МАН “Нэгдсэн монгол” жигүүртэй болно

4-р сарын 3, 2013 9:00 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 364
МАН-ынхан ерөнхий­дөө  нам гүм байна. Бид “Хүчтэй  сөрөг хүчин  байна”  гэж удирдлагууд нь  ярьсан  боловч одоогоор хүчээ үзүүлсэн зүйлгүй.

Ө.СОНОР

МАН-ынхан ерөнхий­дөө  нам гүм байна. Бид “Хүчтэй  сөрөг хүчин  байна”  гэж удирдлагууд нь  ярьсан  боловч одоогоор хүчээ үзүүлсэн зүйлгүй. Гэхдээ  өнгөрсөн  долоо хоногт  тэд  “Эв  санааны тунхаг” хэмээх баримт  бичиг  гаргаж  үе үеийнхээ  төлөөллийг  оролцуулан бяцхан  ёслол хийснийг хэвлэлээр  дамжуулсан. Энэхүү  10  зүйл бүхий  тунхаг бичигт  Засгийн газрын буруу  бодлогын эсрэг эвлэршгүй, зогсолтгүй, тууштай, хатуу тэмцэж, МАН “Дуугарвал дуу нэг, дугтарвал  хүч нэг”  байхаа  зарлажээ. Тунхаг   бичгийн тухайд намаа шинэчлэх  хэрэгтэй хэмээн хүчтэй дуугарах  болсон  Т.Аюурсайхан “Бид шинэчлэлийн төлөөх зорилго өөд алхам алхмаар урагшилж байна. Намд ул суурьтай, иж бүрэн ши­нэч­лэл хийх ёстой гэдэгт  намын удирдлагуудтай бид санал нэгдлээ. Нам бүтэц зохион байгуулал­тын хувьд цомхон хэрнээ хүчтэй, нөлөөтэй, хурдтай, маневр сайтай, цэвэр тунгалаг байх, гишүүдийн хувьд бодлого шийдвэрт оролцсон, тооноос чанар зарчмыг бодолцсон нөх­цөлийг бүрдүүлэх намын дүрэм болон бодлогын баримт бичгийн өөрчлөл­тийг агуулсан Бодлого шинэчлэлийн хөтөлбө­рийг 27 дугаар Их хурлаараа хэлэл­цүүлэхээр бэлдэж байна. Намын Бага хур­лын ги­шүүдээс “Нэгдсэн Мон­гол” жигүүр байгуу­лах санаачлага гарсан нь ч намын шинэчлэлтэй хол­боотой юм. Нэгдүгээрт хүчтэй сөрөг хүчин болох, хоёрдугаарт шинэчлэлийг ул суурьтай хийх зорил­гоор жигүүр байгуулах ёстой гэж үзэж байгаа. Түүнээс биш хагарч бу­тарч байгаа учраас жигүүр ургаж байгаа мэтээр ний­гэмд ойлгуулах явуулгыг зарим хүчин санаатайгаар хийж байгааг няцаах ёстой. Жигүүр байгуулах асуудлыг бид нам дотроо ярина”  хэмээсэн байна.

Түүний ярианаас  үз­вэл  МАН  удахгүй шинэ жигүүртэй  болох  болол­той. Энэ  нь  ирэх зурга­дугаар сард  болох  Ерөн­хий­лөгчийн сонгуулийн тактик боловсруулахад чухал  үүрэгтэй  бүлэг  байх тухай намын зарим нөхөд нь  “жиргэсэн”  бай­на.  Тэд  10  зүйл бүхий  тунхаг бичгээ  бүх шат­ныхаа  гишүүдэд тараан гарын  үсэг зуруулах  тө­лөвлөгөө  зохиосон гэнэ.  Үүгээрээ  эв  нэгдэлтэй  нам  гэдгээ харуулж, Тө­рийн тэргүүний  сонгуульд  туг  өргөх бодлоготой  ажээ. Тэд тунхаг  бичгийнхээ  уриаг  “ МАН-ын  дотоод зөрчил өнөөдрөөс эцэс  болно”  гэж тун өвөр­мө­цөөр  томъёолсон  байна. 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *