МАН-ын 300 гишүүн МАХН-ын батлахаа сэргээлээ

9-р сарын 18, 2012 10:22 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 395

Ц.БАТБОЛД

 

МАН-ын 300 гаруй гишүүн өчигдөр МАХН-ын гишүүнчлэлээ сэргээ­лээ. Тэд МАН-д жирийн гишүүд байсангүй, дунд шатны дарга бөгөөд МАХН-ны удирдлагуудад гишүүнчлэлийг нь сэргээх хүсэлт тавьсны дагуу сэргээжээ. Тухайлбал, МАН-ын ёс зүйн хорооны гишүүн, МАСОХ-ны дэд ерөнхийлөгч Усны газрын дарга байсан З.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгч, МАН-ын бага хурлын гишүүн асан П.Хангал, Сүхбаатар дүүргийн намын хорооны дэд дарга асан Ц.Чулуун тэргүүтэй  300 гаруй хүн гишүүнч­лэлээ сэргээсэн байна. Гишүүнчлэл сэргээх ёс­лолд Шадар сайд Д.Тэр­бишдагва, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын ги­шүүн О.Баасанхүү, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Ший­лэг­дамба болон МАХН-ын нарийн бичгийн дарга нар болох Э.Батшугар, Б.Тулга нар оролцлоо. Энэ үеэр Д.Тэрбишдагва “Өнөө­д­өр МАХН-ын хувьд нэгэн чухал үйл явдал болж байна. Цугла­сан иргэдийн тухайд шинээр элсээгүй. Харин МАХН-ынхаа уугуул үнэмлэхээ гишүүнчлэлээ сэргээж байна. Би ги­шүүнчлэлээ сэргээсэн хүмүүсийн өргөдлийг харж байхад 60-70 хувь нь залуучууд байсан. Бусад гишүүнийхээ түүчээ нь болж ирсэн  та нарын  араас маш олон гишүүд ирж гишүүнчлэлээ сэр­гээнэ гэдэгт итгэж байна. МАХН нь  УИХ-д 11 суу­далтай, бүлэгтэй, Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан Монголын ард түмнийхээ итгэлийг хүлээсэн улс төрийн том нам. Тасарсан цус, үсэрсэн цус минь болж гишүүнчлэлээ сэргээж буй 300 гишүүнээ халуун дотноор хүлээн авъя” хэ­мээв. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Ший­лэг­дамба “Би намынхаа энэ хариуцлагатай  албыг хүлээж авсныхаа дараа­хан ард түмэн, улс төрийн намуудад хандсан нэгэн уриалга гаргасан юм. Уриалгын дагуу маш олон хүн бидэнтэй холбогдож, намынхаа үйл ажилла­гаанд оролцож дэмжиж ажиллахаа мэдэгдэж буй. Өнөөдрийн энэхүү үйл явдал ч бас тэрхүү уриал­гын дараа болж буй томоо­хон давалгаа боллоо. На­мынхаа гишүүнчлэлийг сэргээж ирсэн та бүхэндээ баярлалаа. Та бүхний араас манай намын мянга мянган гишүүд гишүүнч­лэлээ сэргээх болно” гэв. Харин УИХ-ын гишүүн О.БаасанхүүМАХН маань толгойдоо байсан цөөхөн хэдхэн олгиархийн уршгаар хоёр хуваагдсан. 90 жилийн түүхтэй энэ том нам маань энэ байдлаараа удахгүй нэгэн цул болно. МАН-ын толгойд байгаа цөөхөн хэдхэн олгиархиуд гарын хуруунд багтах тэдгээр хүмүүс байхгүй болох үед МАН, МАХН маань МАХН гэсэн нэрийнхээ дор эргэн нэгэн цул том хүчин болно гэлээ. МАХН-ын ги­шүүнч­лэлээ сэргээсэн Усны газрын дарга асан З.Батбаяр “Монгол Улсад шударга ёс дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх ёс алдагдсан байна. Эрх чө­лөөтэй байж эв нэгдэлтэй байдаг. Эв нэгдэлтэй байхын тулд нийгмийн болоод эдийн засгийн шу­дарга ёсыг төлөвшүүлэх шаардлага байна.Намайг зарим хүн албан тушаал горьдож гишүүнчлэлээ сэргээсэн гэж хардах байх. Би тийм биш. Хэрэв би дарга болъё гэж бодсон бол УИХ-д олон суудалтай намыг сонгох байлаа. Харам­салтай нь, надад одоо албан тушаал биш шударга ёсны төлөөх тэмцэл, хүчин зүтгэл хэрэгтэй байна” хэмээ­лээ. Гишүүнчлэлээ сэр­гээ­сэн иргэдийн төлөөл­лийн заримаас танил­цуул­бал, МАН-ын Ёс зүйн хороо­ны гишүүн О.Даваасүрэн, Сүхбаатар дүүргийн  МАН-ын хо­роо­ны гишүүн Н.Хишиг­дорж, Сон­гино­хайрхан дүүргийн ИТХ-ын төлөө­лөгч н.Бурмаа, Хан-Уул дүүргийн МАН-ын хо­рооны гишүүн, НАМЗХ-ны тэргүүлэгч Я.Даш­дорж, Сүхбаатар дүүр­гийн 14 дүгээр хорооны дэд дарга байсан Д.Соёл-Эрдэнэ нарын дунд шатны дарга нар байв.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *