчинд байх ёстой. Улс төрийн ууган хүчин МАН-ын дарга Сү.Батболд ба түүнийг хүрээлсэн дарга нарын арми “Би намын жагсаалтаар орж ирсэн” хэмээн УИХ-ын гишүү­ний зөөлөн сэнтийд шиг­дэн дөрвөн жилийг авах гэж байгаа бол МАН ялзарсны шинж гэж үзэх ч хүн байна. Хүн гэдэс дотроосоо эхлээд цэвэр­лэгээ хийж эрүүл мэндээ дэмжин урт наслахаа боддог доо. Улс төрийн ууган хүчин МАН дотроо цэвэрлэгээ хийж, хариуц­лага тооцон эрүүлжих цаг болжээ.

УИХ-ын хотын тойрог болон НИТХ-ын сонгуу­лийг МАН тэр чигээр нь АН-д алдсан. 45-уулаа гэж бүлгэрхсээр Үүл баатар цаашдаа хотыг удирдахаар боллоо. Г.Мөнхбаяр дар­гын сонгуулийн суртал­чил­гааны үг эсрэгээрээ эргэж “Биологийн багш мэргэжилтэй хүн цахил­гаан станцыг удирдах”-тай ижил юм болов. Ингэж бичиж байсан хүн Э.Бат-Үүлийн командад орж ажиллана гэдэг жаахан ичгэвтэр. Тиймээс л хотын дарга өчигдөр болсон шуурхай зөвлөгөөний үеэр хийсэн ажлаа тайлагнаж, бие нь тааруу үед дэмжиж, хамжиж ажилласан хамт олондоо талархаад эрүүл мэндээ хамгаалахыг уриал­сан. Энэ нь цаана намын хороогоо эрүүл­жүүлэх давхар санаа ч байж болох юм. 

Сонгуульд ялагдлаа гэж ялархаж суухаар МАН цээ­жээ дэлдэн пээ­дийж бай­сан дарга нарт хариуцлага тооцож намын бодлого, ажлаа чангалах­гүй бол дараагийн сонгууль айсуй.

 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 11

Comprar Cialis En Canarias Original CialisРІВ® 20mg Von LillyРІВ© buy cialis Rxmeds Hub Discount Coupons For Prevacid

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *