МАН-ын амлалт, хэрэгжилт-1

5-р сарын 9, 2017 9:35 am Нийтлэгч: Ангилал Намууд , Сонгууль , Улс төр Уншсан: 13
5-9-3й1

Одоогоос жилийн өмнө УИХ-ын ээлжит сонгууль болсон. Энэ сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-д 65 суудалтай болсон билээ. “…Тамирчны ялалт хямдхан олдоогүй” гэж дуунд гардагчлан МАН-ынхан олон сайхан амлалт өгч сонгуульд ялсан нь гарцаагүй үнэн. Харин тэд өнөөдөр та бидний итгэлийг алдав уу, биелүүлэв үү. Үүнийг тодорхой болгохын тулд МАН-ын амлалт ба хэрэгжилтийг тун ойлгомжтойгоор харуулъя.

2016.6.13. СОНГУУЛИЙН АМЛАЛТ:  АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ

-Цалин, тэтгэвэр тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлнэ /МАН-ын мөрийн хөтөлбөрөөс/

-Залуу гэр бүл, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс олон хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд орон сууцжуулах бодлого баримтална. /МАН-ын мөрийн хөтөлбөрөөс/

-Баян, ядуугийн ялгааг бууруулж, чинээлэг давхаргыг нэмэгдүүлнэ. /МАН-ын мөрийн хөтөлбөрөөс/

-Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлогыг бүх салбарт баримтална.

/МАН-ын мөрийн хөтөлбөрөөс/

2017.5.9. АМЛАЛТ ХЭРХЭН ХЭРЭГЖИВ: ХЯМРАЛД ӨРТСӨН ГЭР БҮЛ

-Цалин хөлсийг гурван жил нэмэхгүй. Цалин нэмэхгүй байж иргэдэд татварын дарамт учруулах шийдвэрийг МАН гаргасан /УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат/

-Түрээсийн орон сууц хөтөлбөрийг баталж, найман шалтгаан бүхий гэр бүлд худалдан авах эрхгүйгээр түрээслүүлэхээр болов.

-Засгийн газрын зүгээс төсвийн үрэлгэн зардал, тансаг хэрэглээ, захиргааны зардлыг бууруулах чиглэлээр бус иргэдийн төлөх татвар, шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлж, тэдний бодит орлогыг бууруулах замаар төсвийн алдагдалыг нөхөх өрөөсгөл бодлого явуулж байна /МҮЭХ/

-Сүүлдээ бүр эрх баригчид маань хувь хүний өмч рүү орж, хувь хүний эрх рүү халдаад эхэлсэн. Энэ Монголд чөлөөтэй үгээ хэлэх эрхгүй, чөлөөтэй өмчөө эдлэх эрхгүй, гудамжинд хүртэл хүн чөлөөтэй явах эрхгүй болж эхлэх нь. Бүхнийг хуулийн дарангуйллаар шийдэх гэсэн оролдлого. /УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат/

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 3 Сэтгэгдэл

Зочин
2017 оны 5-р сарын 9

Засаг төр байгуулагдаад 10 сар болж байна.3 жил 2 сарын хугацаанд алхам алхмаар үё шаттайгаар амлалтаа биёлүүлэх байхаа.4 жилийн хугацаатай шүү дээ.

2017 оны 5-р сарын 22

… [Trackback]

[…] Read More: zms.mn/man-yn-amlalt-heregzhilt-1/ […]

2017 оны 5-р сарын 25

… [Trackback]

[…] Informations on that Topic: zms.mn/man-yn-amlalt-heregzhilt-1/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *