МАН, ийм л нам…

10-р сарын 4, 2012 11:31 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 365

Б.ГАРЬД

 

Сонгуулиас хойш их зүйл өөрчлөгдлөө. Үнд­сэндээ төрийн эргэлт га­рав. Үүнийг дагасан албан ту­шаа­лын томилгоо, халаа сэл­гээ одоо ч үргэлжилж байна.

Товчилбол, удтал төр барь­сан МАН бууж, оронд нь 20 жил дагуул тоглол­тоор улс төр хийж ирсэн АН буюу ардчиллынхан гарч ирэв. Ард түмний сонголт энэ. Хоёр намын аль альд нь 2012 оны сон­гууль “түү­хэн” хэмээн дүг­нэгдэнэ.

Ардчиллынхан МАХН-тай хамтран Ар­дын намын бий болгосон элдэв хана хэрэм, дадал хэвш­лүүдийг эвдэж, өөрс­дийн хөтөлбөр төлөвлөгөөг хэ­рэгжүүлэхээр завгүй ажиллаж буй.

Харин МАН долдугаар сарын эхээр нийтэд ил болсон сонгуулийн дүнтэй өнөө ч эвлэрч чадахгүй л суух ажээ. Сонгуулийн дүнгийн шокноос гарч амжаагүй байтал дахин да­хин нокаутад хийсэн үйл явд­лууд ар араасаа цуврав.

УИХ-д бүлэгтэй болох байсан тэр агшинд намын­хаа хурлыг хийж байгаад алдсан. Бидэнгүйгээр тэд юу ч хийж чадахгүй гэж гэдийсэн. Араас нь одоог хүртэл нэхэл дагал болсон ч АН-ынхан өмнөөс нь өөрсдийнх нь батласан хууль яриад амыг нь таглах.

Тэд хэдэн удаа чуул­ганы хуралдааныг л хаяж гарав. Ингэлээ гээд бай­дал сайжирсангүй.

Ингэж ядаж байтал гишүүд нь байсгээд л хэдэн зуугаараа МАХН руу гишүүнчлэлээ сэргээн элсэх болов. Энэ бараг энгийн үзэгдэл болж хувираад байгаа.

Өнөөдрийг хүртэл на­мынх нь гишүүд ч, жирийн олон ч МАН-ыг маш том нам гэж ойлгодог байж. Гэтэл үгүй ажээ. Ганцхан удаагийн ялагдлын дараа үнэн царайгаа ийнхүү харуулж эхэллээ.

Бүлгээ байгуулж ча­даа­гүйгээ одоогийн эрх баригчдын буруу гэж  үзэн, гомдож туньж, бүр дарамтлах гэж оролдов. Эцэстээ энэ намыг чуул­ганы танхимын цөөнхийн суудалд суулгасан У.Хү­рэл­сүх АН-ын Г.Баяр­сайханыг УИХ-ын чуул­ганы үеэр цохиж унаган, шоу үзүүлэв. Шоу ч гэж ялагдалдаа бачимдсан, нэг үгээр хэлбэл тэсрэлт бол­сон хэрэг. Тусгаар тогтнолын ордондоо журмын нөхдөө шанаадан, цохиж уна­ган, юу хүссэнээ гүй­цэлдүүлсэн шиг төр барьж байсны л үргэлжлэл. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг шиг.

Харин хэдэн зуугаараа энэ намыг орхигсдын араас У.Хүрэлсүхийн зал­гамж Г.Занданшатар төрөл бүрийн арга хэмжээ авч буй. Тэрээр учраа мэдэх­гүй хэдэн хүүхэд суулган, “МАХН-аас МАН руу…” гэдэг нэртэй хэвлэлийн бага хурал зохион байгуу­лав. “За” даргын төлөвлөс­нөөр бол олон нийт тэр хурлыг нь телевизээр үз­чихээд “Пөөх, МАХН-ын бүх гишүүн Ардын нам руу урвачихлаа” гэх ёстой байж. Даанч бүтэлгүйтэв.

Эцэст нь Улаанбаатар орчмын их дээд сургуулийн оюутнуудыг өдрийн 15 мянган төг­рөгөөр хөлслөн хотын төвийн гудамжаар жагсаал хийлгэж үзэв. Бас л сайн дүн өгсөнгүй.

МАН сүүлийн хэдэн сард ингэж л ажиллаж байна. Энэ нам яг үнэндээ бол маш жижигхэн юм. С.Батболд, У.Хүрэлсүх  нарын “босгосон” Удирдах зөвлөл, нарийн бичгийн дарга нар нь дээрх мэтийг л сэтгэсэн шиг өдөр хоногийг өнгөрөөж буй.

Уг нь тэд УИХ-д 25 гишүүнтэй. Энэ бага тоо биш. Бүлэгтэй, бүлэггүй цөөнхийн байр суурийг хадгалаад, улс орны төлөө том дуугарч болох тоо.

Гэвч тэгсэнгүй. У.Хү­рэл­сүх нарын дохио зан­гаагаар сууж босч, орж гарсан шиг анхдугаар чуул­ганыг хаалгаж, нам­рын чуулганыг эхлүүллээ.

МАН-ынхан МАХН-ыг ганц хүний, эсвэл хэ­дэн урваачдын нам гэж нийгэмд ойлгуулахыг зорьж байв. Эрх барьж байхдаа тээр дээрээс ху­руугаараа чичлэн зандарч байлаа. Хууль хүчний бай­гууллагаар далайлгалцаж, баривчлалцаж явсан нь саяхан.

Гэвч тэд өчүүхэн хэ­мээж байсан МАХН нь хэр зэрэг том нам болохыг сонгуулиар, түүний дараах хэдэн сард хангалттай ойлгожээ.

Яг одоо МАН нокаут­тай байна. МАН-ын ген­сек Г.Занданшатар МАХН-ыг сонгосон хэ­дэн зуун гишүүнийхээ тухайд “Гишүүд ирж л байдаг, явж л байдаг. Манай нам бол нээлттэй нам” хэмээн мэдэгдээд сууж байна. Чухамдаа энэ намын ямар ч удирдлагаас ийм үг зү­гээр нэг унахгүй. Арга­гүйд­сэн Ардын намын генсекийн үг.

Ийн өчүүхэн болтлоо дордсон Ардын нам цаа­шид хэрхэх вэ гэдэг олны анхаарлыг татаж байгаа юм. Намын дарга, генсек, Удирдах зөвлөлийн ги­шүүдээс үүнээс өөрөөр ажиллах арга барил, ши­нэчлэл олж харна гэвэл худал. Нэрэн дээрээ Ө.Энх­түвшин, Г.Зандан­шатар гэцгээж байгаа ч У.Хүрэлсүх л энэ намыг урьдын адил базсан хэвээр байгаа тухай ил далд яриа их бий.

Уг нь МАН-ыг болов­сон хүчний хувьд хангалт­тай нөөцтэй гэгддэг байв. Гэсэн ч арай туршлагатай, тулхтай, боловсролтой бо­ловсон хүчнүүдээ С.Бат­болд, У.Хүрэлсүх нарын үед “тэтгэвэр”-т нь суул­гачихсан гэх юм билээ. Тэдний оронд мөнгөтэй, эсвэл лекц уншдаг хүүхэд залуус энэ намын жолоог атгалцаж эхэлсээр багагүй хугацаа өнгөрч буй. Тий­мээс Ө.Энхтүвшин, Г.Зан­даншатар нарыг солих гэвэл боловсон хүчний бодлого нь энэ хүүхдүүд рүү чиглэх болж байгаа аж.

Яг одоо улс төрд эзгүй байгаа Н.Багабанди, С.Баяр нартаа МАН “ха­даг барих” магадлал тун өндөр байгаа тухай бас л ярьж байна. Өнгөрсөн жи­лээс хойш эмчлүүлээд, сураг чимээгээр холын Аме­рикт суурьшсан С.Бая­рыг эргэж ирсэн тухай мэдээлэл бий. На­маа бодсон уу, Оюутол­гойн гэрээний асуудлаас болоод ирэв үү гэдэг нь тодорхойгүй байгаа гэнэ лээ.

МАН-ын өнөөгийн удирдлагуудын өмнө орон нутгийн сонгууль гэдэг том шалгуур бий. Сар гаруйхны дараа болох энэ сонгуульд МАН ялна гэдэг юу л бол. Олон хүчин зүйл бий.

Сонгуулиас хойш явуулж буй жижигхэн бодлого, үйл ажиллагаа нь МАН-ын төв аппаратыг лав нам дарна. Одоо орон нутгийн засаг барьж буй хүмүүстээ найдаж болох ч ихэнх нь олон жилийн турш аймаг, сум, баг удирдахдаа газар нутаг, алт жонш, байшин барил­га сэлтийг өөрөө, эсвэл хуйвалдах замаар өөрийн­хөө хүнд өгчихсөн гэх нэр хочтой. Тэдний дийлэнх нь юун сонгууль ма­на­тай АТГ руу ачигдалгүй өнгөрвөл барав гэцгээж суугаа нь нууц биш.

Орон нутгийн сонгуулийн өнгө МАН-ын хувьд иймэрхүү харагдаж байгааг олон судлаач, улстөрчид хэлж байгаа. Дээрээс нь засгийн эрхийг барьж буй АН болон МАХН-ын эвслийн нэр хүнд сонгуулиас хойш ч өссөөр байгаа гэх.

Бодит байдал энэ. Ха­рин МАН-ынхан оюут­нуудыг төлбөртэй жагсаан, болох бүтэхгүй хэвлэлийн бага хурал зарлуулж улс төр  хийсээр. Ерөөс МАН ийм л нам ажээ.

 

Нийт: 4 Сэтгэгдэл

Ali Daei
2016 оны 9-р сарын 29

I delight in the content on your website. Thank you!.
Ali Daei http://publiprepagos.com/user/profile/37760

Fabio Grosso
2016 оны 9-р сарын 29

I love this site – its so usefull and helpfull
Fabio Grosso http://www.ch-wiki.ch/mediawiki/index.php?title=Benutzer:YasminGreiner98

Fernando Torres
2016 оны 9-р сарын 29

Awesome web page you’ve got going here
Fernando Torres http://hochzeit.h2322584.stratoserver.net/index.php?action=profile;u=381450

Smart Balance Wheel
2016 оны 10-р сарын 13

I want to to own Smart Balance Wheel http://adf.ly/6249830/banner/www.fashionhoverboard.com nonetheless everyone enjoyed all of the Classic so that i bouht that. Not just could it possibly be special,it is also less expensive plus much more polished. I could get a lot of these A couple celebrations and then to school.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *