МАН-ын Бага хурал, АН-ын бүх гишүүдийн сонголтын бүрэн бус зураглал

5-р сарын 5, 2017 8:46 am Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 77
5-5-1х

Б.ДАМДИНОЧИР

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ МАН хамгийн түрүүнд тодрууллаа. Шийдвэр гаргах цагийг нь тулгаж байж шийдээ дуулгадаг МАН энэ удаад уламжлалаа эвдэж, эрх барьж байгаа гэсэндээ эртэй, баяртайгаар нэр дэвшигчээ ил болгов.

Энэ удаагийн Ерөн­хий­лөг­чийн сонгуульд МАНын дарга М.Энхболд өрсөлдөнө. Тав­дугаар сарын 3-нд хуралд­сан Бага хур­лын өмнөх шөнө нь хуралд­сан МАНын Удирдах зөвлөлийн хурлаас М.Энхболд, Ц.Нямдорж хоёрыг Бага хуралд оруулж санал хураалгахаар бол­сон юм. Энэ хурал дээр М.Энхболд Ерөн­хий­лөгчийн сонгуульд өрсөл­дөхөөр улайран зүтгэхгүй гэдгээ илэрхийлжээ. Гэвч МАНаас дарга нь л нэр дэвшдэг уламжлалыг дагах хэрэгтэйг Удирдах зөвлөлийн гишүүд нь сануулсаар Бага хур­лын санал хураалтад орол­цохоор болгосон аж. Энэ тухайгаа Бага хур­лын индэр дээрээс ч хэлсэн байна лээ. “…Өнөөд­рийг хүртэл нададЗаавал Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвшинэгэ­сэн улайрсан бодол, ха­туу зорилго байгаагүй, үнэнийг хэльегэсэн юм.

Түүнтэй өрсөлдсөн УИХын дэд дарга Ц.Нямдоржийн хувьд хэ­дэн жилийн өмнөөс л Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвшихээс татгал­захгүй гэдгээ битүү хатуу, ил далд илэрхийлж ирсэн. Тиймээс ч тэрээр уржигдар болсон Бага хуралд тун чиг итгэл төгс орж очсон.

Харин санал хураал­тын дүн гарахад Бага хурлын 259 гишүүний 222 нь намын дарга М.Энхболдыгоо дэмжиж, 37 хүн УИХын дэд дарга Ц.Нямдоржийн тө­лөө саналаа өгсөн бай­даг. Гэхдээ Михаилд бодол бий гэдэг шиг Ц.Нямдорж өөрийнхөө бодит рейтингийг харъя гэж энэ өрсөлдөөнд оролц­сон байх талтай.

Ингээд 2017оны Ерөн­хийлөгчийн ээл­жит сонгуульд МАНаас тус намын дарга Миеэгомбын Энхболд нэр дэв­шихээр боллоо.

М.Энхболд нь 1964 оны долдугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хо­тод төрсөн. 1982 онд    Нийс­лэлийн 10 жилийн I лабо­ратори дунд сургууль, 1987 онд Монгол Улсын Их сур­гуулийг төлөвлөгчэдийн засагч мэргэжлээр төгссөн.

1987-1989 онд  Улаан­баа­тар хотын Ахуйн үйл­чилгээний удирдах газарт эдийн засагч, 1989-1991 онд Нийтийн аж, ахуйн үйлчилгээний яамны тө­лөв­лөлт аж ахуйн меха­низмын хэлтэст мэргэ­жилтэн, 1991-1992 онд  Улаанбаатар хотын АДХГЗны Ахуйн үйл­чил­гээний хэлтсийн дарга, 1992-1996 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 1996-1998 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэр­гүүлэгчдийн дар­га, 1999-2005 онд Нийс­лэлийн Засаг дарга бө­гөөд Улаан­баатар хо­тын захи­рагч, 2005 оноос УИХын ги­шүүн, 2006-2007 онд Монгол Улсын Ерөн­хий сайд, 2007-2012 онд Монгол Улсын Ша­дар сайд, 2012-2016 онд УИХын дэд дарга, 2016 оноос УИХын даргаар ажиллаж байгаа. Тэрээр 1990 онд МАНд элссэн, 1991-1992 онд  Нийслэлийн МАНын 214 дүгээр үүрийн дарга, 1992-1997 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАНын хорооны дарга, 1997-2006 онд  Нийслэлийн МАНын хорооны дарга, 2005-2007 онд  МАНын дарга, 2007-2012 онд МАНын нарийн бичгийн дарга, 2013 онд МАНын даргаар сонгогдсон. Монголын морин спортуяачдын холбооны Ерөнхийлөгч, Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгч гишүүн, “Манзушир хутагтсангийн Тэргүүний сонгуульт ажилтай юм байна.

АНын хувьд уржигдар буюу мөн л тавдугаар сарын 3-нд Бүх гишүүдийн санал хураалтаар нэр дэвшигчээ тодрууллаа. Энэ сонгуульд АНын зургаан нэр дэвшигч өрсөлдсөн юм. Гэхдээ өрсөлдөөн Р.Амаржаргал, Х.Баттулга хоёрын дунд явагджээ. Шөнийн турш сошиалын сонин болж, олныг оволзуулсан санал хураалтын явцад Р.Амаржаргал тэргүүлж байсан ч эцсийн мөчид ялалт Х.Баттулгад очив.Тодруулбал, Х.Баттулга 2740.9 оноо, Р.Амаржаргал 2374.8 оноо, Д.Дорлигжав 1058.6 оноо, Н.Алтанхуяг 1044.1 оноо, Л.Болд 917.3 оноо, Б.Жаргалсайхан 213.3 оноог тус тус авчээ.

АНын ийн нэр дэвшигчээ тодруулахдаа дүгнэсэн аргыг АНын дарга С.Эрдэнэ, албан бус дарга гэгдэх З.Энхболд нарын тун цөөхөн хүн мэдэж буйг учир мэдэх хүн хэлнэ лээ. Юутай ч энэхүү сонгуулийн дүнг оноогоор тооцсон. Харин аргачлал нь тодорхой бус байгаа юм.

Ер нь АНын шинэ дүрэм олон нийтэд төдий­лөн ойлгомжтой биш байгааг хэлэх хэрэгтэй. Тэгэхээр тог­лоомын дүр­мийг намын эрх баригчид өөрчлөн зохион байгуулах боломжтой.

Өнөөдрийн энэхүү нам доторх сонгуульд үүрэг нөлөөтэй оролцож буй гэгдэх З.Энхболд уг нь 2016 оны УИХын сонгуулийн үеэр АНын дарга байсан хүн. Тэр үед намааухаан гаргажудирдсан бол өдийд АН ингэтлээ газардахгүй байх байв. Учир нь З.Энхболд УИХын дарга, АНын дарга байсан. Хууль тогтоох бүх эрх мэдэл түүний гарт төвлөрөөд байсан юм.

Х.Баттулга Ерөнхий­лөг­чид нэр дэвшихээр хамгийн өндөр оноо авч шалгарсан нь зарим нэг хүчин зүйлийн нөлөөтэй гэдгийг ажиглагчид хэлж байна. Хамгийн товчоор хэлэхэд түүнийгБүлэглэл”-ийг төлөөлөн нэр дэвшиж байна гэж байгаа юм.

Харин Р.Амаржаргалын хувьд нийт ард түмнээс өндөр санал авах кандитатаар нэрлэгдэж байсан. Мөн нэр дэвшиж өрсөлдсөн хүмүүсээс ганцаараа маш том ялгаатай байсан юм. Тэрээр идэж, уусан асуудалд огт холбогдож байгаагүй. Бидний ярьдгаарнэр цэвэрнэр дэвшигч байлаа.

Гэхдээ нэгэнт дүн нь гарч, намын удирдлагууд зарласан болохоор Х.Баттулга дараа дараагийн даваагаа даваад АНаас Ерөнхийлөгчид нэр дэвших нь тодорхой боллоо.

Х.Баттулга нь 1963 оны гуравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль, 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг Зураач мэргэжлээр тус тус төгссөн. Ингээд 1979 – 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин, 1982-1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач, 1990-2004 ондЖенкоХХКийн Ерөнхий захирал, 1997-2004 ондБаянгол зочид буудалХКийн гүйцэтгэх захирал, 1999-2004 ондМах ИмпексХКийн гүйцэтгэх захирал, 2004-2008 онд УИХын гишүүн, 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, 2008-2012 онд УИХын гишүүн, 2012-2016 онд УИХын гишүүн, 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байв. Мөн тэрээр Монгол Улсын гавъяат тамирчин юм.

Ийн өнөөдрийн байдлаар МАН, АНаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорхой болж байна.

Дээрээс нь МАХНаас хэн нэр дэвшиж орж ирэх нь маргааш тодорхой болно гэж яригдаж байна.

Ингээд өрсөлдөөн МАНын дарга М.Энхболд, АНын гишүүн Х.Баттулга, мөн МАХНын нэр дэвшигч гурвын хооронд өрнөнө. Тэгээд хэн нэг нь Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоно.

Энэ удаагийн сон­гууль ихээхэн онцлогтой. Монголын ард түмэн бүх нийтээрээ санал өгч Ерөнхийлөгчөө сонгох сүүлчийн сонгууль юм.

Яг одоо процесс нь яваад эхэлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг  парла­ментаас сонгодог болно.

Хэрэвзээ өөрчлөлт орсон байдлаар өнөөд­рийн нэр дэвшигчдийг харвал Х.Баттулга парламентаас хэзээ ч гарахгүй харагдаж байгаа юм. Харин Р.Амаржаргал нь гарч ирсэн бол М.Энхболдын хувьд маш хүчтэй өрсөлдөгч болох байв.

Гэвч энэ удаад хууч­наараа буюу ард түмэн саналаа өгч Ерөн­хийлөг­чийг сонгоно. Санал хураалт ирэх зургадугаар сарын 26-нд болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 20 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Cephalexin 500mg Cap Lup Viagra Cialis Canada Cephalexin For Pets

Kelgrorge
2017 оны 7-р сарын 1

Ordering Alli Online online pharmacy Buy Cipro 500mg

Kelgrorge
2017 оны 7-р сарын 3

Amoxicillin 500 Clav K 125mg Treats viagra online prescription Cialis 10 Ou 20 Mg

Chasadvito
2017 оны 8-р сарын 25

Methotrexate cialis Buy Prednisone Online No Prescription

Kelgrorge
2017 оны 8-р сарын 25

Buy Sinemet Canada cialis Forum Viagra En Ligne

LarCisk
2017 оны 9-р сарын 29

Priligy Se Vende Sin Receta Propecia Sinopsis Zithromax Route Administration buy cialis Propecia Reverse Hair Miniaturization Temples Levitra Zum Testen

LarCisk
2017 оны 10-р сарын 5

Se Puede Comprar Levitra Sin Receta Achat Cialis En Ligne Europe Mexican Meds Online levitra vs viagra vs cialis Secure Tabs Online Drug Store Free Viagra Sample No Perscription

LarCisk
2017 оны 10-р сарын 8

Best Online Drugstore viagra Zithromax Online Usa

LarCisk
2017 оны 10-р сарын 9

Levitra Purchase Online cialis Propecia Cost No Prescription

LarCisk
2017 оны 10-р сарын 15

Cephalexin 250 Mg Canada Amoxicillin Drug Facts For Lyme cialis Clomid Jeulin Amoxicillin Klebsiella Nombres Women Argentina

LarCisk
2017 оны 10-р сарын 21

Propecia Es Bueno Minoxidil 5 generic viagra Viagra Le Iene Buy Dapoxetine Online

LarCisk
2017 оны 10-р сарын 25

Pill Identifier Amoxicillin 500 Priligy Permanent Levitra Il Migliore cialis Cialis Tenerife Amoxicillin Long Term Use For Kidneys Real Zentel Store

LarCisk
2017 оны 10-р сарын 26

Cialis Free Sample Phone Amoxicillin Use For Amoxicillin 400 Mg Adult Dose cheap viagra levitra cialis Malegra Pro Comment Last Longer Generic Levitra Professional 20mg

LarCisk
2017 оны 10-р сарын 30

Cialis Prezzo Confezione Cialis Generico Dogana Cipro vardenafil cheap 5 mg price Priligy O Super P Force Prix Propecia Officiel Priligy Cuanto Dura El Efecto

Jefftreaps
2017 оны 11-р сарын 1

Buy Prescription Viagra Online cheap cialis Viagra Precio Espana Cialis Achat France

LarCisk
2017 оны 11-р сарын 5

Rite Aid Price Amoxicillin 500 Mg online pharmacy Does Amoxicillin Cause Gas

LarCisk
2017 оны 11-р сарын 5

Priligy Menarini Prezzo Viagra Preiswert Billig viagra 365 Pills Viagra Macrobid Niftran Bacterial Infections

LarCisk
2017 оны 11-р сарын 19

Catalogo De Kamagra Acheter Du Cialis En France viagra online prescription Information On Amoxicillin Buy Viagra Jelly Online

LarCisk
2017 оны 11-р сарын 30

Viagra 110 Mg Tariffe Levitra In Farmacia brand levitra 20 mg online india C20 Cialis

EveDalo
2018 оны 2-р сарын 23

Lasix Denmark online pharmacy Get Hard Pills Online

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *