МАН сонгуулийн дараа бүлэгтэй болно

11-р сарын 12, 2012 10:18 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 340

М.ГАН

 

УИХ дахь АН-ын бүлэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг, УИХ дахь МАН-ын гишүүдийн төлөөлөл хамт­ран мэдэгдэл гаргав. Орон нут­гийн сонгуультай хол­боо­тойгоор  зарим аймаг, тойрог, хэсгийн хороодод сонгуулийн хууль зөрчсөн, иргэдийн сонгох, сонгог­дох эрхийг боогдуулсан маргаан гарч байгаа. Тий­мээс намуу­дын төлөөлөл хамтран  хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байх, сонгууль­даа идэвх­тэй оролцох талаар уриал­га гаргасан тухай өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр  УИХ-ын гишүүн Д.Эрдэнэ­бат хэллээ. 

Дараа нь Монгол Ул­сын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэ­хийг шийдэв. Ерөнхий­лөгчөөс өргөн барьсан энэ хуулийн төслүүд батлагд­вал УИХ дахь МАН-ын гишүүд бүлэгтэй болох юм. Хуулийн төслүүдийг хэ­лэл­цэхийг дэмжсэн бөгөөд орон нутгийн сонгуулийн дараа үргэлжлүүлэн хэ­лэл­цэх аж. Иймд сон­гуулийн да­раа Ардын на­мын гишүүд УИХ-д бүлэгтэй болох нь.

Мөн чуулганы хурал­даанаар “Сонгуулийн нэмэлт зардлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Түүнчлэн Төсвийн тухай хуулийн эцсийн найруулгыг сонс­со­ноор намрын чуулга­ныг түр завсарлуулж байгааг УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдлээ. Гишүүд улсын төсвөөс санхүүжсэн зарим ажлын гүйцэтгэлтэй та­нил­цах, томоохон хөрөнгө оруулалттай барилга, байгууламжийн нээлтэд оролцох, орон нутгийн иргэдийн санаа бодлыг сонсох зорилгоор чуулга­ныг түр завсарлуулж байгаа аж. Гэхдээ энэ сарын 20-ноос УИХ-ын байнгын хороод хуралдаж эхлэх ёстой гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд санууллаа.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *