МАН М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хариуцлага тооцохоор болжээ

8-р сарын 3, 2018 6:28 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 67
9й9й

Т.САЙХАН

МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар мэдээлэл хийв. Хяналтын хорооны хуралдаж, хэ “60 тэрбумын бичлэг”-тэй нэр холбогдсон Ц.Сандуй, М.Энхболд, А.Ганбаатар нарт ёс зүйн хариуцлага тооцох эсэх асуудал байв. Энэ асуудлыг МАН-ын Ёс зүйн хорооноос оруулж ирээд, Хяналтын хороо эхний асуудал болгон хэлэлцсэн байна. Ингээд Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг Бага хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг тавьжээ.    Харин УИХ-ын дарга М.Энхболдод ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг Удирдах зөвлөлд танилцуулна гэж МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар хэллээ. Мөн тэрээр “60 тэрбумын бичлэг” дээр бичигдсэн яриа амьдрал дээр хэрэгжээгүй ч намын нэр хүндийг унагаасан эдгээр хүмүүст хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн. Цаашид 60 тэрбумын бичлэгээр улс төр хийх нь явуургүй болсон гэдгийг онцолсон юм. Хоёрдугаарт, Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхийн нэр дээр ирсэн гомдлыг хэлэлцсэн байна. Ховд аймгийн намын хорооны 38 дугаар Бага хурал дээр Ш.Батсүх хэлэлцэж буй асуудлыг өөрт ашигтайгаар шийдүүлэхийн тулд намын гишүүдэд шан харамж амласан нь тэр дороо ил болжээ. Иймд Ш.Батсүхэд ёс зүйн хариуцлага тооцох, цаашид улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх, улс төрийн дэмжлэгээр олсон ажил албатай нь хариуцлага тооцох ёстой гэж үзжээ. Гуравдугаарт, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Д.Гантулгын нэр холбогдсон асуудал нь нийгмийн бухимдал төрүүлсэн. Иймд цаашид намын нийт гишүүд ёс зүй, сахилга хариуцлагатай байх тогтоолыг Хяналтын хорооноос гаргажээ.Дөрөвдүгээрт, намын гишүүдийнхээ сахилга хариуцлагыг дээшлүүлэх, нийслэлийн намын хорооны гишүүд эвтэй байж, хурлаа товлосон хугацаанд хийх гэх мэт дөрвөн заалтыг багтаасан тогтоол гаргажээ.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *