МАН-ын бүлэг Я.Содбаатарыг сайдад дэмжлээ

10-р сарын 4, 2018 3:54 pm Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 6
9qqqq

Б.ҮЕНЧ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.04/ хуралдаанаар Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь  албан ёсоор чөлөөлсөн. Тэгвэл дараагийн сайдад хэнийг нэр дэвшүүлэхээ МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэж Зам тээвэр, хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм.

Мөн дөнгөж сая МАН-ын бүлэг яаралтай хуралдаж сайдын албан тушаалд Я.Содбаатарыг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Зам тээврийн хөгжлийн сайдад Я.Содбаатараас гадна УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг нарын нэр яригдаж байсан юм.

Я.Содбаатарыг одоо Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хороодоор хэлэлцэж, чуулганы хуралдаанаар батална.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *