МАН-ын амлалт, АН-ын үнэлэлт

5-р сарын 11, 2017 10:56 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 16
бйбй

2016 оны УИХ-ын сонгуульд МАН юу амалж, ард түмний санал, дэмжлэгийг авсан бэ гэдгийг сануулъя. Мөн тэдний амлалтын хэрэгжилтийг АН-ынхан хэрхэн үнэлж, дүгнэж буйг үзүүлье.

2016.6.13. МАН: ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛААС ГАРГАНА

Эдийн Засгийн хямралыг даван туулах “Мэргэжлийн Засгийн газар” байгуулна. “Давхар дээл”-ээс татгалзана.

Богино хугацаанд эдийн засгийг сэргээн тогтворжуулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.

Улсын төсөвт тулгарч буй өрийн дарамтыг үе шаттайгаар бууруулна.

Хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийн тогтвортой өсөлтийг бий болгоно.

2017.5.11.АН: ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ БОДИТООР НҮҮРЛЭВ:

Ардын нам 20 хонолгүй хоёр амлалтаасаа буцсан. Мэргэжлийн Засгийн газар бус мөнгөний, компани хоорондын тендер маягийн Засгийн газар л байгуулагдсан. Энэ нэг дэх амлалт чинь. Хоёр дахь амлалт чинь давхар дээлгүй, мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн нь үндсэндээ худлаа болж байна. /УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат/

Өнөөдөр ОУВС-нд хамрагдаж буй нь аргаа барсан асуудал. Эд нар хэт олонх болно гэж төсөөлөөгүй байх л даа. Нийгэм, эдийн засгийн нэгдсэн концевци байхгүй байсныхаа горыг амсаж байна. ОУВС-гийн хөтөлбөр бол тийм ч зөв гарц биш гэж би үздэг. Монгол орон нөөц бололцоо ихтэй. Нүүрс, алт, зэсний үнэ тодорхой хэмжээгээр өслөө. Эдийн засгийн зөв менежмент хийж чадвал эрүүл эдийн засаг руу орох бололцоо бүрэн бий. /АН-ын дарга С.Эрдэнэ/

Зардлаа 220 тэрбум төгрөгөөр нэмж, орлогыг 144 тэрбум төгрөгөөр хорогдуулж, тэнцлийн алдагдлаа 200 тэрбумаар нэмэгдүүлсэн тодотгол хийж байна. Ингэх нь мэргэжлийн ямар ч хүний нүдээр Монгол Улсад, тэр тусмаа жирийн иргэдэд бол ямар ч ашиггүй. МАН-ын хувьд эдийн засгийг сэргээх чиглэлд өнгөрсөн хугацаанд ямар ч ахиц гаргаж чадаагүйгээ халхавчилж, гарц олж чадаагүйнхээ бурууг АН-д тохсон улс төр хийхэд нь чухал юм шиг байна. /УИХ-ын гишүүн З.Нарантуяа/

Сүүлийн үед том бизнесүүд бүр хөдлөхөө больсон. Аргагүй шүү дээ, юм хийх гэхээр нь хардана, цагдана, шалгана. Ингээд байхаар энэ Монголыг чинь яаж босгох юм. /УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат/

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *