МАН-ыг хүлээж монголын төр дахин нэг өдөр сул зогсов

7-р сарын 24, 2012 9:54 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 289

 

Ө.ХҮҮ

 

УИХ-ын чуулган  ирц хүрэхгүйн  улмаас  хурал­даж чадалгүй  ажлын  хоёр  өдрийг  дэмий  өнгөрөөв.  АН болон  МАХН-МҮАН-ын “Шударга  ёс” эвсэл ИЗНН-ын гишүүд өчигдөр  парламентын  танхимд  хоёронтоо  орж  суусан ч МАН-ынхан Бүлгийн хурал, Удирдах  зөвлөлийн хурал  гэсээр чуулганы  танхимд  орж  ирэлгүй бүтэн  өдрийг  барлаа. Хуулийн дагуу УИХ-ын даргыг шинээр  томилтол  насаар  хамгийн  ахмад  гишүүн  нь  хурал  даргалдаг. Харин МАН-д  насаар  хамгийн ахмад  гишүүн  Д.Дэмбэрэл  байсан нь  нэг  талаар тэдний аз таарсан болол­той. Өчигдөр чуулганы  танхимд  хийх  ажилгүй өнжсөн гишүүд Д.Дэмбэрэл  дарга  дан ганц намаа  бодолгүй улс орны эрх  ашиг, хувь гишүүний  хариуцлагаа ухамсарлаж  хурлаа  даргалах ёстой  хэмээх шүүмжлэлт ярилц­лагыг  хэвлэлийнхэнд  өгч байв. Мөн  олонхи  болсон намаас хамгийн ахмад  нь хурал  даргалдаг  байхаар УИХ-ын  Дэгийн тухай хуульд өөрчлөлт  оруулъя хэмээсэн санал  ч  гараад  амжсан  юм. Харамсалтай нь үдээс  өмнө хуралдаж, дахин үдээс  хойш хуралд­сан  МАН-ын бүлгийн хурлаас  зөв­шилцсөн тухай нааштай  хариу огт гарсангүй. Бүлгийн хуралдааны  дараа  МАН-ын  Удирдах  зөвлөл хуралдаж  эхэлсэн ч ямар нэг шийдвэрт хүрээгүй байв. МАН-ынхан  чухам  юуны учир  тахимаа өгөхгүй  байгаа тухайд  өөрсдөө  албан мэдэгдэл  хийгээгүй  ч  Өвөрхангай  аймагт  тус намаас нэр дэвшиж ялалт  байгуулсан  гэх  Н.Төмөр­хүү, С.Чин­зориг  нарын гишүүд  нь Сонгуулийн хууль зөрчсөн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэгдсэнээр барьцаалж  байгаа  хэмээн  албан бус эх сурвалжууд  мэдээлж  байна. Ийнхүү  МАН-ын барьцаагаар Монголын төрийн  ажил  хоёр  өдөр  сул  зогсож, Ерөнхий  сайдад  нэр дэвшээд буй Н.Алтанхуяг, УИХ-ын даргад нэр дэвш­сэн  З.Энхболд  нарыг томилох  ажил  гацсан  хэвээр  ажлын цагийг  дуусгалаа. Дугаар шилжих мөчид МАН-ынхан маргааш болох Бага хурлаа дуустал чуулганы хуралдаанд орол­цохгүй хэмээн мэ­дэгдсэн байсан ч гишүүд танхимдаа суусаар байв. 

Нийт: 5 Сэтгэгдэл

Ducky
2016 оны 12-р сарын 1

Whoever wrote this, you know how to make a good arteilc.

Kacy
2016 оны 12-р сарын 3

Deep thinking – adds a new diismenon to it all. http://xirjlazg.com [url=http://zspypi.com]zspypi[/url] [link=http://cevetym.com]cevetym[/link]

Bryson
2018 оны 9-р сарын 22

It’s a pluasere to find someone who can identify the issues so clearly http://hlyvwtzn.com [url=http://ewoqelzcr.com]ewoqelzcr[/url] [link=http://gjajxbso.com]gjajxbso[/link]

Infinity
2018 оны 11-р сарын 3

Reading this makes my deosciins easier than taking candy from a baby. http://tfpjglt.com [url=http://lmkkpu.com]lmkkpu[/url] [link=http://ufoeixcrhm.com]ufoeixcrhm[/link]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *