МАН-ыг тусгаар байх хойгуур…

7-р сарын 27, 2012 10:09 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 393

Ө.СОНОР

 

МАН гурав дахь  өд­рөө  хуралдаж байна. Тэднийг Тусгаар  тогт­нолын  ордон­доо  тусгаар хуралдаж байх хойгуур  УИХ-ын  дарга сонгог­дож, зарим байнгын  хороо, бүлгүүд  байгуу­лагдчихав. Харин  Ардын намынхан хуулийн  хуга­цаанд  бүлэг  байгуулах саналаа  хүргүүлээ­гүй­гээс болж  Төрийн  орд­ноор дүү­рэн сул  ги­шүүнтэй  бол­лоо.  Ард­чилсан  намынхан хамтрах  гишүүдтэйгээ  цуг чуулганаа хуралдуулж  даргатай  болоод авс­ныг МАН-ынхан өөрийн  байр­­наасаа ажиглаж  “Цэ­­цэд  өгнө өө”  л  хэ­мээ­гээд тайван  ч юм шиг, тэвдүү  ч юм шиг  байдалд шилж­сэн  байна.  Өчигдөр  үдээс хойш  үргэлжилсэн VI  Бага хуралдаанаараа  тэд Удир­дах зөвлөлөө өөрчлөх тухай  хэлэлцэж эхэлсэн  байлаа.  Эхэнд  мэдэгдсэ­нээр  бол У.Хүрэлсүх, Ж.Энхбаяр нар Удирдах  зөвлөлд  орох  бодолгүй байгаагаа дуулгасан гэнэ.  Харин Төрийн  ордон өчигдөр нам, жим  үйл явдал цөөн өнгөрөв. АН-ынхны  бүх  талаас нь   тайлбарлаж  байгаагаар  бол  МАН-д  одоо  Бүлэгтэй болох  ямар ч боломж  байхгүй. Харин  Ардын намынхан Цэцэд өгсөн маргаандаа  ялалт бай­гуулж З.Энхболдыг   дар­гаараа  сонгосон УИХ-ын  чуулганыг хүчингүй бол­гуулаад  бүх зүйлийг эх­нээс  нь  хийх юм шиг  л  яриад  байна. Ийнхүү энэ долоо  хоногийн  улс төр  эхнээсээ  сонир­холтой өрнөж,  МАН-ын  гэ­дийлтээр үргэлжлэв.  Гэх­дээ  МАН-ыхныг тус­гаар тогтнолоын ордондоо Тусгаар байх хойгуур ард  түмний  амьдрал үргэл­жилж, УИХ  ч  тэдэн­гүйгээр хоёронтоо  хурал­дав.  Албан тушаалаасаа  огцрохтой  одоог хүртэл  санал эвлэрэхгүй байгаа  МАН-ынхан түүхийг 72  цаг ухраахгүй  л  бол бүх  зүйл  нэгэнт  болоод өн­гөрлөө. Цэцийн шийд­вэрээс шалтгаалж МАН-ынхан цаашид хэрхэх  бол…

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *