МАН шинэчлэгдэх үү?

7-р сарын 23, 2012 10:07 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 268

М.ГАНЦЭЦЭГ

 

Ардын намын ээлжит Бага хурал маргааш болно. Тусгаар тогтнолын ордонд болох Бага хурлаар ярих зүйлүүд тодорхой байгаа. МАН-ынхан сонгуульд яагаад ялагдсанаа тун­гааж, хэнд хариуцлага тооцох тухайгаа хэлэл­цэнэ. Мөн дараагийн шинэ дарга нараа томилох юм. Сонгуульд намаа удир­даж орсон С.Батболд сайн дураараа ажлаа өг­сөн. Мэдээж нам нь ялагд­сан учир хамгийн түрүүнд огцрох ёстой хүн нь С.Бат­болд мөн. Дараа нь У.Хү­рэлсүх. Тэрээр намын Ерөн­хий нарийн бичгийн даргын ажлаа өгчихсөн. Түүний хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдсон учир хуулийн дагуу ажлаа өгсөн юм. Гэхдээ У.Хү­рэл­сүх “Нам нэрээ солиод сонгуульд ялагдвал ха­риуцлагыг нь би хүлээнэ” хэмээн С.Батболдын өм­нүүр орж дуугарсан удаа­тай. Намын даргын ха­риуц­лага хүлээх эрхийг У.Хүрэлсүх булаалаа гэж тайлбарлах хүн тухайн үед байсан. Ер нь Ардын на­мыг С.Батболд, У.Хүрэл­сүхээр төсөөлвөл дэндүү өрөөсгөл болно. 90 жилийн түүхтэй нам удирдлагын том багтай. Тэр багт ажил­ладаг дарга нар яах вэ. Удирдах зөвлөлийн ги­шүүд гэж олон дарга бий. Аливаа шийдвэрт намаас барьж орох бодлогыг то­дор­хойлдог Удирдах зөвлө­лийнхөн бүгдээрээ хариуц­лага хүлээвэл зохих ёстойг зарим гишүүд ярьж байгаа юм. Намын нэр солих, сонгуулийн хуулийн өөрч­лөлтүүдийг Удирдах зөвлө­лөөс гаргаж Бага хурлаар баталжуулсан хөдлөшгүй баримт бий. Тэгэхээр Удир­дах зөвлөл МАН-ын толгой гэсэн үг. Иймд Ар­дын нам толгойгоо өөр­чилж байж шинэчлэлийн тухай ярих ёстой.

Бага хурлын гишүүд ч шинэчлэлийг нэхэж мар­гааш болох Бага хуралдаа ирэх болов уу. Цоо шинэ хүмүүсээр удирдуулвал МАН шинэ болж хараг­дана. Түүнээс С.Батболд, У.Хүрэлсүх нартай хамт намын толгойд мөр зэ­рэгцэн явсан хүмүүсийг даргаар сонговол хуучин дээлээ сольж өмссөнтэй адил билээ. Ард түмэнд тоогдохын тулд Ардын намд цоо шинэ дээл хэ­рэгтэй. 1960-аад онынх­ныг шинэ гэж харахгүй. Харин 10 жилийн дараа төрсөн 1970-аад оныхон  байж болох хувилбар байх. Намын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргад 70-аад оны залуус нэлээд өрсөлдөж байгаа юм билээ. Гэхдээ л зарим нь хуучин генсекийн хүмүүс. У.Хүрэлсүхийн хүмүүс энэ албанд очлоо гэхэд араасаа байнга татлаа, түлхээстэй ажиллах болно.

Ялагдчихаад ядаж бай­хад нь Ардын намд залуус нь шинэ жигүүр “ургуулчихлаа”. Өмнө нь байсан ганц жигүүрээ та­тан буулгаж, дарга нар­тайгаа арцалддаг  хэдэн хүнийхээ амийг хамхисан нь энэ нам шинэчлэлээс ухарсан ч гэдэг. Одоогийн жигүүр мөн л намынхаа шинэчлэлийн төлөө гарч ирснээ зарласан.  Тэр жигүүр үнэхээр шинэч­лэлийн төлөө хашгирч байгаа бол тэдний үгийг дарга нар нь нааж авах ёстой болно. Түүнээс ал­бан тушаал горилсон хэ­дэн нөхөр байвал явцгүй.

МАН-ын шинэ Ерөн­хий нарийн бичгийн дар­гын албан тушаалд хүч түрж буй хүмүүс нь голдуу сонгуульд өрсөлдөөд ялагд­сан нөхөд юм билээ. Ардын намаас сонгуульд өрсөлдөх эрх авна гэдэг жирийн иргэд Америкийн виз даруулахаас хамаагүй хэцүү. Ийм хэцүү эрхийг арай гэж олж авчихаад ялагдсан нь сөрөг тал ч гэлээ тэдний дунд шинэ хүн ганц, хоёр бий. Ардын намын гал тогоог бариад явчихаар, муу нэр, луу дансгүй боловсон хүчин байгаа. Бас казиноддог, банк дампууруулдаг нөхөд ч Ерөнхий нарийн бич­гийн даргын өрсөлдөөнд орж буй сурагтай. Мөн намын эсрэг дуугарсан хэдэн гишүүнээ хөөхийг шаардаж талбай дээр поо­шик нүдэж зогссон нөхөд ч өрсөлдөөний талбарт бичигдэж байна.

Ардын намын шинэ дарга нь Ө.Энхтүвшин болох гэнэ. Түүнийг Удир­дах зөвлөлөөс нэр дэв­шүүлснийг албан ёсоор зарласан. Түүний хувьд өнгөрсөн парламентын сүүлийн жилд УИХ дахь намын бүлгээ удирдсан. УИХ-ын сонгуулийн ту­хай хуулийн гол авторуу­дын нэг нь. Сонгуулийн хуулийн өөрчлөлт тус на­мын ялагдлын гол шалт­гаануудын нэг гэж үзэх хүмүүс байгаа. Тэгвэл Ө.Энхтүвшин хуулийн төс­лийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Мөн Удирдах зөвлөлийн гишүүн. Тус намын шийд­вэрт оролцдог гол хүмүү­сийн нэг. Энэ утгаар хар­вал тэр бас хариуцлага хүлээх дарга нарын нэг нь байж таарна. Хэрэв Удир­дах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг Бага хурал дэмжвэл МАН-ын  дарга хуучин хүн байх нь. Намаа унагасан гол хүний нэгийг даргаар сонговол гишүүд­дээ таалагдаж магадгүй. Гэхдээ ард түмэн гэж том хүч цаана нь харж байгаа шүү дээ. Даргын төлөөх улс төрийн тоглолт нам дотор сонирхолтой өрнөж болох ч ард түмэнд таа­лагдахгүй бол үзэгчгүй, хөгжөөн дэмжигчгүй тог­лолт болно.

Тэгэхээр Монголын улс төрд хэт хуучирсан намыг хуучин дарга шинэ арга барилаар удирдах нь юу л бол. Хуучин туйпуу­гаар шинэ байшин барьж болдоггүй гэдэг дээ. Мөн шатсан байшингийн суу­рин дээр шинэ ордон барь­даггүй л гэх юм. Ардын намын шинэчлэлд санаа зовниж суугаа хүмүүс МАН руу шинэ салхи үлээ­мээр байгаа биз.  Энэ өнцгөөс Бага хурлын ги­шүүд харвал шинэ хүмүү­сийг МАН-ын удирдлагад дэвшүүлж магадгүй юм. 1970-аад оныхныг зүт­гүүлж болзошгүй. Тэд ах нараа бодвол элдэв хов жив дагуулаагүй, харь­цангуй цэвэр хүмүүс. Нэр цэвэр, шударга хүмүүс МАН-ын толгойд гарвал арай ашигтай. Ард түмэнд тоогдож, ядаж орон нут­гийн сонгуульд ялна гэсэн зорилго байдаг бол  цоо шинэ дээл хэрэгтэй. Тус нам шинэчлэгдэж чадах­гүй бол яах вэ. Шинэч­лэгдэхгүй бол  удахгүй болох орон нутгийн сон­гуульд ялагдах нь тодорхой болно. Энэ бол МАН-д үхлийн цохилт . Улс төрд дахиж босохгүйгээр сө­хөр­нө гэсэн үг. Халаасан­даа багтахгүй их мөнгөтэй бо­лох прогнозтой эдийн зас­гийн энэ үед тус нам босч ирэх магадлал тун бага байна.

1 Сэтгэгдэлтэй

Rena
2016 оны 4-р сарын 29

You forgot to mention that after double, triple dipping, and stealing 5% of your wealth through inflation, they still can't make ends met by $3e0/Mwe0k.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *