МАН-ыг шинэчлэх тухай яригчид хэн бэ?

7-р сарын 5, 2013 11:56 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 557
Ардын намыг шинэчилнэ гэж ярих тус намын залуус хоёр ч удаа сэтгүүлчдийг цуглуулж, хэвлэлийн хурал хийгээд амжлаа. Бүр намын шинэчлэлийн хороо гэх нэртэй ч болж.

Б.ОНОН

Ардын намыг шинэчилнэ гэж ярих тус намын залуус хоёр ч удаа сэтгүүлчдийг цуглуулж, хэвлэлийн хурал хийгээд амжлаа. Бүр намын шинэчлэлийн хороо гэх нэртэй ч болж. Тэд намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүд гээд бүгдийг огцор гэж байгаа ажээ.Ингэж чадвал МАН шинэчлэгдэнэ хэмээн тэд үзэж байна. Гэвч олон нийт тэднийг өөрсдийгөө огцруулж, “шинэчилнэ” гээд байгааг ойлгохгүй байна гэцгээх. Тиймээс шинэчлэл хийнэ гэж яригчид хэн бэ гэдгийг сонирхож үзэв.

1.Н.Номтойбаяр /УИХ-ын гишүүн, МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ны Бизнес хөгжил, хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч/

2.О.Содбилэг /УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн, НАМЗХ-ны Сургалт, судалгааны хороо хариуцсан дэд ерөнхийлөгч/

3.Ж.Эрдэнэбат /УИХ-ын гишүүн, МАН-ын Бага хурлын гишүүн/

4.Л.Оюун-Эрдэнэ /МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч/

5.Ж.Мөнхбат /МАН-ын нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн, “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч/

6.Д.Амартүвшин /НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хороо хариуцсан дэд ерөнхийлөгч/

7.Л.Энх-Амгалан /МАН-ын Бага хурлын гишүүн, Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны дарга/

8.Т.Аюурсайхан /МАН-ын Бага хурлын гишүүн/

9.Н.Батсүмбэрэл /МАН-ын Бага хурлын гишүүн/

Энэ жагсаалт иймэрхүү маягаар цааш үргэлжилнэ. Эндээс үзэхүл, шинэчлэл яригчид бүгдээрээ МАН-даа удирдах албан тушаал хашиж байх ажээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *